gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамыг нэмж байгуулна

Р.Адъяасүрэн
Улс төр
2021-01-27
5269
Twitter logo
Р.Адъяасүрэн
5269
Twitter logo
Улс төр
2021-01-27
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамыг нэмж байгуулна Архиваас ашиглав
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  13 цаг 16 минут
2021.01.27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд буюу 14:00 цагт Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх юм. Өнөөдөр 12:30 цагт хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжээд байгаа юм. 

Чуулганы хуралдаанд гишүүд таван танхимд хуваагдан хуралдаж байгаа бөгөөд 74 гишүүний 46 нь ирцээ бүртгүүлээд байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг танилцуулж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүлсэн.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д оруулж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.

Л.Оюун-Эрдэнэ 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. Ам бүл 5. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Боловсрол судлал болон төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.

БОЛОВСРОЛ:

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль,
  • 2001 онд Бэрс дээд сургууль,
  • 2008 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль,
  • 2015 онд   АНУ-ын Харвардын Их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Захирагчийн ажлын албанд Тамгын газрын дарга, 2002-2007 онд “Дэлхийн Зөн Монгол” Олон улсын байгууллагын бүсийн захирал,
  • 2007-2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга,
  • 2008-2010 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга,
  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч,
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга,
  • 2012 онд Монгол Ардын,  Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч,
  • 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2019-2020 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

  14 цаг 18 минут
2021.01.27

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор асуулт асууж байна. Гишүүд 2+1 буюу нийт 3 минутад багтаан асуулт асууж, үг хэлнэ. 

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДУБАЙН ГЭРЭЭГ ӨӨРЧЛӨХ ХАТУУ ДААЛГАВАР ӨГСӨН

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллах байх. Экспортын төмөр замын хөтөлбөр, газрын тосны үйлдвэрийг цаашид үргэлжлүүлэх үү. Оюу толгойн гэрээ, Дубайн гэрээг цуцлах асуудлыг ярьсан. Энэ ажил хэрэг болж чадах уу. Гэрээг зөв гольдролд оруулах талаар шинэ Засгийн газар ямар байр суурь барих вэ. Монголчууд эв эеийг хичээх түүхэн цаг үед ирээд байна. Энэ Засгийн газар байгалийн баялаг ард түмний өмч байх эсэхийг тодорхойлох ажлыг Л.Оюун-Эрдэнэ шийдэх болж байна. Оюу толгойн гэрээг цуцлахын төлөө цаашид шаргуу ажиллана. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Төмөр замыг үргэлжлүүлнэ. Өмнөх Засгийн газарт хоёр удаа ЗГХЭГ-ын даргаар ажилласан. Намын болон Засгийн газрын хөтөлбөрт ахалж ажилласан. Таван толгой төмөр замын ажлыг яаравчлах шаардлагатай. Нэн тэргүүний ажил байх болно. Нефтийн үйлдвэрийг үргэлжлүүлнэ. Тавантолгой, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг дуусгахын төлөө ажиллана. Оюу толгойн хэлэлцээр амаргүй нөхцөлд ажиллаж байна. У.Хүрэлсүх Ерөнхий сайд Дубайн гэрээг өөрчлөх хатуу даалгавар өгсөн. Хөрөнгө оруулагч талд гэрээг цуцлах саналыг өгсөн. 

Д.ГАНБАТ: Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ЕРӨНХИЙ САЙДААР ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА НЬ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЖ БУЙ ХЭРЭГ

УИХ-ын гишүүн Д.Ганбат: УИХ-ын дэг, асууж хариулж байгаа хугацааг багасгасанд үнэхээр харамсаж байна. 1980 онд төрсөн хүн Ерөнхий сайд болох гээд явж байна. Таны туулсан карьер үнэхээр бахархмаар юм байна. Манай монголд таны үеийн залуус ийм карьертай биш байна. Таныг дэвшиж орж ирж байгаад гайхаж байна. Та огцорсон Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дарга байсан. Алдаа гарахад таны оролцоо ч байсан. Та эргээд Ерөнхий сайдаар орж ирж байгаа нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг болж байна. Та хувийн хэвшилд ажиллаж байгаагүй юм байна. Дан төрийн алба хашсаар өнөөдрийг хүрсэн юм байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ би 1980 оных. Өнгөрсөн алдаа оноог илүү сайн ойлгох байх. Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг би ойлгох байх. Дубайн гэрээг та Ч.Сайханбилэгээс асуу. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ бүх завхарлыг арилгах гэж үнэхээр хичээсэн. 

