Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тоймыг хүргэж байна.
Баяр наадмын нээлт Төрийн их сүлд Есөн хөлт цагаан тугийг залах ёслолоор эхэлсэн бөгөөд ёслолын үйл ажиллагааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан юм.
Наадмын нээлтийн тоглолтын ерөнхий найруулагчаар УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажилласан.
УИХ Үндэсний их баяр наадмын хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ингэснээр хурдан морьдын сэрвээний өндрийг хэмждэг болсон бөгөөд наймаас дээш насны хүүхдүүд хурдан морь унахыг зөвшөөрсөн билээ. Түүнчлэн бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бол уг шинжилгээний хариу гарсан өдрөөс хойш гурав хоногийн дотор улсын цолыг хураалгах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ гэж заажээ.