Монголын уран зургийн галерейн сан хөмрөг хоёр удаа галд өртөж, алдарт бүтээлүүд гэмтжээ. Тус бүтээлүүдийг дахин сэргээн засварлах зорилгоор Монголын уран зургийн галерейн зүгээс "Урлагийн бүтээлийг үрчлүүлэх" хөтөлбөрийг Монголд анх удаа зохион байгуулж буй аж. Энэ талаар Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяатай ярилцлаа.
-Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж буй галын гэмтэлтэй бүтээлүүдийг сэргээн засварлах ажлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай галерейн сан хөмрөг 2008, 2009 онд хоёр удаа галын аюулд өртсөн. Тодруулбал 2008 оны долдугаар сарын 1-ний олныг хамарсан үймээний үеэр, 2009 онд цахилгааны саатлын улмаас уран зургийн галерейд гал гарсан юм. Эдгээр харамсалтай үйл явдлаар 900 гаруй бүтээл галд өртөж, хайрагдаж, маш их хөө тортог болсон. Үүнээс хойш хоёр удаагийн оролдлогоор гэмтсэн бүтээлүүдийн 60 хувийг нь сэргээн засварласан. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд тодорхой авсан арга хэмжээгүй, бүтээлүүд маань аврал эрсэн хэвээр байна. Өөрөөр хэлбэл 368 бүтээл аврал эрж байгаа.
-Галд өртсөн сэргээн завсарлах боломжтой бүтээлээс нэрлэвэл?
-Төрийн шагналт зураач Саранцацралтын "Огторгуйд одохуй" гээд маш гайхалтай бүтээл галын аюулд өртсөн. Энэ зургийг Соёлын өвийн үндэсний төвийн уран зургийн экспертүүд шинжлээд сэргээн засварлах ямар ч боломжгүй гэж үзсэн. Ингээд уран бүтээлчтэй ярилцаад сэргээн бүтээлгэхээр болсон. Бидэнд 25 сая төгрөг байвал энэ зургийг дахин бүтээлгэж авах боломжтой гэж үзэж байгаа. Мөн "Монгол транс" гэх уран бүтээл байна. Энэ зөвхөн жааз нь үлдсэн. Өөрөөр хэлбэл бүр мөсөн шатсан зураг гэж ойлгож болно. Энэхүү бүтээлийг "Сэргээн засварлах бичил төсөл"-ийн хүрээнд УГЗ Г.Дунбүрээ дахин сэргээн зурж бүтээсэн юм.
-Нэг зургийг сэргээн засварлахад хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?
-Багаар бодоход 20 саяас дээш. Сэргээн засварлах процесс маш нарийн байдаг. Алга дарам газраар хэмжиж ажиллах урт хугацааны үйл явц. Мөн дээр нь сэргээн засварлах мэргэжлийн хүн маш цөөн.
-Гэмтэлтэй бүтээлүүдийг үрчлүүлж байгаа. Энэ талаар тодруулбал?
-Монголын уран зургийн галерейд 2019 оноос хойш шатсан, галд өртсөн зургуудаар гурван удаа хаалттай үзэсгэлэн гаргасан. Төр, захиргааны шийдвэр гаргах түвшний бүх хүнд хандсан ч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн.
"Эмнэг сургагч", Алтайн уулс зэрэг сүрлэг бүтээлээ бид аварч чадсан.
Иймд 2019 оноос галын гэмтэлтэй бүтээлүүдийг сэргээн засварлах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд Монгол улсад анх удаа “Урлагийн бүтээл үрчлүүлэх хөтөлбөр”-ийг санаачлан, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ арга хэмжээ маш үр дүнтэй болж, "Эмнэг сургагч", Алтайн уулс зэрэг сүрлэг бүтээлээ бид аварч чадсан.
