УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томиллоо. Санал хураалтад 66 гишүүн оролцож, 58 нь түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн юм.
Чуулганы хуралдааны төгсгөлд шинэ Ерөнхий сайд суудлаа хүлээн авч, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дүүдээ амжилт хүсье” хэмээн хэллээ. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн болон Их Хуралдай танхимд байсан гишүүд мөн түүний ажилд амжилт хүссэн юм.
32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт багтан танхимаа бүрдүүлж, УИХ-д танилцуулна гэдгийг УИХ-ын дарга чуулганы хаалтын үеэр хэлсэн. Шинэ Ерөнхий сайдын томилгооны үеэрх гишүүдийн асуулт хариултыг ЭНД дарж, намтар болон хөрөнгө орлогын мэдүүлгийг ЭНД дарж унших боломжтой.