Их Британийн парламентын танхимын гадна болсон халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 40 орчим хүн бэртэж гэмтжээ.
Тус улсын Цагдаагийн газар халдлагыг “исламын алан хядах үйл ажиллагаа” хэмээн тодорхойлсон байна.
Халдлагыг үйлдсэн этгээд машинаараа гүүрэн дээр алхаж явсан хүмүүсийг дайрч, хашлага мөргөн зогссон ба машинаасаа гартаа хутга барин гарч ирж цагдаагийн офицер Кит Палмерийг шархдуулсан байна. 15 жил цагдаагийн алба хаасан Кит Палмер халдлагад өртөх үедээ зэвсэггүй байсан ба авсан шархаа даалгүй амиа алджээ.
Уг үйл явдлын дараа цагдаагийнхан алан хядагчийг буудан унагасан байна. Өнгөрсөн жил Францын Ницца болон Германы нийслэл Берлин хотод болсон халдлагуудын үеэр тээврийн хэрэгсэл ашиглаж байсан нь энэ удаа Лондон хотноо давтагдаж байна.
Их Британийн Алан хядагчидтай тэмцэх хэлтсийн ахлах офицер Марк Роулигийн мэдээлж байгаагаар тэд халдлага үйлдсэн этгээдийн хэн болохыг тогтоосон ч одоохондоо олон нийтэд ил болгохгүй гэнэ.
Халдлагыг Их Британийн улс төрийн төв, Парламентын танхимын гадна үйлдсэн нь ч учиртай хэмээн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар алан хядагчид хүчирхийллийг ашиглан, Парламентын илэрхийлж буй үнэт зүйлсийг нураахыг оролдох нь хэзээ ч амжилт олохгүй гэнэ. Тэрээр, “Тус халдлагыг үйлдсэн байршил нь зүгээр нэг тохиолдол биш юм. Алан хядагч манай нийслэлийн төвийг байгаа болгосон. Учир нь энд өөр өөр гарал үүсэл, шашин шүтлэг, соёл заншилтай хүмүүс эрх чөлөө, ардчилал, үг хэлэх эрх чөлөөг шагшин магтдаг юм.” хэмээн мэдэгдсэн байна.
Халдлагын үеэр Парламентын танхимыг хэдэн цагийн турш бүслэлтэнд авсан ба хууль тогтоогчдыг Нийтийн танхимын хурлын өрөөнд үлдэхийг шаардсан аж.
Халдлагын үеийн болон дараах зургууд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мээллийн хэрэгслүүдээр ил болсоор байна. Парламентын гишүүн алан хядагчийн гарт амиа алдсан цагдаагийн офицерт хиймэл амьсгал хийж буйг харуулсан зураг олны анхаарлыг ихээр татжээ.
Лондон хотын Цагдаагийн газрын дэд комиссар Роули, “Бид энэ өдөрт бэлдэж байсан ч энэ өдөр хэзээ ч битгий тохиосой гэж найдаж байлаа. Харамсалтай нь энэ нь бодитой боллоо.” хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар алан хядагчийн гарт амиа алдсан цагдаагийн офицер, 48 настай Кит Палмер, эхнэр хүүхэдтэй нэгэн байжээ. Халдлагын улмаас 40 хүн бэртэл гэмтэл авсан гэнэ.