УИХ-ын гишүүн Д.Батлут: Шинжлэх ухааны салбарыг хэрхэн дэмжих вэ. Оюу толгойн асуудлыг олон жил олон хүн ярьж байна. Дан ялангуяа С.Ганбаатар гишүүн их ярьдаг. Гэхдээ дандаа сонгуулийн жилд. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Монгол хүүхдийн оюуны чадамж дэлхийд 7-д бичигддэг ч бүтээмжит чанар 49-д байдаг. Тэгэхээр энэ тал дээр анхаарч ажиллах шаардлага байна. 

УИХ-ын гишүүн Б.Бейсен: Коронавируст халдварыг дотоодод алдлаа, байдал хүндэрлээ. Одоо хүртэл бид мутацид орсон ямар хэлбэр вэ гэдгийг тогтоогоогүй байна. Ховдод халдвар гарахад тусгай үүргийн онгоцоор нийслэл рүү зөөж байна. Орон нутагт эмчлэх боломжгүй гэж байна. Жилийн хугацаанд бэлдлээ. Юу бэлдэв. Эрүүл мэндийн сайдыг авч үлдэх үү. Багш, эмч нарын цалинг нэмэх үү. Хос хэлтэй сургуулиудын асуудалд хэрхэн анхаарах вэ?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал Монголд тулгамдаж буй асуудал биш. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 2 сая хүний амь насыг авч одсон ийм цар тахал гараагүй. Монгол Улс 10 сарын хугацаанд дотооддоо халдварыг гаргахгүй ажилласан. Бид нэн тэргүүнд вакцинжуулалтыг хийнэ. Ойрын хугацаанд вакцинжуулалтыг хийх боломжтой гэх хариуг авсан. Вакцинжуулалтыг хийснээр эдийн засгаа аварна гэж бодож байна. Цар тахалтай холбоотой нэн тэргүүний зорилтыг эдийн засгийг анхаарах. 430 орчим мянган хүний ажлын байр эрсдэлд ороод байгаа тул хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд илүү анхаарч ажиллана. 

