gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
СEO

Кожи Курушима Монголчуудын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадвар хөгжсөн орнуудынхаас ч илүү

Б.Эрдэнэчимэг
СEO
2022-05-28
703
Twitter logo
 
Б.Эрдэнэчимэг
703
Twitter logo
СEO
2022-05-28

Бизнесийн хамгийн чухал шийдвэрийг СЕО буюу гүйцэтгэх захирлууд гаргадаг. Тэдний зарчим, итгэл үнэмшил, алсын хараа Монголын маргаашийг тодорхойлдог гэхэд болно. Иймд бид монголын томоохон компаниудын гүйцэтгэх захирлуудыг СЕО буландаа урьж ярилцдаг. Энэ удаагийн зочин Мобиком корпорацийн гүйцэтгэх захирлаар нэг сарын өмнө томилогдсон Кожи Курушима. Бид түүнтэй карьерийнх нь замнал, өнөөдрийн түвшинд хүрсэн түүх болон манай улсын харилцаа холбооны ууган компани болох Мобиком корпорацийг дунд, урт хугацаанд хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөнийх нь талаар ярилцсан юм.

-Та Монголд дөрвөн жилийн өмнө ирсэн болохоор бизнесийн хүрээнийхэн таныг хэдийнэ таньдаг болсон. Гэхдээ та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
-Би Японы Осака хотод төрсөн, 45 настай. Осака Японы хоёр дахь том хот. Аав маань Японы хамгийн том худалдааны компанид ажилладаг байв. Ажлын шаардлагаар аав өөр газар нутагт томилогддог байсан.
Намайг долоон настай байхад манайх Канад руу нүүсэн юм. Тэнд бид зургаан жил амьдраад Токиод буцаж ирсэн.

Би багадаа томоотой хүү байсан, бусдыг дээрэлхэж үзээгүй. Гэхдээ дуу цөөтэй эсвэл хэт хөдөлгөөнтэй байгаагүй. Дүрэм журмыг баримталдаг хүүхэд байсан. Бид эхээс гурвуулаа. Би хоёр эрэгтэй дүүтэй, айлын ууган хүүхэд. Нэг нь надаас нэг насаар, отгон дүү маань таван насаар дүү.

Тэд хоёул Японд амьдардаг, нэг дүү маань амьдралын даатгалын компанид нөгөө нь судалгааны компанид нягтлан бодогчоор ажилладаг. Тэд аз жаргалтай амьдардаг гэж би боддог. Үнэндээ бид тэр бүр уулздаггүй. Монголчууд гэр бүлийнхэнтэйгээ их дотно, ээж аав, ах дүүтэйгээ үе үе уулздаг. Манай гэр бүлийнхэн жилд хоёр удаа уулздаг юм. Би том дүүтэйгээ уулзалгүй арван жил болсон. Учир нь тэр  Лондон, Нью-Йоркт олон жил ажилласан.

-Та нэг насны зөрүүтэй дүүтэйгээ найзууд шиг өссөн үү?
-Үгүй ээ, бид их зодолддог байсан (инээв). Ойролцоо настай болохоор би өөрийгөө түүнтэй, тэр өөрийгөө надтай харьцуулдаг байв. Тэр надаас илүү, онц сурлагатай. Магадгүй би түүнд атаархдаг байсан байх. Ойрхон төрсөн хүүхдүүдийн л зан байх. Одоо хэн хэн нь сайн яваад бид хоёр хоёулаа баяртай байдаг. 

-Та Васедагийн их сургуулийг төгсжээ. Ямар мэргэжил эзэмшсэн бэ?
-Манай ахлах сургууль Васедагийн их сургуультай хамтран ажилладаг тул тодорхой босго давсан оноотой сурагчдын дийлэнх нь их сургуульд шууд элсэн ордог юм. Ийм тогтолцоотой ахлах сургуулиудын сурагчдын 85 хувь нь их сургуульд элсэлтийн шалгалтгүй элсэн ордог. Японы зарим хувийн их сургууль оюутнуудаа ийм замаар элсүүлдэг юм.

Би Канадаас буцаж ирээд ахлах сургууль сонгохдоо хоккейн клубтэй сургуулийг сонгосон юм. Би Канадад хоккей тоглож сурсан, одоо ч тоглодог.       

