Европын хөл бөмбөгийн холбооны /UEFA/ "EURO 2024" тэмцээний сугалааны тохирлын арга хэмжээ Германы Хамбург хотын Эльб филармони танхимд болно. 2023 оны арванхоёрдугаар сард болох уг арга хэмжээгээр европын шилдэг 24 багийг зургаан хэсэгт дөрөв дөрвөөр нь хуваах юм.
UEFA-ийн арга хэмжээ хариуцсан захирал Мартин Каллен "Бид сугалааны арга хэмжээг тэсэн ядан хүлээж байна. Эльб филармони танхим нь өвөрмөц архитектурын шийдэл, агуу нэр хүнд бүхий гайхамшигт орчинтой билээ" гэв.
Харин Германы хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Фридрих Курциус "Сугалааны арга хэмжээг Эльб филармонид зохиох болсон нь маш зөв сонголт. Хамбург хотын захиргаа болоод холбоод хамтран гайхалтай нэгэн арга хэмжээг олон улсын үзэгчдэд сонирхуулах болно" хэмээв.
Эльб филармони нь 2016 оноос хойш Хамбург хотын нэрийн хуудас болсон бөгөөд мөсөн уулыг дүрсэлсэн шилэн фасадтай 110 метр өндөр барилга юм. Хоёр концертын танхим, зочид буудал, орон сууц бүхий филармонийн том танхимын ханыг нь дуу чимээг булан бүрд хүргэх 10 мянган гипсэн шилэн хавтангаар бүрсэн аж.
Эх сурвалж: UEFA