Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Олон улсын хүүхдийн Найрамдал-2 зусланг байгуулах тогтоолыг баталлаа.
Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Зуслан байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгажээ. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.