Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монголын балетийн хөгжил” сантай хамтран Соёлын төв өргөөнд балетийн нэмэлт тайз хийхээр болжээ.
Сонгодог бүжгийн урлагийг олон нийтэд сурталчилж, залуу уран бүтээлчдийг дэмжин, дэлхийн балетийн оддын тоглолтыг эх орондоо зохион байгуулах зорилготой “Монголын балетийн хөгжил” сангийнхны санаачилсан “Цөмөөхэй” төслийн хүрээнд энэхүү ажлыг хийж буй.
Ажлын багийн ахлагчаар Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэлийг томилжээ. АНУ-ын балетийн тайз хийдэг мэргэжлийн компанийнхан тайзыг хийх бөгөөд одоогоор хэд хэдэн компани руу хүсэлтээ явуулсан аж.
Тайз хийх болон тоног төхөөр өмж худалдаж авах хөр өнгийг соёл урлагийг дэмжигч аж ахуйн нэгж, байгууллагуудаас хандив цуглуулж бий болгох юм байна.
П.Тун