Уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг олборлолтын үед болон түүний дараа гүйцэтгэх аргачлалын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, туршлага, санал бодлоо харилцан солилцох зорилготой сургалтыг жил бүр УМХГ, БОЯ, АМГТХЭГ-аас хамтран зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ээлжит гуравдугаар сургалтыг “Үндсэн ордыг ашиглах үеийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээ” сэдвийн дор зохион байгуулж байна.
Сургалт семинарт уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 гаруй байгууллагын төлөөлөгчид, яам газрын төлөөлөгчид, УМХГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагчид болон байгаль хамгаалагчид оролцож байгаа юм. Өнөөдөр тус семинар “Нүхт” цогцолборт үргэлжилж байгаа бөгөөд “Төрөөс уул уурхайн талаар баримтлах бодлого”, “Уул уурхайн салбарын нөхөн сэргээлтийн өнөөгийн байдал”, “Уул уурхайн үйлдвэрлэлд хаягдал багатай, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэх”, “Уул уурхайн үйлдвэрлэлд хэрэглэгдэж буй химийн хортой бодисын ашиглалт, хамгаалалтад анхаарах асуудлууд”, “Байгаль орчны нөхөн сэргээлтийн эдийн засгийн механизм” зэрэг олон чухал шаардлагатай сэдвүүдээр хуралдаж байна. Энэ жилийн сургалт семинарыг ХБНГУ-ын Геологийн шинжлэх ухаан, Байгалийн нөөцийн холбооны Хүрээлэн хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Уул уурхайн чиглэлээр туршлага өндөртэй тус улсын мэргэжилтнүүд манай улсын уул уурхайн мэргэжилтнүүдтэй туршлага солилцож байна. Мөн сургалт семинарын үеэр нөхөн сэргээлтийг сайн явуулсан зарим аж ахуйн нэгжүүдэд батламж гардуулах юм.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн олборлолт ихсэж, энэ салбар нь манай улсын эдийн засгийн цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч нь болоод байна. Гэвч хэдийгээр эдийн засагт эерэг үр нөлөөтэй ч байгаль орчны нөхөн сэргээлтийг зайлшгүй хамт хэрэгжүүлэх шаардлагатай салбар юм. Манай улсад уул уурхайн салбарын нөхөн сэргээлтийн асуудлыг орхигдуулсан нь байгаль орчинд төдийгүй хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа билээ. Тиймээс цаашид цаг алдалгүйгээр нөхөн сэргээлтийн асуудлыг тавих шаардлага тулгарч байна. Одоогоор хайгуул, ашиглалтын 600 гаруй лицензтэй аж ахуйн нэгж байдгаас, 170 гаруй нь идэвхтэй хайгуул хийж байна. Уул уурхайн үйлдвэрлэл дэх техникийн нөхөн сэргээлт нь ердөө 50 хувьтай байдаг бол, байгалийг хуучин байдалд нь оруулах биологийн нөхөн сэргээлт 20 хүрэхгүй хувьтай явж байгаа нь харамсалтай. Гэвч цаашид нөхөн сэргээлтийн асуудалд анхаарал хандуулснаар аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлт хийх үйл явц сайжирна хэмээн мэргэжилтнүүд найдаж байна.
О.Ариунбилэг