Японд элсэлтийн шалгалтаар оюутнуудаа сонгон авдаг их сургуулиуд мэдээж бий. Гэхдээ шалгалтаар тухайн хүний хувийн ур чадавхыг бүрэн тодорхойлох боломжгүй. Харин миний төгссөн ахлах сургууль тухайн оюутны онцлогт тулгуурлан, хэнийг аль их сургуульд оруулбал илүү тохирохыг харгалздаг байсан. Эдгээр ахлах сургууль тухайн их сургуулийн орчин, соёлд тохирох сурагч илгээх үүрэгтэй. Гэхдээ Японд дийлэнх оюутан элсэлтийн шалгалт өгдөг. Энэ шалгалт их хэцүү ч би азтай байсан. Японд их сургуульд элсэх хэцүү ч төгсөх нь тийм ч хэцүү биш. Харин АНУ-д нийт оюутны тал нь л их сургуулиа төгсдөг гэж дуулсан.  

-Васеда Японы нэр хүндтэй их сургуулийн нэг. Танай сургуулийн гурван факультет дэлхийн шилдэг 50-д багтдаг юм билээ.
-Хүссэн компанидаа ажилд орохын тулд сайн хичээлүүд үзсэн байх ёстой. Иймд би Худалдааны сургуулийг сонгосон. Васеда 100 орчим жилийн өмнө байгуулагдсан. Зарим нь Васедаг Японы шилдэг их сургууль гэдэг. Васеда их том сургууль, 3-4 оюутны хотхонтой. Жил бүр 10 мянган оюутан төгсдөг. Би суралцах хугацаандаа даатгалын чиглэлээр мэргэшсэн. Миний сурдаг Худалдааны сургууль 1200 оюутантай байв. Та Монголд зөгийн бал үйлдвэрлэдэг Томоког таних уу? Тэр Монголд хэдийнэ олны танил болсон. Бид Васедагийн их сургуулийг нэг жил төгссөн юм билээ. Томоко сан утга зохиолын ангийг төгссөн, өөр хотхонд сурсан тул бид таарч байгаагүй ч Монголд танилцах боломж гарсан. Тэгэхээр дэлхий их жижигхэн, чи өөртэйгөө ижил хүмүүстэй хаана ч таарч мэднэ.

Их сургуулиа төгсөөд би KDDI корпорацад ажилд орсноос хойш 23 жил өнгөрчээ. Тухайн үед том компанид ажилд орохын тулд нэр хүндтэй их сургууль төгсөх нь нийтлэг байв. Зарим компани их сургуулийг нь харгалзан ажилтнаа сонгодог.

    ОДОО БИ ШИНЭ ҮҮРЭГТЭЭ ИЛҮҮ АНХААРАХ ЁСТОЙ

    -Та оюутан болоод үргэлжлүүлэн хоккей тоглосон уу?
    -Үгүй, би ядарсан эсвэл өөр зүйл туршихыг хүссэн байх. Японд хоккей алдартай спорт биш, цөөн хүн тоглодог. Иймд надад үндэсний хэмжээний тэмцээнд оролцох боломж гарсан юм. Өрсөлдөөн бага учраас тэр. Би Улаанбаатарт хааяа хоккей тоглодог. Намайг урьж хамт тоглодог найз нартаа баярлалаа.

    Япончууд сагсан бөмбөг, хөл бөмбөгөөр илүү хичээллэдэг. Би ажилд ороод гольф тоглож эхэлсэн ч надад энэ спорт хэцүү санагддаг. Би Монголд ирэхдээ гольфын хэрэгслүүдээ авчирсан. Улаанбаатарт гольфын хэд хэдэн талбай бий. Японоос ирсэн найзуудтайгаа зун тоглодог юм.

    -Танай гэр бүлийнхэн Монголд амьдардаг уу? 
    -Харамсалтай нь үгүй. Манай эхнэр, охин, хүү Японд амьдардаг. Охин маань 13, хүү 10 настай. Охин хувийн сургуульд сурдаг. Түүний сурдаг хувийн сургууль яг л миний төгссөн сургуультай ижил тогтолцоотой. Охин маань ахлах сургуулиа сайн төгсвөл их сургуульд шууд элсэнэ.      

    Иймд бид охиныхоо хичээлийг таслахгүй байхаар шийдсэн. Тэр хичээлийнхээ сацуу сонирхдог зүйлсээ ч хөгжүүлэх нь зөв гэж үзсэн учир манай гэр бүл  Японд үлдсэн.

