УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн:
-Цогтцэций өртөөнд ажиллаж байсан аж ахуйн өртөөний нэг вагоны хоёр дугуй өчигдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 19:40 минутад замаас гарсан. Энэ бол осол биш, гологдол гарсан гэж ойлгож болно.
Төмөр замд гарч байгаа зөрчлүүдийг дутагдал, гологдол гэж ангилдаг. ЗТХ-ын сайдын 2020 онд баталсан тушаалын дагуу энэ зөрчил гологдол гэдэг ангилалд орно.
Улаанбаатар төмөр замаас шуурхай бүлэг гарч засварлах ажлыг Цогтцэций өртөөнд зохион байгуулж байна. Өнөөдөр 14:00 цагт хэвийн болно. Шалтгааныг газар дээр нь ажиллаж байгаа комисс 7-14 хоногийн дараа тогтоож, мэдэгдэнэ" гэв.
Мөн энэ зөрчлийн улмаас хүн бэртэж гэмтсэн, хөдөлмөр хамгаалал зөрчигдсөн асуудал гараагүй гэдгийг онцоллоо.