БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун анх удаа охин дүү Ким Е Жоны хамт олны өмнө гарсан тухай “Чосон ильбо” мэдээлжээ. Өмнө нь тэд албан ёсны үйл ажиллагаанд хамт оролцсон тохиолдол байхгүй гэнэ. Ким Жон Ун, түүний эхнэр Ли Соль Жу болон Ким Е Жон нар бямба гаригт Пхеньянд болсон “Моранбон” чуулгын тоглолтыг хамтдаа үзэж сонирхжээ.
Тус улсын тэргүүний зарлигаар 2012 онд байгуулагдсан энэхүү чуулгын концертыг Ким Жон Ун эхнэрийн хамт нэгдүгээр эгнээнд тухлан үзсэн бол дүү Ким Е Жон тэдний арын эгнээнд суужээ. Энд дуулгахад сүүлийн үед Хойд Солонгосын тэргүүний охин дүүгийн нөлөөлөл өсч байгаа нь эрс мэдэгдэхүйц болж байгааг хэвлэлүүд онцлох болсон юм.
Өмнө нь Солонгосын Цахим төв агентлаг 26 настай Ким Е Жоныг “Хөдөлмөрийн намын гол ажилтан” хэмээн нэрлэж байв. Харин зарим шинжээчдийн өгсөн мэдээллээр Ким Е Жон ахынхаа ажлын хуваарийг хариуцахын дээр түүний хувцаслалт, үс засалт зэрэг гадаад төрх хэв маягт нь анхаарал хандуулдаг гэнэ.