    Мөн тэд англиар ярьдаггүй тул япон хэлийг өргөн ашигладаггүй улсад амьдрах нь тэдэнд хэцүү. Би англиар ярьдаг тул надад бэрхшээл байхгүй, өдрийн цагаар би ажлаа хийнэ. Хэрэв тэд энд ирвэл өдөр юу хийх вэ, их уйдах болохоор Японд үлдсэн нь дээр гэж бид шийдсэн. Цар тахлаас өмнө нь би жилд гурван удаа гэртээ харьдаг байв. Би хамгийн сүүлд өнгөрсөн арван хоёрдугаар сард Японд очсон. Гэвч шинэ ажилд томилогдсон тул өмнөх шиг ойр ойрхон Токиод очиж чадахгүй болов уу. Би үүрэгтээ илүү анхаарах ёстой.          

    Гэхдээ тэдэнтэйгээ холбоо барихад амархан болсон. Монгол Японы хооронд ганцхан цагийн зөрүүтэй болохоор бид хүссэн үедээ ярилцдаг.        

    -Та Монголд ирээд бараг таван жил болох нь. Хамгийн түрүүнд ямар монгол үг сурав?
    -Сайн байна уу гэж хэлж сурсан. Баярлалаа гэж хэлэх хэцүү. Англи хэлэнд ийм олон а үсэгтэй үг байдаггүй. /инээв/. Сайн байна уу гэж хэлэх амархан. Мөн “Би монгол хэл мэдэхгүй” гэдэг өгүүлбэрийг хэлж чадна. Хүмүүс надаас хаяг асуухад ингэж хариулдаг юм. Би монгол хүнтэй адилхан харагддаг бололтой. Надтай хамт ажилладаг, ирж уулздаг хүмүүсийн дийлэнх нь англиар ярьдаг учир би монгол хэл сайн сурах нөхцөл бүрдэхгүй л байна. Гэхдээ би сурахыг хичээнэ.

    -Та Монголд хүсэлтээрээ ирсэн үү эсвэл таныг томилсон уу?
    -Намайг томилсон. Мобиком корпорацийн хувьцааг эзэмшигч нь KDDI групп. Японы компаниудад хүний нөөцийн мэргэжилтнүүд танаас одоогийн албан тушаалаа хадгалах уу, карьераа хэрхэн үргэлжлүүлэх хүсэлтэй байна вэ, та ирээдүйд ямар ажил хийхийг хүсэж байна вэ гэж асуудаг. Би Японд олон жил ажилласан тул хилийн чанадад, глобал зах зээлд ажиллах хүсэлтээ 3-4 жилийн турш илэрхийлсэн. Удалгүй намайг Монгол руу томилсон юм Миний бодлоор хүн юу хийхийг хүсэж байгаагаа илэрхийлэх нь чухал гэж үздэг.

    НАДАД ДААЛГАСАН, НАДААС ХҮССЭН БҮХ АЖЛЫГ БИ ХИЙДЭГ

    Оюутан байхад аав “Чи худалдааны компанид тохирохгүй” гэсэн юм. Би ааваасаа яагаад гэж асуугаагүй ч аавыгаа хүндэлдэг тул түүний зөвлөгөөг дагаж, харилцаа холбооны компанид ажиллахаар шийдсэн.

    Би Канадад олон жил амьдарсан болохоор япон найзуудаасаа англиар илүү сайн ярьдаг байсан. Англи хэл миний давуу тал байсан. Бас би Японоос өөр улсад амьдарсан туршлагатай. Иймд гадаадад ажиллах боломжтой гэж үзэн, дипломат болохыг хүссэн ч боломж олдоогүй тул хувийн компанид ажиллахаар шийдсэн. Хөрөнгө оруулалтын банкууд, даатгалын компанид хандсан ч KDDI намайг ажилд авч, миний ажлын гараа эхэлсэн дээ.

    -Та KDDI-д 22 жил ажиллажээ. Монголд нэг байгууллагад ийм удаан ажиллах нь ховор. 
    -Би 2000 онд анх ажилд орохдоо хэдийнэ байгуулагдсан компанид ажиллахыг илүүд үзсэн. Одоо Японд болон Монголд олон хүн хувийн бизнесээ эхлүүлж байна. Японд дийлэнх нь нэг компанид тэтгэвэрт гартлаа ажиллах уламжлал байв. Гэхдээ зарим хүн ажлаасаа гарч, өөр ажилд ордог.

    Би илүү том, сонирхолтой бизнес эрхэлдэг компанид ажиллахыг хүссэн. Тухайн үед бид аль нэг ажлын байранд өргөдөл гаргадаггүй байв. Хүссэн компанидаа өргөдлөө өгөхөд тухайн компанийн хүний нөөцөөс чамайг аль албанд ажиллахыг хуваарилдаг.

