gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Инженерчлэл, сансар огторгуй зэрэг салбарт ажиллах олон эмэгтэй мэргэжилтэнтэй болох хэрэгтэй"

А.Наранцацрал
Хүчирхийллийг үл тэвчье
2022-10-17
2
Twitter logo
 
Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 11-ний өдөр тохиосон. Энэ өдрийг НҮБ-ын Хүүхдийн сан хэрхэн тэмдэглэж буй тухай, охидын эрх хаана зөрчигдөж, засгийн газар, бодлого боловсруулагчид болон НҮБ-ын Хүүхдийн сан ямар арга хэмжээ авч байгаа тухай  Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа.

-Олон улсын охидын өдөр бол охидыг хүчирхэгжүүлж, дуу хоолойг нь сонсох өдөр. НҮБ-ын Хүүхдийн Сан энэ жилийн Охидын эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэж байна вэ?
-Олон улсын охидын өдрийг Монголд болон дэлхийн дахинд тэмдэглэж байна. Би өөрөө 14 болон найман настай хоёр охины аав.  Тэд маань тааварлашгүй, зогсошгүй, үргэлж шинийг сэтгэж, санаачилж байдаг. Охиддоо мөн охидын өдрийн мэнд хүргэе.

Дэлхийн өнцөг булан бүрд охид төрөл бүрийн бэрхшээл сорилтуудтай тулгарч байдгийг энэ Охидын өдөр бидэнд сануулдаг. Төр засгууд, бодлого боловсруулагчид охидод илүү боломжийг нээн өгч, улс орныхоо бодлого, шийдвэрт тэдний дуу хоолойг тусгахын төлөө ажилласаар ирсэн.

Гэвч охидын эрхийг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалт хязгаарлагдмал хэвээр байгаа бөгөөд охид өөрсдийн ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд бэрхшээл сорилтуудтай тулгарсаар байна. Дээрээс нь ковидын хямрал байдлыг улам дордуулж байна.

Монгол Улс охидоо анхаарч, тэдэнд хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж байна

Олон улсын охидын эрхийн өдөр НҮБ-ын Хүүхдийн Сангаас дэлхийн бүх улс орнуудад  хандан охидын асуудлыг анхаарч, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх чиглэлд дараах ажлуудыг хийхийг уриалж байгаа юм. Тухайлбал:

  • Аливаа өөрчлөлтийг хийхдээ өсвөр насны охидын манлайллыг дэмжих, тэдний дуу хоолойг сонсох, хүсэлт хэрэгцээг нь ойлгох, шийдвэр гаргах үйл явцад тэдэнд орон зай бий болгох
  • Өсвөр насны охидод зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, чанартай, хүртээмжтэй боловсролыг дэмждэг байгууллага сүлжээг дэмжих, охидын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавих.
  • Өсвөр насны охид руу чиглэсэн тэгш үйлчилгээний хүртээмжийг сайжруулах

Энэ жил НҮБ-ын Хүүхдийн Сангаас мэдээллийн технологийн салбарт охидыг чадавхжуулах зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран энэ өдрийг тэмдэглэлээ. Бид Технологийн салбарт охидын манлайлал нэртэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, охидын дуу хоолойг сонссон. Монгол Улс охидод анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалт хийж байгаад бид талархаж байна.

- НҮБ-ын Хүүхдийн Сангаас охидын эрхийг хамгаалах чиглэлд ямар зөвлөмж өгч байна вэ. Монгол Улс охидын эрхийг хамгаалах чиглэлд хэр сайн ажиллаж байна гэж та бодож байна вэ?
-Монгол Улсын Засгийн газартай хамтран 2023-2027 онд хэрэгжүүлэх шинэ Улс орны хөтөлбөр батлагдсаныг дуулгахад таатай байна. Ирэх таван жилд бид Монголд хүүхдийн эрхийг хангах хамгаалах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах болно. Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн асуудалд анхаарч, хөрөнгө оруулалт хийж ирсэнд бид талархаж байна. Гэсэн хэдий ч цаашид илүү их анхаарал хандуулж ажиллах шаардлагатай асуудлууд байсаар байна.

Олон залуу эмэгтэйчүүд эдийн засгийн идэвхгүй байдалд байсаар байдаг. Тэдэнд хөдөлмөрийн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байна.

Миний бодлоор, Монголд охид бэрхшээл сорилтуудтай тулгарсаар байгаа. Тухайлбал, өнөөдөр охид бүх зүйл нь цахимжиж, автоматжсан цаг үед ажиллах болж байна. Тиймээс бид тэднийг үүнд бэлтгэх, тэдэнд шаардлагатай ур чадварыг эзэмших боломжийг олгох хэрэгтэй. Мөн охид эрсдэл өндөртэй, орлого багатай албан бус эдийн засагт орж ажиллах нь элбэг.

Тийм ч учраас бид тэдэнд шаардлагатай ур чадварыг эзэмших, өөрсдийгөө хөгжүүлэх бүхий л боломжоор хангах ёстой. Охид шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр сурах нь бага. Тэгвэл тэдэнд эдгээр чиглэлээр сурах илүү боломж, нөхцөлийг нь хангаж өгөх хэрэгтэй. Түүнчлэн олон залуу эмэгтэйчүүд эдийн засгийн идэвхгүй байдалд байсаар байдаг. Тэдэнд хөдөлмөрийн таатай орчин бүрдүүлэх шаардлагатай байна.

