Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.10.17/ хуралдаанд “Таван толгой түлш” ХХК үйлдвэрлэлийн хүчин чадал, техникийн шинэчлэл, тоног төхөөрөмжийн элэгдэл, түүхий эдийн хангамжийн асуудлаар мэдээлэл сонслоо.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг: Тус компани 2018 онд байгуулагдсан, тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Зорилго нь агаарын бохирдлыг бууруулах, хямд үнэ бүхий хөнгөлөлттэй үнээр нийслэлийн иргэдийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах.
Цаг уур, орчны шинжилгээний газраас РМ2.5 тоосонцор 56, РМ10 тоосонцор 43 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарснаар агаарын бохирдлыг 50 хувиар бууруулаад байна гэв.
Мөн тэрбээр, хөнгөлөлттэй үнээр нь иргэдийг шахмал түлшээр хангаж байгааг дурдаж, шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулж, нийслэлийн долоон дүүргийн 650 цэгээр өнөөдрийн байдлаар 2 сая тонн шахмал түлш борлуулсан гэв.
Түүхий нүүрс нэг галлагаагаар 4-5 цаг, шахмал түлш 7-8 цагийн шаталттай аж. Үнийн хөнгөлөлтөөс өрхөд хэмнэлт үүсжээ. Тухайлбал, нэг айл өвөл дунджаар дөрвөн тонн түүхий нүүрс хэрэглэдэг бол одоо 2.8 тонн шахмал түлшээр өвлийг давдаг.
Түүхий нүүрстэй харьцуулбал нэг айл 500-600 мянган төгрөг хэмнэжээ. Үүнийг нийслэлийн 200 мянган өрхийн жилийнх хэрэглээгээр тооцвол 100 гаруй тэрбум төгрөг, өнгөрсөн таван жилийн хугацаагаар тооцвол 424 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, санхүүгийн хэмнэлтийг үзүүлсэн байна.
Тус компани төвийн, баруун, зүүн үйлдвэр гэсэн гурван үйлдвэртэй. 2021 оны байдлаар
- Баруун үйлдвэр нийт ачааллын 78.6,
- Төвийн үйлдвэрт 7.6,
- Зүүн үйлдвэр 13.9 хувийг гүйцэтгэсэн.
Цаашид баруун үйлдвэрийнхээ үйл ажиллагааг үе шаттай зогсооно.
- 2021 онд 19,
- 2022 онд 13 шугамаар,
- 2023 оны өнөөдрийн байдлаар 10 шугамаар ажиллаж байна.
Цаашид 5.5-6 шугамаар үйл ажиллагаагаа бүрэн явуулах бололцоотой. Зүүн үйлдвэр хүчин чадалдаа хүрээгүй шалтгаануудыг тодорхой судалсны үндсэн дээр хүчин чадлыг нь нэмж, цөөн шугамаар ажиллуулах автоматжуулсан системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Үйлдвэрийн бүх дамжлагыг автоматжуулснаар ажилчдын эрүүл мэнд, бүтээмжийг сайжруулна гэж А.Батзориг дарга мэдээлэв. Тус компанийн цаашдын зорилго нь барьцалдуулагчаа дотоодод үйлдвэрлэх, нүүрс нүүрсэн бүтээгдэхүүн асаагчийн технологи нэвтрүүлэх, хагас коксын үйлдвэр барих.
Улмаар үйлдвэрийн дэргэд механик цех шинээр барих, шуудайн үйлдвэрийг барина. Шахмал түлшний шинэ стандарттай болж, барьцалдуулагчид тавих шаардлагыг журамлажээ. Улсын их хурлын гишүүд цаашид Төв, Дархан-Уул аймгуудыг шахмал түлшээр хангах боломж бий эсэхийг лавлав.