Дорнод аймгийн Хэрлэн сумын есдүгээр багийн Сүмбэрт орон сууцны дөрөвдүгээр давхраас нэг иргэн орны даавуунаас зүүгдсэн байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 22-ны 11:42 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 35 настай эрэгтэй айлд гаднаасаа цоожлогдсон тул дөрөвдүгээр давхрын цонхоор буух гэж байжээ. Аврагчид 5 минут ажиллаж буулган аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн алба хаагчид хүлээлгэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.