Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцуулав.
Тэрбээр, хуулийн төслүүдийг энэ сарын 13-нд нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг дурдаад, ялын бодлогыг, нэгдүгээрт, авилга, албан тушаалын гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн этгээдийг хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй, хоёрдугаарт, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа, ялангуяа бэлгийн эсрэг үйлдэгдэж байгаа хэрэгт ял, шийтгэлийн бодлогыг чангалж, хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй буюу зарим тохиолдолд 30 хүртэл жилийн хугацаагаар тооцох, гуравдугаарт, энэ төрлийн гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй, хорих ялаас хугацаанаас өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй, дөрөвдүгээрт, бага насны хүүхдийг алах, хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ 20 жил хорих байгааг 25 жил болгож нэмэгдүүлэн чангатгах асуудлыг оруулж байна гэсэн юм.
Тэрбээр илтгэлдээ, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл, ял шийтгэгдсэн этгээдүүдийн ялаа эдэлсэн байдлын талаар товч танилцуулж, энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлж байгаагүйг тэмдэглэлээ.
Мөн Эрүүгийн хуульд бага насны хүүхэд гэсэн насны ангиллыг 14-өөр тогтоосныг 16 нас болгохоор төсөлд тусгаж байгааг дурдав. Ингэснээр 14-өөс 16 хүртэлх насны хохирогчтой хэргүүд хүнд ангилал руу шилжиж бүх насаар хорих ялтай болох юм.
Ийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн шинжтэй аливаа гэмт хэрэг, тэр дотроо хүчиндэх гэмт хэргүүд ялын хамгийн дээд хэмжээнд тулах ажээ.