СУРГУУЛИУДЫГ, НЭН ЯЛАНГУЯА ХАЛДВАР ГАРААГҮЙ ОРОН НУТГИЙН ТАНХИМЫН СУРГАЛТЫГ НЭЭЖ, ЭРЧИМЖҮҮЛМЭЭР БАЙНА

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Хөл хорионы улмаас хамгийн эмзэг байдалд байгаа салбар бол боловсрол. Сургуулиудыг, нэн ялангуяа орон нутгийн танхимын сургалтыг нээж, эрчимжүүлмээр байна. Танай шинэ Засгийн газар эдийн засгийг солонгоруулах чиглэлээр аль салбараа чухалчлах вэ?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Би улс төржихгүйг хичээнэ ээ. Тавантолгой, Оюу толгойн асуудлаар цаг үеийн мэдээлэл өгөх цаг гаргаж ойлголтоо нэгтгэнэ. Би сөрөг хүчинтэйгээ хамтарч ажиллана. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: У.Хүрэлсүх сайдаас үлдэж байгаа өв, таны ажиллах хүсэл зоригийн асуудал байх байх. Танд У.Хүрэлсүх сайдаас танд ямар өв үлдэж байна вэ. Өнгөрсөн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газарт асар олон нийгмийн хүлээлттэй асуудал байсан. Гэхдээ алийг нь ч барьж аваагүй. Эрүүл мэндийн салбарт ганц асуудал гарахад ажлаа өгөөд явлаа. Ажил хийлгүй амьдарч болдог, тэтгэмж аваад амьдарч болдог Монгол Улс таны гар дээр ирлээ. Таны гарт халамжийн тогтолцоотой Монгол Улс болон эдийн засаг шийдвэрлэх асуудал олон ирлээ. Тиймээс тулгамдсан асуудлуудад шинэчлэл хийгээсэй гэж хүсэж байна. Ерөнхий сайдууд асуудлыг ерөнхийлөөд явдаг. Та гол төвлөрөх гурван ажлаа, хүрэх түвшинтэй нь хэлж өгнө үү. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Дөрвөн зүйлд анхаарч ажиллана гэж тооцож байна. Цар тахлын нөхцлийг хэрхэн даван туулах вэ гэдэгтэй холбоотойгоор вакцинжуулалт, төсвийн алдагдлыг нөхөх, онцгой байдлын менежментийг сайжруулахад анхаарна. Хоёрдугаарт эдийн засаг. Хүнд үеийг хэрхэн даван туулах, яаж аж ахуйн нэгжүүдээ босгох талаар тодорхойлно. Гуравдугаарт амьдралын чанарын асуудал байна. Бид дундаж орлоготой иргэдийг дэмжихэд анхаарах шаардлагатай байна. Орон сууц авахад, эрүүл мэндийн тэтгэмж, боловсролын тэтгэлэг авахад дэмжлэг үзүүлэхэд анхаарна. Орон сууцтай холбоотой үе үеийн Засгийн газрын сайн бодлогуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт цахим засаглалын асуудлыг шийдвэрлэж, төрийн албаны данхар байдлыг багасгаж, илүү гүйцэтгэлтэй ажиллуулахад анхаарна. Яамны 80 ажилтны 15-20 нь өндөр ачаалалтай, үлдсэн нь дундаж, бага ачаалалтай байдаг юм билээ. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Дубайн гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурьтай хүмүүсийн нэг нь би. Энэ байр суурьнаасаа битгий ухраарай. Төрийн албаны дунд шатанд байгаа хариуцлагагүй байдлаас болж Засгийн газар нь огцорлоо шүү дээ. Тэгэхээр энэ асуудалд хэрхэн анхаарах вэ?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээг цуцлах санал өгсөн. Амаргүй нөхцөл үүсдэг нь үнэн. Дубайн гэрээтэй холбоотой зарим бичиг баримтууд алдагдсан. Үүнд Нийслэлийн прокурорын газар буруутай гэж үзэж байна. 

