“Олныг хамарсан осол гэмтэл, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед дайчлагдан ажиллах үндэсний яаралтай тусламжийн багийг чадавхжуулах” онол, практикийн сургалт өнөөдөр өндөрлөж байна.
2022 оны есдүгээр сард үндэсний яаралтай тусламжийн багийн ажиллах журам, зохион байгуулалт, заавар зөвлөмж өгөх анхны сургалт болсон бөгөөд энэ удаагийн сургалтаар тус багийг идэвхжүүлэх, олон нийтийг хамарсан осол гэмтэл, онц байдал, гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах яаралтай мэс заслын болон бусад эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн оновчтой, шуурхай үзүүлэх талаар ДЭМБ, Норвеги улсын мэргэжилтнүүдийн мэдээллийг сонсч, ширээний болон майхан эмнэлэг дэлгэж ажиллалаа.
ДЭМБ-аас 2021 онд гаргасан “Яаралтай тусламжийн багийн ангилал, стандарт”-ыг Монгол Улсад нутагшуулах, болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед голомтын хүрээний хүн амыг эрэн хайх, аврах үйл ажиллагаа болон эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх үндэсний баг байгуулах зорилгоор тус сургалтыг хийж буй бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Гэмтэл согог судлалын үндэсний төв ажиллаж ЭМЯ, ОБЕГ, ЭМДЕГ, ЭЭХХЗГ, НЭМГ, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан юм.
Сургалтын хүрээнд үндэсний яаралтай тусламжийн багийн үйл ажиллагаа, агаараар үйлчлүүлэгчийг тээвэрлэх, зөөвөрлөх зэрэг журмын төсөл дээр мэргэжлийн баг бүрдүүлж ажилласан бөгөөд олныг хамарсан осол гэмтэл, онц байдал, гамшгийн үед майхан эмнэлэг дэлгэн яаралтай мэс засал болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх сургуулилтыг Монголын улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын ажилтнуудтай хамтран зохион байгууллаа.
Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр уг сургалтанд оролцсон Норвеги улсын мэргэжилтнүүдээс үндэсний яаралтай тусламжийн багийн үйл ажиллагааны зохион байгуулалт, нэн тэргүүнд тулгамдсан асуудлын талаарх мэдээлэл, зөвлөмжийг авч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргэхээ илэрхийлэн ЭМЯ, ОБЕГ, ГССҮТ-ийн төлөөллүүдтэй цаашид авч хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тухай хэлэлцэж, тодорхой ажлуудыг хийхээр зорьсон чухал ач холбогдолтой сургалт боллоо.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирлаар ахлуулсан эмч, мэргэжилтнүүдийн баг ийнхүү гамшиг, ослын үеийн бэлэн байдлыг хангах хээрийн эмнэлэг дэлгэн, тусгай чиг үүргийн бусад багтай хамтран 4 дэх жилдээ бэлтгэл сургуулилт хийн ажиллаж байна.