    Би ажилд орсон эхний жилүүдэд олон өөр ажил хийсэн. Борлуулалт, стратеги, худалдан авалт, шинэ бизнес хөгжүүлэх, төслийн удирдлагын хэлтсүүдэд ажилласан. Эхний арван жилд би компани дотроо олон удаа алба хэлтсээ сольсон нь японы бизнесийн орчинд тийм ч нийтлэг биш. Ихэнх компани ажилтнаа мэргэшүүлэхийн тулд урт хугацаанд бэлддэг. Нэг хүн нэг албан тушаалаа дунджаар гурван жил хашдаг.

    Намайг жил бүр өөр ажилд томилсон болохоор завгүй өдрүүд өнгөрсөн. Эерэг талаас нь харвал би өөр албан тушаалд очих бүрдээ шинэ зүйлс сурч, урамшдаг байв. Намайг чадна гэж итгэн, тэр албан тушаалд томилсон тул надаас юу хүлээж байгааг ойлгохын тулд өөрийгөө хөгжүүлэх, олон ном унших шаардлагатай болсон. Ажлаа солихыг бодох зав гараагүй.                          

    Зарим хүнийг ойр ойрхон өөр ажилд томилбол компанийн зүгээс надад зүй бусаар хандлаа гэж магадгүй юм. Эсвэл хүссэн ажлаа хийх боломж олдсонгүй гэж бодох байх. Би тэгж бодоогүй. Ажилд орсон эхний жилүүдэд хилийн чанадад л ажиллах хүсэлтэй байснаас яг юу хийхээ тодорхой бодоогүй. Богино хугацаанд өөр ажлууд хийснээр туршлага хуримтлуулах, аливааг өөр өнцгөөс харахад надад тусалсан.

    Удалгүй би маркетингийн чиглэлээр ажиллаж, дотоодын бизнесээс олон улсын бизнес рүү шилжсэн юм. Олон ажил хийснээр би өөртөө дүгнэлт хийх боломж бүрдсэн. Надад даалгасан ямар ч ажлыг хийнэ, шинэ даалгавар өгөх бүрд би суралцангаа биелүүлнэ гэж боддог байв. Миний туршлага надад тушаал дэвших, урагшлах боломж олгосон учир би энд байна.                                          

    БАГИЙНХАА УР ЧАДВАРЫГ НИЙГЭМД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ, ХАМТЫН ҮНЭ ЦЭН БҮТЭЭХЭД ХАНДУУЛНА

    -Олон удаа ажлаа солиход танд хэцүү  байсан уу?
    -Шинэ албан тушаал бүр сорилт дагуулдаг. Учир нь чи туршлагагүй шүү дээ. Зарим хүн сорилтод дургүй, тухайн албан тушаалдаа сэтгэл хангалуун байдаг. Таны захирал таныг чадна гэж итгээд л танд өөр ажил санал болгодог. Та одоогийн ажлаа үргэлжлүүлбэл хүрсэн түвшиндээ байна гэдгээ мэддэг. Үүндээ санаа амардаг. Харин ажлаа соливол та тэгээс эхэлж, одоогийн түвшиндээ дахин хүрэх эсэхдээ эргэлздэг.

    Би анхнаасаа мэргэшсэн байгаагүй. Сурах үйл явц хэзээ ч зогсдоггүй. Надад өгсөн шинэ даалгавар, өөр албан тушаал, томилгоог би үгүйсгэж байгаагүй. Харин ч би хурдан туршлагажсан, бусдын хийхийг хүсээгүй ажлыг хүлээн авч, өөрийгөө сорихоор шийдсэн. Нэг удаа  санхүүгийн нөхцөл нь нэлээн хүндэрсэн компанид ажилласан юм. Хэрэв бид тэр компанийг тэр чигээр нь орхисон бол дампуурах эрсдэлтэй байсан. Харин манай баг компанийн ашгийг нэмж чадсан тул удирдлагын зүгээс бидэнд итгэх итгэл нэмэгдсэн. Үүн шиг төслүүдэд ажилласнаар би компани дотроо өсөн дэвшсэн. Заримдаа дассан сурсан ажлаасаа өөр зүйл сорих нь өөрийгөө хөгжүүлэхэд тустай.      

    -Таны удирдсан, амжилттай болсон төслийн үр дүнгээс танилцуулаач.  
    -Би “миний удирдсан төсөл” гэж ярих дургүй. Би сүүлийн дөрвөн жилийн турш Мобиком корпорацийн Маркетинг эрхэлсэн дэд захирлын албыг удирдсан. Анх энэ ажилд ирэхэд харилцаа холбооны компаниуд үнээр өрсөлддөг байв. Ялангуяа гар утаснаасаа авах Мобикомын олон үйлчилгээ үнэгүй байсан. Үнэндээ бүх зүйл өртөгтэй. Бид үзэг авахдаа мөнгө төлдөг биз дээ. Гэтэл зарим хүн дата авах, утсаар ярих гэх мэт харилцаа холбооны үйлчилгээ үнэгүй гэсэн ойлголттой байдаг. Эдгээр үйлчилгээг үзүүлэхийн тулд ямар мэргэжилтнүүд чухам юу хийдгийг хүмүүс мэддэггүй байсан. 

