Суэцийн сувагт гацсан чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцыг хөдөлгөхийн тулд хэдэн өдөр бүү хэл хэдэн долоо хоног шаардагдаж болзошгүй гэж Голландын "Smit Salvage" компаниас мэдээлжээ.
Суэцийн сувгаар дэлхийн ачаа тээврийн 12 хувь дамжин өнгөрдөг ба одоогоор 150 орчим хөлөг онгоц түгжрэлд ороод байна
Тус компани Италийн "Коста Конкордиа" хөлөг болон Оросын "Курск" завийг гаргаж авсан туршлагатай бөгөөд одоо бусад аврах албаныхантай хамтраад Суэцийн сувагт гацсан "Эвер Гивен" хэмээх чингэлэг тээвэрлэгчийг байрнаас нь хөдөлгөхөөр оролдож байна. Ингэхийн тулд хөлгийн хамар орчмын 20 мянган метр куб элсийг ухаж холдуулах шаардлага гараад байгаа аж. "Smit Salvage" компанийн тэргүүн Питер Бердовски "Яг л халимыг далайн эрэг дээрээс өргөх гэж байгаа мэт санагдаж байна" гэжээ.
"Эвер Гивен" хөлөг Суэцийн сувагт мягмар гарагт гацаж, улмаар томоохон хэмжээний түгжрэл үүсгээд байгаа юм. Энэ сувгаар дэлхийн ачаа тээврийн 12 хувь дамжин өнгөрдөг бөгөөд 400 метрийн урттай энэ чингэлэг тээвэрлэгч хэр удаан тэнд зогсоно төдий чинээ олон улсын худалдааны салбарт хохирол гарч болзошгүй байна.
Одоогоор хоёр талаасаа 150 орчим хөлөг онгоц бөөгнөрөөд байна.