Зуны улиралд дархлаагаа дэмжих хамгийн сайн арга бол эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн юм. Мөн сэтгэл санаагаа өөдрөг байлгах, шинэ хоббитой болох, өмнө нь төлөвлөж байсан ч хэрэгжүүлж амждаггүй байсан ажлуудаа биелүүлж оюун санааны дархлаагаа ч бас дэмжээрэй.
Зүгээр л сайхан амрах
Зуны улиралд заавал төлөвлөх нэг ажил бол зусландаа гарч нар салхиар дархлаагаа дэмжих. Энэ зун дандаа боддог байсан амттайхан улаан лооль, өргөст хэмх, брокколи тарих хүлэмжтэй болох, жимсний мод тарих, хүүхдийн элсний талбай хийх, хашаагаа будах, цэвэр усны худаг гаргах, хэрэггүй эд зүйлээ цэгцлэх, нарлаж суух сайхан саравчтай болох гээд бодож төлөвлөж байсан юуг ч хийж болно. Энэ нь таныг оюун санаагаа цэгцлэх, дараагийн ажлуудаа төлөвлөхөд маш том түлхэц болно. Зусланд гарахдаа бас нэг мартахгүй зүйл бол ДДЭШ-ийнхээ антеныг Үнэгүй киноны эрхтэйгээ аваад явах. Ажилтай байгаад үзнэ дээ гэж бодож байгаа олон кино байгаа биз дээ? Үнэгүй киноны эрх гэдэг нь Юнителийн дугаараа U-Point-ийн Collective группт бүртгүүлээд, бүртгүүлсэн гишүүний тооноос хамааран Холливуд, Монгол, Ази кино багцаа үнэгүй үзэж, Кино театраас сар бүр 2-3 кино үнэгүй үзэх юм. Гоё байгаа биз? ЭНД дарж бүтрүүлэх заавар аваарай.
Эрч хүчээр цэнэглэгдэх
Зуны гуравхан сарыг яагаад эрч хүч дүүрэн өнгөрүүлж болохгүй гэж? Өглөөний иогийн ангид явж, усан сэлэлтээр хичээллэж, өглөө орой ажилдаа дугуйгаар явж, орой бүжгийн дугуйланд явж болох юм. Хөдөлгөөн бол эрүүл мэндээ дэмжих хамгийн сайн арга гэдгийг та хэлүүлэлтгүй мэдэх байх. Та өглөө эсвэл орой тогтмол хөдөлгөөнийг амьдралын хэв маягтаа нэмснээр өдрийн турш эрч хүчтэй, толгой сэргэлэн байх болно. Зүгээр л яг одооноос хөшиж биш хөдөлж өөрийгөө хайрлаарай.
Өглөөний хоолыг өөртөө
Улирал солигдоход таны хооллолтын хэмнэл ч дагаад өөрчлөгдөх юм. Цагаан идээ, хүнсний ногоо, жимс жимсгэнэ нэр төрлийн хувьд олширч элбэг дэлбэг болно. Тэгэхээр та ч бас антиоксидант хүнсийг сонгож, өдөр уух усны хэмжээгээ ихэсгэж, нойрны дэглэмдээ өөрчлөлт оруулаарай. Насанд хүрсэн хүн өөрийн биеийн жинд тохируулан өдөрт 11-15 аяга ус уух нормтой. Харин өсвөр насны хүүхдүүд 7-9 аяга ус уухад тохиромжтой байдаг байна. Мөн зун намрын улиралд шинэ ногоог даршилж, хөлдөөх зэргээр хадгалах хугацааг уртасган хэрэглэж болно. Энэ бүхнээс хамгийн чухал нь өглөөний хоолыг хэзээ ч бүр хэзээ ч битгий алгасаарай. Учир нь өглөөний цай уугаад гарсан өдөр та залхуурч нойр хүрэхгүй, сэтгэл санаа тавгүйтэхгүй, өдрийн турш сэргэлэн цовоо байх болно.
Дархлаа гэдэг тоохгүй байж байгаад нэг л өдөр анхаардаг зүйл биш өдөр тутмын амьдралын зөв хэв маяг, өөрийгөө чагнах, өөрийнхөө юу хүсч юу хүлээж байгааг биелүүлэх алтан мөчүүд юм.