gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: Сайжруулсан түлшний барьцалдуулагчийг дотоодоос бүрэн хангавал ₮400 мянгаар хямд

Б.Азбаяр
Нийгэм
2023-11-03
45
Twitter logo

Нийслэлчүүд сайжруулсан шахмал түлш хэрэглээд таван жилийн нүүр үзжээ. Бидний жилийн хэрэглээнд зориулан 600 мянган тонн түлш үйлдвэрлэдэг. Нийт үйлдвэрлэж байгаа шахмал түлшний 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу миддлинг. Үлдсэн 5 хувь нь дүүргэгч болон барьцалдуулагч эд юм.

Тэгвэл жилийн нийт хэрэгцээнд зориулж 25 мянган тонн барьцалдуулагч хэрэглэдэг гэсэн үг. Эл бүтээгдэхүүний 50 хувийг Хятадаас нийлүүлдэг бол үлдсэн хувийг нь дотоодоос хангадаг.

Сайжруулсан түлш хэрэглэснээр утаа, тоосжилт хэмжээ буурсан гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч агаар дахь хүхрийн хий улам нэмэгдсэн гэдэг нь орчны бохирдлын шинжилгээгээр тогтоогдож түлшний найрлагыг дахин боловсруулах шаардлагатай болсон. Ингэхдээ хүхрийн ислийг бууруулах зорилгоор барьцалдуулагч эдийн найрлагад цардуул, доломит, шохойн чулууг оруулах болжээ. Доломит нь нүүрсний шаталтаас ялгарах хүхрийн ислийг өөртөө шингээж үнсэнд авч үлддэг гэж тайлбарласан юм.
Барьцалдуулагчийн дээжээс шинжилгээ авч буй байдал."Тавантолгой түлш" компанийн зүгээс доломитийн найрлагатай эдийг ашиглах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө бага гэж онцолж, уг найрлагыг нийлүүлэгчдээс шаардаж буй. Манайд барьцалдуулагч эд үйлдвэрлэгч найман ААН байгаа ч “Баргил Тех” гэх компани л үлдсэн шаардлагыг хангадаг ажээ. Иймд сүүлийн хоёр жил тус компаниас нийлүүлжээ.

Ирэх онд барьцалдуулагч бүтээгдэхүүнийг 100 хувь дотоодын үйлдвэрлэгчээс авахаар төлөвлөж буйгаа "Тавантолгой түлш" ХХК илэрхийлсэн.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Үйлдвэрлэл техник, технологийн газрын дарга, ерөнхий инженер Ц.Алтансүх “Хятадаас нийлүүлдэг барьцуулагч эдийн найрлагын тэн хагас нь дүүргэгч эд үлдсэн нь гол холбогч эд буюу цардуул. Тонн тутмыг ₮2.5 саяар худалдан авдаг.

Дотоодын барьцалдуулагч бүтээгдэхүүн импортынхтой харьцуулахад 300-400 мянган төгрөгөөр хямд. Үнийн хувьд өндөр зөрүүгүй. Учир нь дотоодын барьцалдуулагчийн 90 хувийг нь дүүргэгч эрдэс буюу шохойн чулуу, 10 хувийг гол холбогч болох целлюлоз эд эзэлнэ. Энэ целлюлоз нь хамгийн өндөр өртөгтэй бөгөөд импортоор авдаг” гэв.
“Баргил Тех” компанийн захирал Б.Очир “Манайх сүүлийн хоёр жил "Тавантолгой түлш" ХХК-д доломитийн найрлагатай барьцалдуулагч эдийг нийлүүлж байна. Нийт үйлдвэрлэлийн 20 хувийг хангадаг. Нийлүүлж байгаа барьцалдуулагч эд маань шахмал түлшнээс ялгарах хүхэрлэг хийг бууруулдаг нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. ("Тавантолгой түлш" ХХК-ийн лабораторид шинжилжээ)

Доломитийг ашигласнаар түлш хурдан хатдаг болсон. Хятад барьцалдуулагчаар хийсэн түлшийг 200-250 градуст халааж, хатаадаг бол манайх 100-110 градуст хатдаг гэдгээрээ онцлог. Ингэснээр түлш үйлдвэрлэлийн зардал буурч байгаа юм. Мөн барьцалдуулагчаас шалтгаалж агаарт саарал утаа үүсэх ямар ч боломжгүй. Хятад барьцалдуулагчийн шинжилгээгээр хар тугалга их хэмжээгээр илэрдэг гэж сонссон.
Барьцалдуулагчийн дээжээс шинжилгээ авч буй байдал.Дотоодын үйлдвэрлэгчдээс ганцхан манайх л шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлээд байгаа юм биш. Манайх хүний нөөц буюу үйлдвэрлэлийн хүчин чадлаар шаардлагад нийцдэг. Цаашид дотоодын нийт хэрэгцээг бүрэн ханган боломжтой” гэлээ.

Харин мэргэжилтнүүд “2019 оноос сайжруулсан түлш хэрэглэснээр агаарын бохирдол, тоосонцрын хэмжээ 50 хувиар буурсан. Энэ үзүүлэлт дээш, доош өөрчлөгдөөгүй” гэдгийг онцлов.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан