Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй эмч мэргэжилтнүүд БНСУ-ын Бусан хотын Бусан их сургуулийн эмнэлэг, Кошин их сургуулийн “Коспел” эмнэлэг болон “Дэдун” эмнэлгийн удирдах албаны хүмүүстэй уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Уулзалтаар гэмтэл согогийн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, оношлогоо эмчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, арга туршлагын талаар мэдээлэл солилцож, цаашид харилцан эмч солилцох, сургаж чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон байна.
Бусан их сургуулийн эмнэлэг нь тухайн бүс нутагтаа осол, гэмтлийн үеийн яаралтай тусламжийн төрөлжсөн төвийг анхлан байгуулсан бөгөөд энэ тогтолцоог хамтран манай улсад хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар санал солилцлоо.
Мөн энэ хүрээнд “Коспел” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт ГССҮТ-ийн Толгойн мэс заслын тасгийн эрхлэгч Л.Дагвадорж, эмч Ц.Баясгалан нар сургалтанд хамрагдаж, мэдлэг туршлагаа ахиулсан бөгөөд тус эмнэлгийн зүгээс жил бүр хоёр эмчийг сургах үйл ажиллагааг хариуцаж ажиллахаар болжээ.