    Хэрэглэгчдэдээ үйлчлэхийн тулд бид сүлжээний хамрах хүрээг тогтоон, өндөр цэгүүдэд цамхаг байгуулдаг. Инженер техникийн ажилчид станцуудыг холбох, засвар үйлчилгээ зэргийг тасралтгүй хийдэг.

    Зарим хүн надад гар утас, сим карт байхад л хангалттай. Үүрэн холбооны үйлчилгээ үнэ төлбөргүй эсвэл хямд байх ёстой гэж боддог. Энэ хандлагыг өөрчлөх нь Монголд ирээд надад тулгарсан эхний сорилт байв. Хүмүүс үйлчилгээг үнэ төлбөргүй авч дадсан бол мөнгө төлөхийг хүсэхгүй. Үнэ бууруулах амархан, харин өсгөх хэцүү. Бидний өрсөлдөгчдийн зарим үйлчилгээнүүд төлбөргүй байв.            

    Компани хэрэглэгчдэд үзүүлсэн үйлчилгээнийхээ төлбөрийг авснаар дараагийн хөрөнгө оруулалтуудаа хийж, илүү сайн үйлчилгээ үзүүлж, бизнесээ өргөжүүлж чадна. Бид зарим бүтээгдэхүүнээсээ ямар ч ашиг олоогүй тул энэ байдлыг аажмаар өөрчлөх нь сорилт болсон. Иймд бид урьдчилсан төлбөрт болон хосолмол үйлчилгээнийхээ үнийн бодлогыг өөрчилж, одоо стандарт үйлчилгээ болсон “Миний Моби” үйлчилгээг нээсэн юм. Тэр үед үнэ тогтворгүй байв. Бид хүмүүст хэрэгцээтэй үйлчилгээг нь үзүүлж, үүнээсээ ашиг олж байна уу гэдэгт хариулах гэж манай баг хичээн ажилласан.

    -СЕО ярилцлагын булангийн зочин бүр компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдээ танилцуулдаг уламжлалтай юм.
    -Бид хөдөөгийн олон сургуульд, боловсон ариун цэврийн байгуулж болох Wash төслийг хэрэгжүүлсэн. Засгийн газар энэ төслийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар үргэлжлүүлэх болсонд талархдаг. Удахгүй орон даяар бүх сургууль модон жорлонгоос ангижирч, боловсон бие засах газартай болно гэж найдаж байна. Энэ төсөлд бидний гүйцэтгэх үүрэг дууссан тул дараагийн төслөө эхлүүлсэн нь “Smart education”.         

    Бид боловсролын тэгш бус байдлыг бууруулахад ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэж бодсон. Ингээд өнгөрсөн оноос цахимаар хичээлээ үзэх хүсэлтэй ч ухаалаг гар утасгүй хүүхдүүдэд гар утас, дата олгож эхэлсэн. Дийлэнх айл гэртээ нэг телевизтэй. Ээж аавууд нь ухаалаг утастай ч өдөр ажилдаа явдаг тул хүүхдүүд цахимаар хичээлээ үзэж чаддаггүй. Иймд бид олон хүүхэдтэй, санхүүгийн боломж хязгаарлагдмал өрхүүдийг сонгосон. Бид мэдээллийн технологийн компани тул бие засах газрууд барих нь хангалтгүй. Багийнхаа ур чадварыг нийгэмд хувь нэмрээ оруулж хамтын үнэ цэн бүтээхэд хандуулах ёстой. Энэ төсөлд хамрагдсан хүүхдүүд гар утсаа ашиглан цахим хичээл үзэх боломжтой.

    -Хүүхдүүдийг хэрхэн сонгосон бэ?  
    -Бидний хамтрагчид тусламж үнэхээр хэрэгтэй өрхүүдийг сонгоход тусалсан юм. Хүүхдүүд сурах хүсэл эрмэлзэлтэй ч гэр бүл нь сурах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байгааг бид аль болох бууруулах ёстой.     