Бид эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллаж, зөвхөн багш, эмч, сувилагч төдийгүй инженерчлэл, сансар огторгуй, инноваци гэх мэт өөр өөр салбарт ажиллах олон эмэгтэй мэргэжилтэнтэй болох хэрэгтэй байна.  

Монголд их, дээд сургууль төгсөгчдийн дийлэнх буюу 65 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч цалин нь эрэгтэйчүүдийнхээс 19-30 хувиар бага байна

-Таны бодлоор Монголд аль салбарт охидод илүү бэрхшээл тулгарч байна вэ?
-Жишээ нь, боловсролын салбарт. Монголд ахлах сургуульд элсэгчдийн түвшин өндөр байдаг (бага ангид 96.2 хувь, дунд ангид 94.7 хувьтай байна). Гэвч шинжлэх ухаан, технологийн  салбарын тодорхой  мэргэжлүүдээр зөвхөн хөвгүүд сурч байгаа нь охидод боломж олгохгүй байна.

2013 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд биологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын 73 хувь нь эмэгтэйчүүд байсан бол компьютерынх 30 хувь, инженерийн мэргэжилд элссэн оюутнуудын ердөө 24 хувь нь эмэгтэйчүүд байсан.

Тухайлбал, Монголд STEM-ийн /шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик/ чиглэлээр ажилладаг эмэгтэй мэргэжилтнүүд STEM-ийн тодорхой салбарт эрэлт хэрэгцээгүйн улмаас ажилгүй болох магадлалтай байгаа ч уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа тул инженерүүдийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа юм.

Монголд их, дээд сургууль төгсөгчдийн дийлэнх буюу 65 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч менежмент, инженерчлэл зэрэг өндөр зэрэглэлийн мэргэжлээр ажилладаг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 19-30 хувиар бага цалин авдаг тул цалингийн зөрүү байсаар байна. Бид охидод илүү их боломж бий болгох хэрэгтэй.

-Охидын нөхөн үржихүйн боловсролыг дэмжсэнээр олон эрсдэлээс хамгаалах боломжтой. Тухайлбал, эрт жирэмслэх, эрт ээж болох, хүчирхийлэлд өртөх зэргээс өөрийгөө хамгаалах боломжтой. Ялангуяа охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл Монголд нэн эмзэг асуудал болсон. Жишээ нь, Ковид-19-ийн хөл хорионы үед гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан. Танай байгууллага охидын эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлд ямар ажил хийж байна вэ?
-Ковид-19-ийн үед Монголд төдийгүй дэлхий дахинд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсэн. НҮБ-ын Хүүхдийн Сан хүүхдийг цахим орчин болон  гэр бүл, сургууль гээд бүх л орчинд хамгаалахын тулд Засгийн газартай хамтран ажиллаж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд илүү анхаарч ажилладаг. Зөвхөн хүүхэд хамгааллын салбарт төдийгүй боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон  бусад салбаруудад нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх арга барилуудыг нэвтрүүлж, хэрэгжүүлнэ.  Үүнд, хууль эрх зүйн үйлчилгээ хүн бүрт хүртээмжтэй байх, гэр бүл, эцэг эхийн дэмжлэг, сургуулийн аюулгүй орчин, цахим орчны аюулгүй байдал болон бүх нийтээр дагаж мөрддөг хэм хэмжээ, үнэт зүйлийг нэвтрүүлэх зэрэг орно.

Нэг ч хүүхдийг орхигдуулахгүйн тулд НҮБ-ын Хүүхдийн Сан эрх нь зөрчигдөх эрсдэлтэй хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээ авах болно.

Нэг ч хүүхдийг орхигдуулахгүйн тулд НҮБ-ын Хүүхдийн Сан эрх нь зөрчигдөх эрсдэлтэй хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээ авах болно. Үүнд аливаа онцгой байдал, хямралд өртсөн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хараа хяналтгүй хүүхдүүд, ялгаварлан гадуурхалтын бусад хэлбэрт өртсөн хүүхдүүд орно.

Хаана хүүхдийн эрх зөрчигдөнө тэнд НҮБ-ын Хүүхдийн Сангаас бусад хамтран ажилладаг байгууллагуудтай хамтдаа хариу арга хэмжээ авах үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, эрхийн зөрчил давтагдахаас сэргийлж, шаардлагатай дэмжлэг, хууль эрх зүйн үйлчилгээг хүргэнэ.

Мөн хүүхдүүд цахим гадуурхалт, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртөх эрсдэл улам ихээр нэмэгдэж байгаа тул зөвхөн бодлогын түвшинд ажиллахаас гадна хүүхэд, өсвөр насныхан, тэдний асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын цахим мэдлэг, ур чадварыг улам нэмэгдүүлэх зэрэг нэгдсэн арга барил шаардлагатай байна.

Ингэхдээ НҮБ-ын Хүүхдийн Сан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим, хөгжил харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газар, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн компаниуд зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан