“Лондон-2012” зуны XXX олимпийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Олимпийн хөтөлбөрийн дагуу өчигдөр спортын долоон төрөлд 12 багц медалийн эзэд тодрох байсан.
Тодруулбал, усанд үсрэлт, туялзуур сэлэм, гимнастик, жүдо, буудлага, усанд сэлэлт болон хүндийг өргөлтийн төрөлд олимпийн алт, мөнгө, хүрэл медаль эздэдээ очих ажээ. Усанд үсрэлтийн төрөлд эрэгтэйчүүдийн 10 метр, туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн “өрөө” төрөл, уран сайхны гимнастикийн эрэгтэйчүүдийн багийн төрөлд аваргууд тодрох хуваарьтай байсан.
Мөн усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн мэлхий сэлэлт, харин эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий, 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд медалийн эзэд тодрох хуваарьтай байна.
Анхных гэхэд амжилттай эхэлсэн буудлага
Буудлага спортын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд аваргууд тодрох хуваарьтай байсан. Энэ төрөлд Монгол Улсын түүхэнд анх удаа буудлага спортын урт бууны төрөлд эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Н.Баяраа эрэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн дасгалд өрсөлдөж урьдчилсан дасгалд 593 оноо авснаар нийт 47 тамирчнаас 23 дугаарт эрэмбэлэгдсэн юм.
Тэрбээр өдгөө 21 настай залуу тамирчин юм. Тэмцээний дүрмийн дагуу эхний найман байрт бичигдсэн тамирчид шигшээ буудлагад өрсөлдөж, тэндээс медалийн эзэд тодрох юм. Н.Баяраагийн хувьд дахин хоёр дасгалд өрсөлдөх юм. Наймдугаар сарын 3-нд урт бууны хэвтээ байрлалаас буудах дасгалд, харин 6-нд гурван байрлалаас буудах дасгалд онч мэргэнээ сорих хуваарьтай байгаа аж.
Ялагдсан ч гэсэн ялалттай жүдогийнхон
Мөн өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг болон эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, олимпийн медаль эздэдээ очно. Тус хоёр жинд Монголын тамирчдаас ОУХМ С.Ням-Очир 73 кг-д, ОУХМ Д.Сумъяа 57 кг-д зодоглосон. Олимпийн хуваарийн дагуу мөн өнөөдөр хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 62 кг, эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд медалийн эзэд тодрох байсан.
Манай тамирчдаас Олон улсын жүдо бөхийн холбооны тивүүдийн эрх гэгчээр Лондонгийн олимпийн татамид зодоглох эрхтэй болсон Монгол Улсын тамирчин, ОУХМ Д.Сумъяа эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд эхний барилдаанаа хийж, БНСУ-ын бөх Ким Жан Дид ялагдлаа. Анх удаа олимпийн дэвжээнд гарч барилдсан Д.Сумъяа шүүгчдийн шийдвэрээр буюу хантай өргөж ялагдал хүлээсэн юм.
Жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ С.Ням-Очир эхний барилдаандаа Германы жүдочин Кристофер Воелкийг вазари, юүко үнэлгээгээр ялсан юм. Харин тэрбээр хоёрдугаар тойргийн барилдаанаа хийж Украйны жүдоч Владимир Сорокаг ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.
Хүн төрөлхтний эв нэгдэл, эрх чөлөөг илэрхийлсэн зуны олимпийн XXX их наадам эхлээд хоёр дахь өдрийн нүүрийг үзэж байна. Энэ удаагийн зуны олимпоор таван тивийн сая сая үзэгч олон усан спортыг, тэр дундаа АНУ-ын “Fishman” буюу загасан хүн Майкл Филпсийг үзэж сонирхохыг хүсэж буйгаа олимпийн өмнө илэрхийлсээр байсан. Гэвч өчигдөр 100 метрийн араар сэлэлтийн эрэгтэйчүүдийн усан сэлэлтийн тэмцээнд тэр бус өөр хүн алтан медаль хүртэж дэлхий нийтийг гайхшруулж орхилоо.
Тэрбээр Өмнөд Африк улсын тамирчин бөгөөд сүүлийн жилүүдэд эрс сайжирч байгаа талаар түүний дасгалжуулагч хэвлэлээр мэдэгдсээр байсан. Ван Дер Бург өөрийн олимпийн баярт мөчөөс хуваалцахдаа “Би энэ удаагийн олимпоор Майклийг арай илүү хүчтэй байх байсан болов уу гэж бодож байсан. Гэвч гараанаас би сайн хурд, хол үсрэлт авснаар түүнийг ардаа хаяж чадлаа. Энэ амжилт Өмнөд Африкийн амжилт гэдгийг хэлмээр байна. Цаашид дараа дараагийн усан сэлэлтийн төрлүүд хүлээж байна” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн аж.
Харин өөртөө бардам итгэлтэй байсан АНУ-ын “загасан хүн” өөрийн ялагдлын дараа хэвлэлийнхэнд хандан хэдхэн зүйл ярьсан юм. Тэрбээр “Олимп дуусаагүй байна. Та нар битгий бүх юм дууссан мэт шуугиан тараа. Дахиад зургаан төрлийн тэмцээн байна” гэжээ. Энэ талаар АНУ-ын “washingtonpost” сонинд “Бидний бахархал бидний урмыг дахин хугалах уу” гэсэн гарчигтай нийтлэл гарсан нь америкчуудыг төөрөгдүүлэв.