    Өнгөрсөн онд олон хүүхэдтэй өрхүүдийн 4-7-р ангийн, энэ онд 6-9-р ангийн хүүхдүүдийг сонгосон. Мөн хүүхдүүдээс зурсан зургаа эсвэл эсээ бичин илгээхийг хүсэн, бүтээлүүдээс нь сонгосон. Зарим бүтээл сэтгэл эмзэглүүлэм байсан гэж “Smart education” төслийн багийнхан маань ярьсан. Бид хүүхдүүдэд гар утас, дата шууд өгөхийг хүсээгүй. Эхлээд тэд өөрсдөө ямар нэг зүйл бүтээсний дараа бид хэрэгтэй зүйлийг нь өгье гэж шийдсэн. Би ямар нэг зүйл хийвэл үр дүн ирдгийг хүүхдүүд ойлгосон, илүү санаачилгатай болсон нь надад сайхан санагдсан.

    Хүүхдүүд өөртөө итгэлтэй болсон. Бид энэ төслийг эхлүүлэхдээ ийм үр дүн хүлээгээгүй. Энэ онд бид энэ төсөлд нэг тэрбум төгрөг зарцуулж, 3320 хүүхдийг хамрууллаа.Үүнээс ч олон хүүхдэд тэгш боловсрол эзэмших шаардлага тулгарч буй тул бид энэ төслийг үргэлжлүүлнэ.   

    МОНГОЛЧУУДЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР ХӨГЖСӨН ОРНУУДЫНХААС Ч ИЛҮҮ 

    -Таны бодлоор Монголд ямар компани маркетингаа амжилттай хийдэг вэ?
    -Компани бүр онцлогтой. Би телевиз үздэггүй болохоор компаниуд телевизээр ямар зар сурталчилгаа явуулдгийг мэдэхгүй байна.Миний анзаарснаар CU сүлжээ дэлгүүр Улаанбаатарт богино хугацаанд олон салбараа нээлээ. Хаа сайгүй CU-гийн дэлгүүр байна. Зах зээлд хурдан байршиж, иргэд ч мэддэг болов. Яваад орохоор “CU-д тавтай морил” хэмээн мэндчилж, компанийн нэрээ бидний чихэнд хоногшуулсаар байна. Тэдний маркетинг амжилттай байна.

    -Та бүхэн видео контентын VOO үйлчилгээг хоёр жилийн өмнө нэвтрүүлсэн. Одоо энэ үйлчилгээг хэчнээн хүн ашигладаг вэ? 
    -VOO гурван төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. Эхнийх нь та аль ч интернетийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдон, VOO телевиз үзэх боломж олгодог хайрцаг. Мөн та гар утсандаа VOO аппликэйшнийг суулгаж болно. Зарим контент үнэ төлбөргүй, заримыг нь захиалдаг. Эдгээр үйлчилгээг нийт 200 мянган хүн ашигладаг. Монгол Улсын нийт хүн амтай харьцуулахад энэ нь бага биш. Үзэгчдийн тоо цаашид өснө гэж найдаж байна. Энэ үйлчилгээг сайжруулахын тулд бид олон ажил хийх шаардлагатай.

    -Та ойрын хугацаанд шинэ бизнес эхлүүлэхээр төлөвлөсөн үү эсвэл одоогийн бизнестээ илүү анхаарах уу?
    -Өмнөх захирлуудын хэдийнэ эхлүүлсэн төслүүд дээр  анхаарна. Эдгээр нь “Мобинет”, “Мобифинанс” буюу Monpay үйлчилгээ юм. Эдгээр компанийн үйл ажиллагаа өргөжиж байна. Эдгээр компанийн өсөлтөд би хувь нэмэр оруулахад анхаарна.             

    Би Маркетингийн албанд дөрвөн жил ажиллахдаа Мобикомын үйл ажиллагааны хэсэгт илүүтэй ажилласан. Харин одоо гүйцэтгэх захирлын хувиар өөр түвшинд ажиллах шаардлагатай. Компанийн дотоод шат дамжлага, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулснаар бид бүтээмжээ багагүй хувиар өсгөх боломжтой. Гадаад зах зээлээс гадна дотоод ур чадвартаа ч анхаарна. 

    Урт хугацаанд юу хийх вэ гэвэл одоо эхлэл шатанд байгаа төслийг өргөжүүлэх зорилготой. Монголчуудын мэдээллийн технологийн ур чадвар, мэдлэг Өмнөд Солонгос, Япон, АНУ, Хятад, ОХУ гэх мэт өндөр хөгжсөн орнуудын мэргэжилтнүүдийнхээс ч илүү.        

