Азарга эргэж, барианы зурхайд ирэх үед бид очиж таарав.
Морь барианы газарт байрлах ганц шовгор цемент дээр сумын ЗДТГ-ын бичиг хэргийн ажилтан гэрэл зургийн аппарат барин зогсож, өөр нэгэн нь дэвтэр, бал зэхжээ. Замын хоёр талаар портер, приус голдуу арваад автомашин эгнэж.
Хотоос ирсэн болов уу гэмээр тав, зургаан залуу хархүү бас бүсгүйчүүд тэрүүхэнд ханьгүйдэж, бусад нь ийшээ л харна таньдаг, тийшээ л харна мэддэг хүнтэйгээ таарч, мэнд ус бололцоно.
Бас сумын наадмаа зорьж ирсэн малчид бололтой нар салхинд борлож гандсан тарлан эрс тоосрох зүгийн тийш дурандана.
Энэ уралдаанд 29 азарга бүртгүүлснээс 27 нь шандас сорьжээ. Айргийн тавыг угтах морь бариач байсангүй, 27-уулаа л цувраад сайхан ороод ирлээ.
Өглөө эртийн уралдаан ийм цомхон, даруухан болж дууссан бол үдээс хойш соёолон ирэх сургаар өнөөх ганц шовгор цементтэй жижиг толгойд сумаараа шавжээ. Айраг, түрүүний соёолон барианы цагаан зураас давж амжаагүй байхад, давхил дунд нь л алгаараа хөлсөнд нь хүрч, духандаа нялах нь энэ сумын адуу, хүн, наадам гурвыг улам ч ойрхон санагдуулав.
Өшиглүүлсэн, унасан, бэртсэн гэж дуулдсангүй. Мөн л 29 соёолон бүртгүүлсэн энэ уралдаанд 29 хүлэг, хүүхэд мэнд ирцгээв.
Наадамчин олон морь барианы газрыг орхиж төв талбайдаа цугларлаа. Төрийн далбаа, том асар. Засаг дарга, бөх тайлбарлагч. Тавагтай боорцог, хөлийн цэц гэх хоёр ахмад. Ингээд л наадмын төв талбай болчхож байна.
Аймгийн арслан, сумын заанууд цолоо дуудуулан баруун, зүүн жигүүрийг манлайлан гарч ирж, дэвж, шавна. Тэднийг түших засуулууд үзэгч дундаас "Алив, би засуул хийе" гээд саналаараа гараад ирдэг юм байна. "Хүүш, энэ Пэлжээг хараач, гангарчхаж". Үзэгчдийн суудлыг орхисон засуулын ард хүүхнүүдийн дунд ийм жиг, жуг яриа сонстов.
Энэ наадамд аймаг, цэргийн цолтой 48 бөх барилдахаар бүртгүүлжээ. Арай л гэж 48 хүргэсэн шиг. "Барилдана гэж бүртгүүлсэн залуу бөхчүүд алга болохгүй ээ. Учраа бөх нь хүлээгээд байхад ирэхгүй юм" гэж бөх тайлбарлагч байсхийгээд сануулга хэлнэ.
"Нөгөөхийг чинь дуудаад байхад хаашаа явчхав аа, хуушуур идээд алга болчихсон уу" гэх яриа үзэгчдийн дунд өрнөнө. Тав, зургаан ч бөхийн учраа ирээгүй тул давсанд тооцож, төрийн далбаагаа тойрон, наадамчин олонд боорцог цацав.