Арабын Нэгдсэн Эмират улсын дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд, Дубайн эмир Мухаммед бин Рашид аль Мактумын охин, гүнж Латифа аавынхаа барьцаанд байна гэж мэдээлжээ.
Бүсгүй ариун цэврийн өрөөнд бичлэг хийн энэ тухай ярьсан бөгөөд бичлэгээ найзууддаа илгээсэн байна. Гүнж Латифаг хүчээр АНЭУ-д авчирчээ. Аав нь түүний араас цэргийн алба хаагч явуулсан ба гүнж түүнтэй тэрсэлдсэн ч нойрны эм уулгаж унтуулан Дубайд авчирсан талаар Латифа ярьсан байна.
Аав нь түүнийг битүү байшинд суулгаж байгаа талаар болон гаднаас нь цагдаагийнхан хамгаалалтад авсан талаар ярьжээ. Тэрбээр эмнэлгийн болон хуулийн тусламж үйлчилгээ авах боломжгүй байгаагаа хэлсэн байна.
Уг бичлэгийг ВВС агентлагт Латифагийн дотны найз Тиина Яиухиайнен дамжуулан өгсөн ба түүний үеэл ах Маркус Эссабри болон хүний эрхийн хамгаалагч Дэвид Хэй нар "Латифаг чөлөөл" аян эхлүүлээд байна.
Латифа гүнж 2018 онд тус улсаас далайн замаар оргох гэж оролджээ. Түүнд франц хүн тусалсан байна. Гэвч бүсгүйг АНЭУ-ын хүчнийхэн Энэтхэгийн эзэмшилд хамаарах усан замд явж байхад нь олж авч эх орон руу нь буцаажээ. Хүний эрхийг хамгаалагчид гүнжийг хүчээр буцаасан явдлыг "хүний хулгай" гэж үзсэн байна.
Эх сурвалж: ВВС