    Гэвч дотоодын зах зээл жижиг тул мэдээллийн технологийн зардал өндөр. Авьяаслаг олон залуу хилийн чанадад ажиллахаар явдаг. Тэд заавал гэрээ орхих шаардлага байсан уу? Бид бусад улсуудтай хамтран ажиллаж, энэ нөөцийг ашиглах хэрэгтэй. Мэдээллийн технологийн үр ашиг хилийн заагаар хязгаарлагдахгүй. Үйлдвэр барьж, ямар нэг барааг бодитоор нь үйлдвэрлэх ямар ч шаардлагагүй.       

    Инженер, программ хангамжийн ур чадвартай ажилтнуудыг дэлхийн хаанаас ч хөлсөлж болно. Миний бодлоор Монголчууд гэр бүлийнхэнтэйгээ хамт үлдэхийг илүүд үзнэ. Бид бизнесээ эхлүүлж чадвал монгол залуусын ур чадварыг дэлхийд экспортолно. Бид эндээс бусад улсуудад дэмжлэг үзүүлж, хөгжүүлсэн программ хангамжаа нийлүүлнэ. Манай инженерүүдийн ур чадвар ч сайжирна. Энэ бизнесийг эрхлэх боломжтой, эсэхийг судална.   

    -Япон-Монголын мэдээллийн технологийн компаниудыг холбох юм уу?
    -Яг тийм. Бид энэ төслийг толгой компанитайгаа дөнгөж эхлүүлээд байна. Ирээдүйд би энэ төслийг дэлхийн аль ч улстай хамтран ажиллах замаар өргөжүүлэх хүсэлтэй байна.    

    -Мобиком 5G сүлжээнд нэвтрэх бэлтгэлээ хангаж байна уу?
    -Олон улсын чиг хандлага 5G сүлжээ рүү шилжиж байна. Засгийн газрын холбогдох агентлагууд 5G сүлжээг хэрхэн ашиглах бодлогыг тодорхойлохоор ажиллаж байна. Харилцаа холбооны компаниуд энэ сүлжээ рүү шилжихээс өмнө радио долгион, тусгай зөвшөөрлөө шийдэх шаардлагатай. Учир нь радио долгион хязгаарлагдмал нөөц. Одоогоор ямар ч компанид 5G сүлжээний тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Бид Цахим хөгжил, харилцаа холбооны яам, ХХЗХ-ны үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Ирэх онд Монголд 5G сүлжээ нэвтрэх болов уу. Иймд бид үүнд бэлтгэлтэй байхаар хичээж байна.   

    БИ АЖИЛТНУУДТАЙГАА ТАНИЛЦАХАД ӨМНӨХӨӨС ИЛҮҮ ИХ ЦАГ ГАРГАНА

    5G сүлжээтэй болсноор интернетийн хурд нэмэгдэнэ. Энэ сайн хэрэг. Зарим хэрэглэгчийн бухимдал багасах ч нөгөө талаас дата хэрэглээ өөрчлөгдөнө. Таны дата өмнөхөөс илүү богино хугацаанд дуусах магадлалтай. Би үүнд санаа зовж байгаа. Зарим хэрэглэгч дата нь дуусахаар “Яагаад миний дата ийм хурдан дуусав.” гэнэ. Иймд 5G сүлжээг ирэх онд нэвтрүүлэх нь зөв үү гэдэгт хариулах шаардлагатай. Үүнээс өмнө харилцаа холбооны компаниуд хэрэглэгчдэд дата хэрэглээний өөрчлөлтийг сайтар ойлгуулж, мэдлэг олгох   хэрэгтэй.

    -4G сүлжээнд нэвтрэхэд яг ийм зүйл болсныг сайн санаж байна.   
    -Тийм ээ. Зарим хүн миний дата 20 хоногийн дараа дуусдаг байтал тав хоногт дуусчихлаа гэдэг. 5G сүлжээ нэвтэрснээр ийм гомдол өмнөхөөс ихсэх тул шинэ технологи хэрхэн ажилладаг талаар бид хэрэглэгчдэдээ ойлгуулах нь зөв.

    -Таны бодлоор Мобиком корпорацийн хүч юунд оршдог вэ? 
    -Би бизнесийн ёс зүй, мэргэжлийн байдал гэж хариулна. Эдийн засгийн нөхцөл, өрсөлдөөний улмаас бид байнга сорилттой тулгардаг. Мобикомын баг энэ мэт гадаад эрсдэлийг хүлээн зөвшөөрч, шийдлийг олж, бизнесээ өргөжүүлж, компанийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлж чаддаг. Үүнд бидний мөрддөг бизнесийн ёс зүй, мэргэжлийн байдал хамгийн их тусалдаг.

