Орон нутаг, олон улсын чиглэлд арилжааны агаарын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Монголиан Аэрлайнес Групп” ХХК-ийн ТУЗ-ын шийдвэрийн дагуу компанийн оноосон нэрийг “Хүннү Эйр” болгон өөрчилж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. “Монголиан Аэрлайнес Групп” ХХК нь 2011 оны 9 дүгээр сард Иргэний нисэхийн 137 дугаар дүрмийн дагуу хөдөө аж ахуйн зориулалтаар нислэг үйлдэж байсан “Моннис Эйр Сервис” ХХК (хуучин нэрээр “Агросервис”)-ийг тус компанийн АН-2 маягын агаарын хөлөг, түүний нисгэх бүрэлдэхүүн, инженер техникийн ажилчдын хамт шилжүүлэн авч өөрчлөн зохион байгуулсан.
“Монголиан Аэрлайнес” гэх оноосон нэрийг 2004 онд Монгол Улсын Иргэний хуулийн 27.5 Компанийн тухай хуулийн 10.2-т заасны дагуу Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан байдаг бөгөөд нэрний тухайд МИАТ ХК-ийн нэртэй давхцаж, олон нийтэд төөрөгдөл учруулж байна гэх гомдолын дагуу 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүх “Монголиан Аэрлайнес нь иргэний агаарын тээвэр гэсэн утгыг илэрхийлэхгүй, МИАТ ХК-ийн нэртэй давхардаагүй, бусдыг төөрөгдүүлэхээр гэж үзэхээргүй” гэж дүгнэн албан шийдвэр гаргасан тул энэ нэрээр өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага-ИКАО, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо-ИАТА зэрэг байгууллагуудад манай компани албан ёсоор бүртгүүлж нислэг үйлдвэрлэл болон арилжааны зориулалтын бүх кодыг авч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн бөгөөд нислэгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц ямарваа нэгэн төөрөгдөл, эндүүрэл гарч байгаагүй, гарах үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй. МИАТ ХК болон манай компанийн ашигладаг кодуудыг доор үзүүлэв.
Манай компани өөрийн зар сурталчилгаандаа 1956 оноос хойш буюу “since 1956” гэх бичиглэлийг оруулсан тухайд тэртээх 1956 онд Монгол Улсад анх удаа иргэний агаарын тээврийн үйлчилгээнд ашиглаж эхэлсэн домогт АН-2 агаарын хөлөг өнөөг хүртэл үүргээ гүйцэтгэсээр байгаа ба он цагийн эрхэнд МИАТ нэгтгэлээс өрх тусгаарласан гэдэг утгаар энэхүү түүхийг маркетингийн зориулалтаар ашиглах бүрэн эрхтэй гэж үзсэнд оршдог, мөн оноосон нэрний тухайд манай компани “Монголиан Аэрлайнес” гэх нэрийг албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан байсан ба дээр дурьдсан шүүхийн шийдвэрт үндэслэн үйл ажиллагаагаа явуулсан болно.
Энэ ялдамд МИАТ ХК-ийн хувьчлалд манай компани оролцох санаа огт үгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Хэдий дээр дурьдсан шүүхийн шийдвэр байгаа боловч “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ыг УИХ хэлэлцэн баталж манай салбар хөгжлийнхөө шийдвэрлэх чухал үед орж байгаа энэ мөчид нэр давхардсан гэх үндэслэлүй маргаанаас үүдэн гарч буй үл ойлголцолыг эцэслэх, төрийн болоод салбарын бусад байгууллагууд, компаниудтай хамтран ажиллах, Монгол Улсын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд нэг зорилготой ажиллах нь илүү ач холбогдолтой гэж үзсэн тул манай компанийн ТУЗ-ийн зүгээс оноосон нэрийг өөрчлөх шийдвэрийг гаргалаа.
Энэхүү нэр сольж буй үйл явц бичиг баримтуудыг шинэчлэх, хамтран ажилладаг дотоод гадаадын, олон улсын байгууллага, пүүс компаниудад мэдэгдэх зэрэгт түлхүү чиглэж байгаа бөгөөд манай компанид олгогдсон аливаа тусгай зөвшөөрөл, олон улсын шугамд нислэг үйлдэх томилгоо, Нисэхийн тухай хууль, Иргэний нисэхийн багц дүрмийн хүрээнд тодорхойлогдсон үүрэг хариуцлага, бусад байгууллага, пүүс компаниудтай хийсэн гэрээ хэлцэл, авлага, өглөг зэрэг эрх, үүрэг бүгд өөрчлөгдөхгүй ба компанийн нислэг тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна.