ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
Улаан цутгалан нь 25 метрийн өндрөөс урсдаг Монголын хамгийн том хүрхрээ юм. Энд анх усгүй, зөвхөн хайрга л байсан гэх домог бий. Цэрэг дайны үед хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэргүүд дунд нэгэн “номтой” цэрэг явсан гэх ба мөнөөх цэрэг “улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход, улаан голын дагуу улаан туяарсан үер орж ирэн гамингийн цэргүүдийг аван одсон ажээ. Түүнээс хойш Улаан цутгалан гэж нэрлэх болсон байна.
ӨМНӨГОВЬ
Баянзаг нь Өмнөговь аймгийн Булган сумын нутагт оршдог бөгөөд үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд нэгдүгээр зэрэглэлийн бүсэд ордог. Үлэг гүрвэл хэмээх агуу том амьтны өндөг эндээс анх удаа олдож, өндөглөдөг аварга биетэн амьдарч байжээ гэдгийг хүн төрөлхтөнд анхлан мэдүүлсэн гайхамшигт газар. Тиймээс Монголын төдийгүй дэлхийн палентологийн шинжлэх ухаанд данстай бүс нутаг болжээ. Заг мод ихтэй учраас Баянзаг хэмээн нэрийдсэн байна.
ЗАВХАН АЙМАГ
Хангайн нурууны Ноён оргил Отгонтэнгэр уулыг “Богд Очирваань хайрхан” хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Отгонтэнгэр уулын ноён оргил далайн түвшнээс дээш 4021 метр өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай. Очирваанийг тойрсон 8 цэнгэг нуур буй. Эдгээр нуурууд нь найман бэлгэдэл ажээ. Отгонтэнгэр хайрханы зүүн бэлд баруун өмнө зүг чиглэн аварга том яст мэлхийн хэлбэр бүхий харлаг хад бий. Түүнийг Мэлхий хад гэдэг бөгөөд Очирваань хайрханыг хамгаалан оршдог гэсэн домог буй.
СҮХБААТАР
Алтан овоо нь зөвхөн эрчүүдийн гараар боссон овоо бөгөөд эрчүүд л гарч сүслэн мөргөж, сархадын дээжээ өргөж, арц хүжээ аравнайлдаг. Харин эмэгтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг байна. Алтан овоо баруун хойшоо сэтэрч урссан тогоотой бөгөөд овооны баруун талд Дуут нуур, зүүн талд Шилийн богд уул бий. Алтан овооны амин мод буюу Сорогшин модыг Отгонтэнгэр уулнаас залсан гэдэг. Сорогшин хэмээх мод нь мөнхийн ногоон, үр жимстэй мод ажээ.
Сайхан Монгол орныхоо түүхэн, дурсгалт газруудыг Монгол хүн бүрт танин мэдүүлэх, бахархан дээдлэх, онгон дагшин байдлаар нь хадгалах зорилготойгоор Юнител группын зүгээс “Сайхан Монгол орноороо...” урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Та 21 аймгийн газрын зурагтай 21 цэнэглэгч картыг цуглуулан Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт болон дурсгалт газруудын талаарх мэдээллийг авахын сацуу Samsung Galaxy Ace II гар утасны эзэн болох боломжтой. Мөн 21 аймгийн газрын зурагтай 2000 төгрөг, 3000 төгрөгийн картаар цэнэглэх бүрт таны дансанд 10%-ийн бонус нэмэгдэж орох болно.
Та бүхэн үлдсэн 17 аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх танилцуулга болон “Сайхан Монгол орноороо...” урамшууллын дэлгэрэнгүй мэдээллийг www.unitel.mn –ээс авна уу?