-Та Монголд дөрвөн жилийн өмнө ирсэн болохоор бизнесийн хүрээнийхэн таныг хэдийнэ таньдаг болсон. Гэхдээ та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
-Би Японы Осака хотод төрсөн, 45 настай. Осака Японы хоёр дахь том хот. Аав маань Японы хамгийн том худалдааны компанид ажилладаг байв. Ажлын шаардлагаар аав өөр газар нутагт томилогддог байсан.
Намайг долоон настай байхад манайх Канад руу нүүсэн юм. Тэнд бид зургаан жил амьдраад Токиод буцаж ирсэн.
Би багадаа томоотой хүү байсан, бусдыг дээрэлхэж үзээгүй. Гэхдээ дуу цөөтэй эсвэл хэт хөдөлгөөнтэй байгаагүй. Дүрэм журмыг баримталдаг хүүхэд байсан. Бид эхээс гурвуулаа. Би хоёр эрэгтэй дүүтэй, айлын ууган хүүхэд. Нэг нь надаас нэг насаар, отгон дүү маань таван насаар дүү.
Тэд хоёул Японд амьдардаг, нэг дүү маань амьдралын даатгалын компанид нөгөө нь судалгааны компанид нягтлан бодогчоор ажилладаг. Тэд аз жаргалтай амьдардаг гэж би боддог. Үнэндээ бид тэр бүр уулздаггүй. Монголчууд гэр бүлийнхэнтэйгээ их дотно, ээж аав, ах дүүтэйгээ үе үе уулздаг. Манай гэр бүлийнхэн жилд хоёр удаа уулздаг юм. Би том дүүтэйгээ уулзалгүй арван жил болсон. Учир нь тэр Лондон, Нью-Йоркт олон жил ажилласан.
-Та нэг насны зөрүүтэй дүүтэйгээ найзууд шиг өссөн үү?
-Үгүй ээ, бид их зодолддог байсан (инээв). Ойролцоо настай болохоор би өөрийгөө түүнтэй, тэр өөрийгөө надтай харьцуулдаг байв. Тэр надаас илүү, онц сурлагатай. Магадгүй би түүнд атаархдаг байсан байх. Ойрхон төрсөн хүүхдүүдийн л зан байх. Одоо хэн хэн нь сайн яваад бид хоёр хоёулаа баяртай байдаг.
-Та Васедагийн их сургуулийг төгсжээ. Ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Манай ахлах сургууль Васедагийн их сургуультай хамтран ажилладаг тул тодорхой босго давсан оноотой сурагчдын дийлэнх нь их сургуульд шууд элсэн ордог юм. Ийм тогтолцоотой ахлах сургуулиудын сурагчдын 85 хувь нь их сургуульд элсэлтийн шалгалтгүй элсэн ордог. Японы зарим хувийн их сургууль оюутнуудаа ийм замаар элсүүлдэг юм.
Би Канадаас буцаж ирээд ахлах сургууль сонгохдоо хоккейн клубтэй сургуулийг сонгосон юм. Би Канадад хоккей тоглож сурсан, одоо ч тоглодог.
Японд элсэлтийн шалгалтаар оюутнуудаа сонгон авдаг их сургуулиуд мэдээж бий. Гэхдээ шалгалтаар тухайн хүний хувийн ур чадавхыг бүрэн тодорхойлох боломжгүй. Харин миний төгссөн ахлах сургууль тухайн оюутны онцлогт тулгуурлан, хэнийг аль их сургуульд оруулбал илүү тохирохыг харгалздаг байсан. Эдгээр ахлах сургууль тухайн их сургуулийн орчин, соёлд тохирох сурагч илгээх үүрэгтэй. Гэхдээ Японд дийлэнх оюутан элсэлтийн шалгалт өгдөг. Энэ шалгалт их хэцүү ч би азтай байсан. Японд их сургуульд элсэх хэцүү ч төгсөх нь тийм ч хэцүү биш. Харин АНУ-д нийт оюутны тал нь л их сургуулиа төгсдөг гэж дуулсан.
-Васеда Японы нэр хүндтэй их сургуулийн нэг. Танай сургуулийн гурван факультет дэлхийн шилдэг 50-д багтдаг юм билээ.
-Хүссэн компанидаа ажилд орохын тулд сайн хичээлүүд үзсэн байх ёстой. Иймд би Худалдааны сургуулийг сонгосон. Васеда 100 орчим жилийн өмнө байгуулагдсан. Зарим нь Васедаг Японы шилдэг их сургууль гэдэг. Васеда их том сургууль, 3-4 оюутны хотхонтой. Жил бүр 10 мянган оюутан төгсдөг. Би суралцах хугацаандаа даатгалын чиглэлээр мэргэшсэн. Миний сурдаг Худалдааны сургууль 1200 оюутантай байв. Та Монголд зөгийн бал үйлдвэрлэдэг Томоког таних уу? Тэр Монголд хэдийнэ олны танил болсон. Бид Васедагийн их сургуулийг нэг жил төгссөн юм билээ. Томоко сан утга зохиолын ангийг төгссөн, өөр хотхонд сурсан тул бид таарч байгаагүй ч Монголд танилцах боломж гарсан. Тэгэхээр дэлхий их жижигхэн, чи өөртэйгөө ижил хүмүүстэй хаана ч таарч мэднэ.
Их сургуулиа төгсөөд би KDDI корпорацад ажилд орсноос хойш 23 жил өнгөрчээ. Тухайн үед том компанид ажилд орохын тулд нэр хүндтэй их сургууль төгсөх нь нийтлэг байв. Зарим компани их сургуулийг нь харгалзан ажилтнаа сонгодог.