Туул голын усны түвшинг нэмэгдүүлэхийн тулд минж нутагшуулна хэмээн урьд нь Монголд хэрэгжүүлж байгаагүй төслийн талаар ярьж байсан нь хол сонсогдож байсан үе саяхан.
Тэгвэл Германы Бавари мужаас 14 минж үржүүлэхээр Улаанбаатарт авчраад нэг жилийн ойтойгоо золгох гэж байна. Харин ОХУ-аас авчирсан найман бүл минжийг Туул голын эх, Зааны голд тавиад найман сарын нүүр үзэх гэж буй. Хүйтэн, хатуу өвөл болж өнгөрсөн тул минжнүүд яажшуухан онд орсон бол хэмээн санаа зовох хүн цөөнгүй байв. Азаар тэд онд мэнд орж, нутагших замдаа оржээ.
Орос, Германы хоёр минж бүл болжээ
Туул голын эх, Хар усан тохойд байгуулсан Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгж буюу Минж үржүүлгийн төвийг зорилоо. Анх энд минж байршуулах түр байр, ажилчдын нэг гэр барьсан байсныг бодоход минж үржүүлгийн зориулалтын байрнаас гадна ажилчид амьдрах, сургалт явуулж, лаборатори ажиллуулах хоёр ч байшинтай болжээ.
Нийт долоон га газрыг төмөр хашаагаар хүрээлсэн байна. Явган хүний замыг байгалийн чулуугаар тавихаар төлөвлөж утас татаж, бэлтгэлээ базааж байгаа аж. Минж үржүүлэх төвд Германы Бавари мужаас авчирсан 14 минжнээс гадна өнгөрсөн зун Монголд мэндэлсэн хоёр зулзага, ОХУ-аас авсан гээд 11 бүл буюу 22 минж амьдарч байна. Дэлхийн анхны минж үржүүлгийн төвд тооцогддог хойд хөршийн Воронежийн туршлагыг үлгэрлэсэн тул минжнүүдийн хувьд байр нь тохитой харагдав.
Барилгын ажил бүрэн дуусаагүй ч өвөлтэй золгосон учраас өнгөрсөн арваннэгдүгээр сард минжнүүдээ байранд нь оруулсан гэнэ. Бүл бүр өөрийн гэсэн “гэртэй”. Шалыг өвсөөр хучиж, орж гарахад нь зориулан жижиг нүх гаргажээ. Нүхээрээ гараад тусгайлан бэлдсэн тэжээл, луувангаа идчихнэ. Хоол тавьсан хэсгээс шалыг налуу байдлаар цутгасан нь ус дүүргэхэд зориулжээ. Тиймээс минжнүүд хүссэн үедээ усанд орно. Шөнө идэвхтэй “ажилладаг” энэ амьтны ид унтдаг цагаар нь бид очсон тул нойрмог минжнүүд дуртай дургүй гарч ирж бараагаа харуулаад, үүрэндээ эргэн оров.
Минж эхээс төрөөд гурван жилийн дараа нас бие гүйцдэг. Хамгийн ахмад минжний жин 25 кг-д хүрчээ. Монголын “иргэншилтэй” хоёр минж ч овоо том болсон байна. Тэд удахгүй нэг нас хүрнэ. Эр, эм хэмээн таамаглаж байгаа ч одоогоор хүйсийг нь хараахан тогтоож чадаагүй аж. Учир нь минжийг гаднаас нь хараад хүйсийг ялгах боломжгүй тул лаборатори ашиглалтад ороход үүнийг хялбархан тодорхойлох боломж бүрдэх гэнэ. ОХУ-аас ганц бие ирсэн нэг минж Баварийнхтай бүл болсон мэдээ дуулав.
Өвсөөр тусгаарласан байсан ганц бие залуу минжнүүдэд хоолыг нь нэг дор тавьж өгсөөр хоорондоо дасаж, сүүлдээ өвсөө нэвтлээд нийлцгээсэн гэнэ. Энэ бол минжн үүд Монголд идээшиж байгаагийн шинж. “Нэг үеэ бодвол манай минжнүүд “монголжоод” байгаа. Бүлээр нь л нь нийлүүлчихгүй бол зодолдож, муудалцахгүй. Бид ч хоол тэжээлийн тал дээр туршлагажиж байна. Ер нь Монголд минж үржүүлэх судалгаа, шинжилгээ байхг үй. Бид минж үржүүлэхийн хажуугаар судалгаа хийгээд байгаа” хэмээн тус төвийн малын эмч С.Эрдэнэдалай өгүүлэв.
Харин Зааны голын эхэнд тавьсан найман бүл минжийг одоогоор бүрэн тоолж чадааг үй байгаа гэнэ. Ямар ч байсан цоо шинэ нутагт, намар орой ирсэн гэхэд минжнүүд үүрээ барьж төвхнөөд, дажгүй өвөлжсөнийг минж маллагч шинж тэмдгээр нь дүгнэн хэлж байгаа юм байна. “Холоос ирсэн шинэ амьтан хэрхэн өвлийг давах бол гэж үнэндээ айж байлаа. Минжний байрны дулаан цельсийн таван хэмээс доош, ус нь тэг хэмтэй байх ёстой. Амьдрах дулааныг нь тааруулах гэхээр ус нь хөлдчих гээд хэцүү үе байсан. Ямар ч байсан анхны өвлөө амжилттай давчихлаа. Одоо төл авах ажил хамгийн чухал болоод байна” хэмээн Минж нутагшуулах, үржүүлэх төслийн нэгжийн дарга М.Энхбат ярив.