Тухайлбал 2020 онд Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн хамт олон Монгол хүн бүрийн хамгийн сайн мэдэх Монгол улсын Ардын зураач, Төрийн хошой шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Очирын Цэвэгжавын 1963 онд бүтээсэн “Эмнэг сургагч” уран зургийг үрчлэн авсан. Энэхүү залуу эр болон эмнэг адууны хүч, сорьсон ширүүн тэмцлийг дүрсэлсэн бүтээл нь Монголын соцреалист уран зургийн түүхт тодоор бичигдсэн бүтээлүүдийн нэг гэдгийг хүмүүс мэднэ.
Мөн Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголын дүрслэх урлагийн үнэт өв болсон бүтээлүүдийг сэргээн засварлах үйлсийг дэмжиж Монгол Улсын ардын зураач, төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гаваагийн “Алтайн уулс” алдарт уран зураг дахин амилуулах боломжийг олгож үрчилж авсан.
Бидний санаачилсан үйл хэргийг хамгийн түрүүнд дэмжсэн, хамгийн анхны урлагийн бүтээлийг үрчилж авсан Монголбанкны захирал Д.Лхагвасүрэн, иргэн Шижирхүүгийн гэр бүл зэрэг хүмүүстээ баярласнаа илэрхийлэх нь зүйтэй болов уу.
-Өнөөдөр дахин хоёр уран зураг үрчлүүлсэн гэв үү?
-Монголын ипотекийн корпораци үүсэж хөгжсөний 15 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Орон сууц ба санхүүжилт" хэлэлцүүлгийн үеэр Forbus Mongolia сэтгүүлийн хамт олны санаачилгаар гэмтэлтэй уран зургуудыг сэргээн засварлах сайн үйлсийн ажлыг зохион байгууллаа.
Бид энэ арга хэмжээнд шатаж, гэмтсэн 16 бүтээлтэй, ирээдүйн үзэгчдэд оюуны хөрөнгө оруулалт хийх болов уу гэсэн хүлээлттэйгээр ирсэн. Ингээд хоёр бүтээлээ сэргээн засварлаж чадахаар боллоо. МИК-иас Монгол Улсын төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалангийн "Капитализмыг алгасагч" гэх алдарт бүтээлийг сэргээн завсарлахад 30 сая төгрөгийн хөрөнгө гаргахаар боллоо. Мөн нэг цэвэрлэгээний бүтээл бий. Ингээд хоёр уран зургийн үнэт бүтээл маань аврагдаж үзэсгэлэнгийн танхимд байрлуулж үзэгчдэдээ толилуулах болсонд баяртай байна.
-Үрчилж авсан байгууллага, хувь хүн ямар эрх эдлэх вэ? Уг бүтээл тухайн хүний эзэмшил болох уу?
-Тухайн хүний бүтээл болно гэж хэлж болохгүй. Төрийн өмч, Монголын уран зургийн галерейн эзэмшигч хэвээр, үзэсгэлэнгийнхээ танхимд төрийн өмчит бүртгэлтэй байна. Гэхдээ тухайн үрчилж авсан хүн тодорхой эрх эдэлнэ. Тухайлбал нэгийг харьцах нэгээс бусад хэмжээгээр хуулбарлах, ашиглах зэргээр хэрэглэх, өөрийн бүтээгдэхүүнд манай эх зургийг ашиглах бүрэн эрхтэй.
Хамгийн гол нь үзэсгэлэнгийн танхимд дэглэгдэх болгонд тухайн хүний ач тусаар дахин төрж, дахин амилсан гэдгийг үеийн үед дурсаж явах ёс зүй, оюун ухааны урамшууллыг үргэлж авч явдгаараа онцлог. Нийтийн өмчийн сан хөмрөг соёлын өвд оруулж байгаа сэтгэл үеийн үед оюуны шимийг, хүний гоо сайхны хэрэгцээг өгсөөр байдаг ач холбогдолтой.
-2008 оны долдугаар сарын 1-ний үймээний улмаас галд өртсөн уран зургуудын хохирлын хэмжээг тогтоосон болов уу?
-Тогтоосон, маш өндөр тоо гарсан. Гэхдээ гэм буруутай этгээд өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй учраас манайд нөхөн төлбөр авах боломж байхгүй.