Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Суварга хайрхан, Хан Хөхий, Сутай хайрхан уулсыг төрийн тахилгатай болгон зарлиг буулгаж, Архангай, Увс, Говь-Алтай аймгуудын засаг дарга, ИТХТ-ийн дарга нарт зарлигийг гардуулав.
Зарлигт зааснаар уулсын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэх бөгөөд уулаа тахин шүтэж хайрлан хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллахыг тус тусын нутгийн удирдлагын байгууллагууд, нийт иргэдэд уриаллаа.
“Монголчууд бидний өвөг дээдэс хүн байгалийн амин холбоо, харилцан шүтэлцээний утга учир, зүй тогтлыг сэтгэлгээний өндөр түвшинд ухааран мэдэрсний үндсэн дээр эх болсон байгалиа хайрлан хамгаалах, аргадан тайтгаруулах өвөрмөц соёл, арга ухааныг нүүдэлчдийн амьдралын хэв маяг, аж төрөх ёсноо нийцүүлэн хэрэгжүүлж ирсэн билээ. Түүхэн нэг тод жишээ бол уул овоогоо тахин шүтэж, аргадан биширч, хайрлан хамгаалж, төрийн болон орон нутгийн хэмжээнд тахилгын ёслолыг эртнээс нааш үйлдэж ирсэн монголчуудын заншил, уламжлал юм.
Монгол Улсад өдгөө хүрээлэн буй байгаль орчин, газар шороо, уул, устайгаа зүй зохистой, зөв харьцаж нөөц, баялгийг нь ариг гамтай ашиглан, унаган төрх, онгон дагшин байдлыг нь хадгалан үлдээж хамгаалан өвлүүлэхэд төр засгийн болон иргэн бүрийн үүрэг, хариуцлага чухал болж буй нь улам бүр мэдрэгдэх болсон” гэж Төрийн тэргүүн зарлигийн эхэнд тэмдэглэжээ.
Уул ус, газар нутгаа үе дамжин шүтэж, хайрлан хамгаалж ирсэн төрт ёс, ард түмнийхээ язгуурын уламжлалыг өртөөлүүлэн уул, овооны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг үйлдэх талаар ард иргэд, иргэний нийгэм, орон нутгийн төр засгийн байгууллагуудаас ирүүлсэн санал, санаачлагыг харгалзан үзсэний үндсэн дээр Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус зарлигийг гаргасан байна.
Зарлиг гардуулах ёслолд УИХ-ын гишүүн С.Ламбаа, Ч.Авдай, Т.Очирхүү, Б.Эрдэнэсүрэн, Ерөнхий сайд асан П.Жасрай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Т.Билэгт, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Я.Долгоржав, Боловсрол соёл шинжлэх ухааны дэд сайд С.Төмөр-Очир, Сангийн дэд сайд Ч.Ганзориг, Төр захиргааны ахмад ажилтан Г.Баасанжав нарын зэрэг хүмүүс оролцлоо.
Зарлиг хүлээн авсаны дараа Архангай, Увс, Говь-Алтай аймгуудын засаг дарга, ИТХТ-ийн дарга нар хэлсэн үгэндээ уул усаа дээдлэн шүтэж ирсэн орон нутгийнхны түүхэн уламжлалыг дэмжиж гаргасан уг зарлиг нь байгаль, экологио хайрлан хамгаалахад болон олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулахад чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл, Мэдээллийн албанаас мэдээллээ.