"Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал" Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн их хуралд нийт 27 орны 500 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Олон улсын Монгол судлалын холбооны Дэд ерөнхийлөгч, Пенсильванийн Их Сургуулийн Монголын түүхийн профессор Кристофер П.Этвүд уг хуралд оролцоогүй бөгөөд мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлдээ, "Би мэргэжлийн болон хувийн ажил үүрэг гэхээсээ илүүтэй тус байгууллагын удирдлага, хандлагаас болж энэ удаагийн хуралд оролцоогүй. Мөн ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуунтай холбоотой болно. С.Чулуун нь эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн үнэт зүйлстэй шууд харшилсан ноцтой зөрчил, гэмт үйлдлийг удаа дараа гаргаж байсан нь тодорхой” хэмээн дурджээ.
Энэ асуудлаар бид академич С.Чулуунаас тодруулан хүргэх болно.
Кристофер Этвуд өрнөдийн нийгмийн хувьслын онолд шүүмжлэлтэй хандаж, нүүдэлчдийн нийгмийн байгууллын судалгаанд онол, арга зүйн шинэ чиг хандлагыг дэвшүүлсэн эрдэмтэн юм. Түүний МУИС-ийн Түүхийн тэнхимийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багш судлаачдын эрдмийн чадавхыг сайжруулахад оруулсан хувь нэмэр, МУИС-ийн Түүхийн тэнхим, Индиана их сургуулийн Төв Еврази судлалын тэнхимийн хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн зэргийг үнэлж МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр МУИС-ийн Хүндэт доктор цол олгохоор шийдвэрлэж байжээ.