    Би гүйцэтгэх захирал болоод удаагүй байна. Компанийг бүхэлд нь харах шаардлагатай. Техникийн, хуулийн, хүний нөөцийн шийдэх асуудлууд бий. Би дүгнэлт шийдвэрээ цаг тухайд нь, аль болох хурдан гаргаснаар багаа урагшлахад нь туслах ёстой. 

    Гэвч одоогоор би зарим хэсгүүдтэй бүрэн танилцаж дуусаагүй байна. Гэхдээ богино хугацаанд судалж, зөв заавар өгнө гэдэгт итгэлтэй байна. 

    Манай компанийн бүх ажилтан намайг танихгүй байж болох юм. Иймд аль болох олон ажилтантай танилцана. Тэд намайг таньдаг болж, миний юу боддогийг мэдвэл би юу хийхийг хүсэж байгааг, өөрсдөөс нь юу хүлээж байгааг төвөггүй ойлгоно. Ажилтнуудтайгаа танилцсанаар тэдэнд урам өгнө гэж найдаж байна.   

    Удирдагч хүн ажилтнууддаа аль болох их анхаарах нь чухал. Удирдагч багаа яаж чиглүүлэхээ мэддэг байх ёстой. Та таньдаг удирдагчаа дагах уу эсвэл огт танихгүй даргаа дагах уу?

    Та даргыгаа танихгүй бол түүнтэй хамтран ажиллахад төвөгтэй. Та даргынхаа талаар бусдаас сонсдог бол таны дарга чухам ямар хүн бэ гэдэгт хариулж чадахгүй. Хэрэв даргаа таньдаг бол “Би түүнтэй уулзсан, тэр ингэж ярьсан, түүний ярианы тэр хэсэг сонирхолтой байсан. Үүнийг хийцгээе” гэх болно.

    Удирдагч ажилтнуудтайгаа ойр байвал тухайн баг илүү сайн нэгдэж чадна. Иймд би ажилтнууд маань ямар ажил хийдгийг харах нь чухал. Тэд л компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлж, компанид өсөлт авчирдаг.     

    -Энэ онд эдийн засгийн нөхцөл хүнд байх нь. Ковид, тээврийн саатал Мобиком корпорацад хэрхэн нөлөөлсөн бэ?     
    -Манайх импортын компани биш тул бүх ажиллагаанд нөлөөлөөгүй ч бид үйлчилгээгээ антен, цамхаг, суурь станц гэх мэт сүлжээний дэд бүтэц ашиглан хүргэдэг. Эдгээрийг Монголд үйлдвэрлэдэггүй тул импортолдог. Тээвэрлэлт удаашран, хүргэлт хойшилсноор суурилуулалт, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ ч хойшилсон.    

    Бид гар утасны хэд хэдэн брэндтэй хамтран ажилладаг. Тэдний нийлүүлэлт мөн доголдсон. Манай хангамжийн баг энэ бүхнийг зохицуулахаар ажиллаж байна. 

    Эдийн засгийн хувьд амаргүй байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын санаачилга, санхүүгийн салбарынхны хүчин чармайлтаар ам.долларын эсрэг төгрөгийн үнэ харьцангуй тогтвортой байсанд талархдаг.

    Гэвч ОХУ-Украины асуудлын улмаас ханш өслөө. Бусад компаниудын адил бид бүтээгдэхүүнээ ам.доллар эсвэл юаниар импортолдог тул ханшийн өсөлт бидэнд нөлөөлсөн.Гэхдээ бид үйлчилгээнийхээ үнийг аль болох нэмэхгүй. Ханшаас гадна инфляцын өсөлт бизнес эрхлэгчдийн ашигт сөргөөр нөлөөлсөн.

    Харамсалтай нь хямрал хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. Өнгөрснийг эргэн харвал улс орнуудын зэвсэгт мөргөлдөөн, дайны дараа эдийн засгийг богино хугацаанд сэргээх боломжгүй байсан. Одоогийн эдийн засгийн хүндрэл 1-2 жил үргэлжилнэ. Хятадад ковидын халдвар дахин эрчимжлээ. Дэлхий дахинд цар тахал энгийн үзэгдэл болсон ч мөд намжихгүй нь тодорхой. Улс төрийн зөрчил, ковид зэргийг харгалзвал ирэх жилүүдэд эдийн засаг хүнд байна.  

    -Цаг гарган, дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье.  

    Гэрэл зургуудыг Г.Өнөболд

    Гэрэл зургуудыг Г.Өнөболд

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан