“Nvidia” хиймэл оюунд чиглэсэн бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
Чип үйлдвэрлэгч, хамгийн өндөр үнэлгээтэй “Nvidia” компани хиймэл оюунд чиглэсэн хэд хэдэн бүтээгдэхүүнээ танилцуулаад байна. Үүнд хиймэл оюунт супер компьютерын платформ багтаж байна. Энэ нь “ChatGPT” чатботтой төстэй бүтээгдэхүүн бий болгоход компаниудад дэмжлэг болох ажээ.
Үүнээс гадна “Хиймэл оюун ухааны салбарт мэргэжилтэнгүй компаниуд цаг үеэсээ хоцрогдох болно” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан Тайванийн их сургуулийн төгсөлтийн баярын үеэр оюутнуудад хандан онцолжээ.
Мөн тэрбээр “Соргог, сэрэмжтэй компаниуд хиймэл оюун ухааныг давуу талаа болгон ашиглаж, байр сууриа өсгөх бол, чадаагүй нь мөхөх болно. Зарим хүмүүс хиймэл оюун ухаан ажлыг нь орлоно гэдэгт санаа зовниж байгаа. Хэдий тийм боловч яг үнэндээ хиймэл оюун ухааны чиглэлээр мэргэшсэн хүн тэдний оронд ажиллах болно” гэж илтгэлийнхээ үеэр тодотгосон байна.
“Nvidia” компанийн "AI" үйлчилгээний салбар нэгж нь эрэлттэй байснаар санхүүгийн үзүүлэлт нь бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрээд байгаа юм.
“Nvidia” компанийн Гүйцэтгэх захирал Женсен Хуан
“Бид өнөөдөр “Avatar Cloud Engine” буюу “Nvidia Ace”-ийг танилцуулж байна. Энэ нь дижитал аватарыг хөдөлгөөнд оруулж, амилуулахаар загварчлагдсан технологи юм. Үүнд хэд хэдэн онцлог шинж чанар, чадвар бий. Яриа таних, бичвэрийг дуу хоолой руу хөрвүүлэх, хүний хэлийг ойлгож боловсруулах буюу нэг ёсондоо хэлний моделийн үүрэг гүйцэтгэх, мөн таны гаргасан дуу авиагаар аватарт нүүрний хувирал бий болгох чадваруудтай байна.
Өдгөө дэлхий дахинд 15 мянган стартап, 40 мянган томоохон компани “Nvidia”-ийн эрчимжүүлсэн тооцооллын системийг ашиглаж байна. Бид одоо компьютер тооцооллын шинэ эрин үе эхлэх эргэлтийн цэг дээр ирээд байна. Хоёр жил тусам бид маш том үсрэлт хийж байна. Дараагийн үсрэлт ч мөн том байна гэж би харж байгаа. Компьютерын салбар шинэчлэгдэж байна.
Программ хангамжийг зөвхөн инженерүүд хөгжүүлдэггүй боллоо. Программ хангамжийг инженерүүд хиймэл оюунт супер компьютертой хамтран хөгжүүлдэг боллоо. Эдгээр хиймэл оюунт супер компьютерууд нь үйлдвэрийн шинэ төрөл юм. Ирээдүйд бүхий л том компаниуд өөрсдийн хиймэл оюунт үйлдвэртэй болoх болно. Харин та компанийнхаа оюун ухааныг өөрөө босгож, үйлдвэрлэх болно” гэж мэдэгдлээ.