ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Засгийн газар Шинэ сэргэлтийн таван тойрог гэсэн төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Тус төсөл нь орон нутаг болон Улаанбаатар хотын хөгжлийг хязгаарлаж буй асуудлуудыг нэг цогцоор шийдвэрлэх бодлогыг хэрэгжүүлэх юм. Үүн дотор авто зам, эрчим хүчний дэд төслүүд, орон сууцны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Энэ бол урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд бөгөөд үүнийг хэрэгжүүлснээр аймаг орон нутагт эдийн засгийн үр өгөөжөө өгнө. Орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр бий болгох, хүн амьдрах таатай орчин нөхцөл бий болгох хэрэгтэй.
Нийтдээ 13 төрлийн авто замын дэд төслийг Засгийн газрын бодлогоо хэрэгжүүлнэ. Ингэхдээ гаднын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэл, концесс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зуун хувь хийх боломжийг бүрдүүлнэ.
Өнөөдрийн байдлаар 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл хэрэгжиж байгаа. БНСУ-ын экзим банкны 110 сая ам.долларын зээлээр баригдаж байна. Засгийн газраас Шинэ сэргэлтийн таван тойрог төслийн хүрээнд аймаг орон нутагт дулаан хангамжийн эх үүсвэрийг бий болгоно. Хөвсгөл, Дорноговь аймагт дулааны цахилгаан станцын өргөтгөлийн төслийг ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэнэ. Дулаан хангамжийн дэд бүтцийн хоёрдугаар хэлхээг хэрэгжүүлэх төслийг ирэх оны улсын төсвөөс хийж хэрэгжүүлнэ. Энэ нь аймаг орон нутагт орон сууцны төсөл хэрэгжүүлэх боломжийг бүрэн хангах юм. Тухайлбал Дархан, Орхонд 20 мянган айлын орон сууц барих дэд бүтцийг бий болгоно.