Тэдний таамаглаж байгаагаар таван бүлээс төл авах гэнэ. Гэвч долдугаар сард дөдрөө гаргах хүртлээ хээл авсан эсэх нь гаднаасаа мэдэгддэггүй тул нарийн хэлж чадахгүй байгаа аж. Тэдний эхний зорилго нь үржүүлгийн цөм сүрэг бий болгох тул энэ нь хамгийн чухал гэнэ. Минж шөнө, усанд нийлж, хээлтдэг амьтан юм байна. Тиймээс минжний байрыг камержуулах шаардлагатай байгаа аж. Тэгвэл тэдний амьдралыг нарийн судлах боломж бүрдэх нь.
Хотын шинэ удирдлагууд төслийг дэмжжээ
Нууцгүй хэлэхэд манайд хэрэгжүүлдэг төслүүд сонгуулиас сонгуулийн хооронд замхардаг муу талтай. Өмнөх удирдлагын хийж байсныг шинэ дарга нар дэмжихээсээ илүү бүдгэрүүлэх нь элбэг тул минж нутагшуулах төсөл тэр замаар орчих вий хэмээн санаа зовж байв.
Харин хотын шинэ удирдлагууд төсөлтэй нэлээд сайн танилцсаны эцэст үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, дэмжсэн гэнэ. Гэхдээ төсөвлөсөн мөнгө нь зөвхөн ажилчдын цалин, минжний хүнс тэжээлийг оролцуулаад 300 гаруй сая төгрөг. Тиймээс төслийн нэгжийнхэн бүтээн байгуулалт, тохижилтын ажилдаа хөрөнгийн эх үүсвэр хайхг үй бол энэ жилдээ минжн үүдээ хооллохоос илүү зүйл хийх боломжгүй болох нь. Гэсэн ч минж үржүүлгийн төвийнхөн гар хумхихгүй гэдгээ ярьж байна.
Цаг агаар дулаарахаар хурдан ургадаг улиас, бургас хашаандаа тарьж минжнийхээ хоолыг өөрсдөө бэлтгэх гэнэ. Лууванг ч мөн ялгаагүй. Хэрэв таамагласнаар нь таван бүл төллөвөл дөдрүүдийг сүүгээр угжиж таарах гэнэ. Тиймээс ойрхон байдаг малтай айлаас үнээний сүү авахаар ярилцаж байгаа юм байна. Энэ мэтээр ямар ч байсан минж үржүүлэх төсөл зогсчихоог үй, боломжийн хэрээр үргэлжилж байгаа нь олзуурхууштай.
Байгалийг байгалийнх нь аргаар сэргээх дэлхийд шалгарсан энэхүү төсөл хэрэгжсэнээр жилээс жилд татарч, урсгал нь тасалдаж байгаа Туул голоо ирээдүй хойчдоо гол чигээр нь үлдээх боломж бидэнд бий. Минж бол хүний хийж чадахгүй бүтээн байгуулалт, инженерийн шийдлийг хамгийн хямд өртгөөр хийдэг амьтан. Минж моднуудыг унагаж, далан барьснаар усны түвшин нэмэгдүүлдгийг хүн бүхэн мэддэг болсон.
Тэгвэл идсэн модных нь үлдсэн хожуулаас олон салаа мөчир ургадаг юм байна. Минжний амьдарч, далан, овоохойгоо барьсан газрын усанд загасны тоо толгой, төрөл зүйл нэмэгддэгийг олон улсын туршлага харуулжээ. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, гол усаа аврах гэж ядаж буй бидний хүссэн бүхнийг хөдөлмөрч энэ амьтан хийгээд өгчихдөг аж. Гэхдээ үр дүнг нь өнөө маргаашаар хэмжиж, үл бүтэхээр нь дуудах хэрэггүй. Шинэ газарт суурьшсан минжнүүд 5-10 жилийн дараа ч далангаа барьж эхэлж ч болно.
Канадад минжнүүд хоёр км урт далан барьсан түүхээс энэ амьтны юу бүтээж чаддагийг хялбархан ойлгоно. Тиймээс төслийн ирээдүйн өгөөжийг бодолцож, хэдэн ч дарга солигдсон минж нутагшуулах төслийг хаялгүй авч явах биз ээ. Тэртэй тэргүй бид Туул голоо усаар дүүргэж чадахгүйгээс хойш байгалийнх зохилдлогоор аврах нь хамгийн зөв гарц болоод байна.
Р.Оюунцэцэг

Монголд мэндэлсэн хоёр дөдөр удахгүй нэг нэс хүрнэ

Минжнүүдийн шинэ байр

Унтлагын цагаар нь сэрээсэнд ундууцсан минж усанд орохоор дуртай дургүй алхав