Уг нь Майкл Филпс долоон алтан медалийн төлөө Лондонд ирсэн талаар мэдэгдэж байсан. Гэвч тэрбээр хоёр дахиа бүдэрсэн. Олимпийн наадмын эхний өдөр буюу 28-нд болсон эрэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд Францын багт хожигдсон. Хожигдлоо багийн тамирчиддаа тохсон гэх түүнийг тойрсон шуугиан ихэссэн нь үнэн. Багийн төрөлд хамгийн сүүлийн тамирчин уралдах хүртэл АНУ-ын тамирчид тэргүүлж байсан ч Францын багийн сүүлийн тамирчин Янник Агнел багийнхаа төгсгөлийг гайхалтай сайн хийж, Райн Стивен Лохтег гүйцсэнээр аваргын тавцанд гарах эрхтэй болсон.
Хүрэл медалийн болзлыг ОХУ-ын баг тамирчид хүртсэн бол АНУ-ын баг тамирчид мөнгөн медаль хүртсэн. Бээжингийн олимпийн наадмаар дээрх төрөлд Францын шигшээ баг 0.08 секундээр ялагдаж байсан ч энэ удаад тэд 3:09.93 секундын амжилтаар тэргүүлжээ.
Майклын хувьд 400 метрийн ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байрт орсон нь түүнийг дахин гайхшруулсан аж. Хувийн амжилт нь сүүлийн найман жилд хангалттай их гэдгийг мэргэжилтнүүд онцолсоор байгаа. Жишээ нь дэлхийн усан спортын ганцаарчилсан төрөлд 29 рекордыг эзэмшдэг бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 26 алтан медаль хүртэж байжээ.
Дэлхийд чансаагаар эхний тавд ордог АНУ-ын усан спортын мастер, найман удаагийн олимпийн медальтай, Райн Стивен Лохте Майклийн хамгийн хүчтэй өрсөлдөгч. Түүний хувьд АНУ-ын аварга шалгаруулах тэмцээнд Майклтай хамгийн ойролцоо өрсөлдөөн үзүүлдэг цорын ганц тамирчин. Энэ удаагийн олимпоор тэрбээр улсынхаа 200 метрийн аварга болсноор олимпийн болзлоо хангасан.
Тэрбээр 400 метрийн эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 4.05.18 үзүүлэлттэй алтан медалийн болзлыг хангасан бөгөөд Майкл Филпс түүнд өөрийн твиттер хуудаснаа баяр хүргэжээ. Цаашид ч сонирхолтой өрсөлдөөн болох нь тодорхой усан спортын төрөлд дэлхий нийт анхаарлаа хандуулсаар байна.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэгдэл "Лондон-2012 " зуны XXX олимпийн наадамд оролцож буй монголын баг тамирчдын тоглолтын хуваарийг уншигч та бүхэндээ хүргэж байна.
Тойргийн зарим тоглолтуудад тасалбар авсан хүмүүс ирэхгүй байна
Олимп эхлэхээс өмнө цахим хэлбэрээр зарим спортын төрөлд тасалбар захиалж авсан хүмүүс тойргийн тоглолтуудаа үзэхгүй байгаа талаар зохион байгуулагч орны зүгээс мэдэгдлээ. Тиймээс тасалбар авсан хүмүүс тоглолтдоо ирэхгүй тохиолдолд тасалбарын дугаар, эгнээг ирсэн хүмүүсээр дуртай суудалдаа суухыг зөвшөөрчээ. Энэ нь хожим тасалбар авсан хүмүүст ашигтайгаар тусч байгаа аж.
Жишээ нь уран нугаралтын буюу гимнастикийн тойргийн тоглолтод бараг хүн ирж үзэхгүй байгаа юм байна. Тэр ч бүү хэл, Лондон хотын их сургуулийн оюутнуудыг үнэ төлбөргүй гимнастикийн тоглолтыг үзүүлэх гэж байгаа талаар BBC агентлаг мэдээллэв.
Гандбол, хоккей, поло зэрэг спортын төрөлд хүн багатай байгаа нь зохион байгуулагч орны санааг ихэд зовоож байгаа аж. Харин сагсанбөмбөг, хөлбөмбөг, жүдо, усан сэлэлтийн төрлүүдэд суудал хүрэлцэхгүй зочид орднуудын гаднах талбайгаас үзэж сонирхох тохиолдол гарч байгаа юм байна.
Мэдээж зохион байгуулагч орны хувьд олон улсын шүүмжлэлээс зайлсхийхийн тулд бүхий л арга хэмжээг авч эхэлсэн бололтой. Их Британийн агаарын хүчний хэдэн цэрэг эрсийг үнэгүй тоглолт үзүүлэх болсон талаар ч “Guardian” сонин онцолжээ.
Хүндийн өргөлтийн тэмцээнд залуучууд сайн байна
Хүндийн өргөлтийн тэмцээнд ид өрсөлдөөн ширүүсч байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн төрөлд Казахстаны тамирчин Зулфия Чиншанло хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 53 килограммын жинд олимп, дэлхийн дээд амжилтыг эвдэж, түрүүлжээ. Тэрбээр хоёрын холбоос буюу түлхэлттэй өргөлтөөр 131 килограммыг өргөсөн нь олимп болон дэлхийн рекордыг эвдсэн юм.
Зулфия Чиншанло нь нийт 226 килограммыг өргөсөн нь мөн л олимпийн рекордыг шинэчилсэн үзүүлэлт. Түүний хувьд энэ жил 19 нас хүрч байгаа ирээдүйтэй залуу тамирчин. Тиймээс эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн тэмцээнд дараагийн үеийн төлөөлөл болсон залуучууд түрэн гарч байгаа нь улам сонирхолтой болгож байгаа юм. Огцом өргөлтөөр Зулфия Чиншанло 95 килограммыг өргөжээ.
Э.Баясгалан