ТӨРИЙГ ЗАЛУУ НАСНЫ ААГИАР УДИРДДАГГҮЙ. ЧИН СЭТГЭЛ, ТУРШЛАГА, ДУТАГДЛЫГ ЧИНЬ НӨХДӨГ БАГ ХЭРЭГТЭЙ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Төрийг залуу насны аагиар удирддаггүй. Чин сэтгэл, туршлага, дутагдлыг чинь нөхдөг баг хэрэгтэй. Өөрийгөө пальдигуудаар хүрээлүүлвэл магтсаар байгаад улс төрийн насыг чинь багасгана. Бид ч талбайд гарсан. Тэр үед цахилгаан тасалж, микрафоныг нь хааж новшроогүй шүү дээ. Шинэ үе үгэнд хууртахаа больсон. Бид сонгуулиар 65-уулаа гарч ирсэн. Бидэнд өгсөн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Улс төрийн үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэх нь Засгийн газрын үүрэг. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хүн биш хууль засагладаг төртэй байхыг хүсэж байна гэдэг таны үгэнд баяртай байна. Манай улсад төрийн өмчийн 1150, орон нутгийн өмчит 4862 нийт 6012 байгууллага байна. Эдгээрт 250 мянга орчим хүн ажиллаж байна. Нийт 64 их наядын хөрөнгө бүртгэлтэй байгаагаас 35 их наяд нь өр төлбөр байна. Төрийн байгууллагын хөрөнгийн талаас илүү нь өр төлбөр байгаа юм. Төрийн өмчит хэдэн компани байгааг Засгийн газраас асуугаад гурван сар хариугаа авч чадсангүй. Төрийн өмчийн компаниудын ажилчдын цалингаас гадна урамшуулал өгч байна. Төрийн өмчит компанийн засаглалыг хууль эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг хэзээ оруулж ирэх вэ?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Хувийн хэвшлийн 30 хүний хийх ажлыг төрийн өмчит байгууллага 100 хүнээр хийх гэдэг байдал өнөөдрийг хүртэл байсан. Энэ асуудлыг анхаарахгүй бол болохгүй. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Мөнгөөр санал худалдаж авдаг асуудлыг шийдсэнгүй, нэг нам гээд нэгнээ хаацайлаад үлддэг асуудал ч хэвээрээ байна. Шударга ёс тогтоож өгөөрэй би өөрөө орж ажиллана гэж хэлсэн. Манайхан нэг юм буруу ойлгоод байна. Шүүхийн тухай хууль баталчихаар шударга болчихдог юм биш. Хэдүүлээ нэг айлын хүүхдүүд шиг ажиллая. Нью-Йоркийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцаасныг дахин гаргая. С.Ганбаатарынхаа өлсгөлөнг болиулъя. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Би зоригтой ажиллах болно оо. Яагаад гэхээр Ерөнхий сайд бол шалтаглаж болохгүй ажил гэдгийг ЗГХЭГ-т ажиллаж байхдаа ойлгосон. Би ямар ч зүйлд шалтаглахгүй, хийхийн төлөө ажиллана. Гэхдээ үүнд та бидний хамтын ажиллагаа чухал. Би олон асуудал руу орохоос илүүтэй том асуудлуудыг шийдвэрлэнэ. Миний оруулж ирэх асуудлууд нийгэмд улс төржиж байгаа мэт харагдахыг үгүйсгэхгүй. УИХ мэтгэлцэх тусам олон нийтэд мэдээлэл ил тод болно. Албан тушаал мөнх биш. Би огцрох, улс төрийн асуудалд орохоос айхгүй. Би хуулийн хүрээнд системтэйгээр шийдвэр гаргахын төлөө ажиллана. Монголд Оюу толгойтой холбоотой хамгийн их мэдээлэлтэй байгаа хүн би байх. Гэтэл надтай ирж уулзахгүй байж, асуудал гаргаад, хаанаас явсан бичиг юм, мэдэхгүй. Асуудалд хамтарч ажилламаар байна. Бид дотооддоо хангалттай өрсөлдлөө. Одоо дэлхийтэй өрсөлдөх хэрэгтэй байна. Аравхан жилийн дараа нүүрс үнс болно. Тиймээс бид энэ богино хугацаанд хэрхэн ажиллахаа цаг алдалгүй хийх ёстой. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өмнөх Засгийн газар хуурах, бас дахин хуурах гэдэг бодлого барьсан. Ингээд эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Та дахин хуурах бодлого барих уу. Ковидын эсрэг барих төлөвлөгөө чинь юу байх вэ. 2050 Алсын хараа гээд сайхан зүйлийг чинь өнөөдөр бодох сөхөөтэй монгол хүн алга. Тэтгэвэр, тэтгэмж, цалин тавигдах болов уу гэж лавлаж байна. Өнөөдөр төсөв хүнд байдалд орлоо. Төсөв бүрдүүлэх өөр төлөвлөгөө байгаа юу. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Намайг байгаагаараа л байдаг хүн гэдгийг гишүүдээс хамгийн сайн мэдэх нь та байх. Сөрөг хүчин болохоор аргагүй байх. Та надтай олон улсын байгууллага, JCI-д ч хамт ажиллаж байсан, миний залуу насыг, хүүхэд насыг ч мэдэх хүн. Би байгаагаараа л байна. Чадах юм аа чадна, чадахгүй юм аа чадахгүй гэж хэлнэ. Өртэй холбоотой асуудлуудын ихэнх нь хөрөнгө оруулаад явж байгаа төслүүд. Улсын төсөв 4.5 их наяд, ДНБ-ий 11 орчим хувиар тасарч байна. Түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа тул цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй нөхцөлд хүрэхгүй байх гэж итгэж байна. Цар тахлаар эдийн засаг огцом унасан шигээ огцом сэргэх төлөвтэй байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Нам харгалзахгүй туршлагатай, мэдлэгтэй, боловсролтой хүмүүстэй ажиллаж байгааг нь үнэлдэг. Одоо танхимаа бүрдүүлэхдээ үүнийгээ мөн хэрэгжүүлээрэй. У.Хүрэлсүхийн Засгийн газар хийсэн сайн ажлууд бий. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Сөрөг хүчинтэйгээ хэрхэн хамтарч ажиллах вэ. Муу юм болвол АН руу дайрдаг явдал газар авлаа. Бид дотоод асуудлаа шийдэх гээд л байж байна. Бид жагсаал хийх бол зөвшөөрлөө аваад туг далбаагаа намируулж байгаад хийдэг. Зугтаж хийдэггүй. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Манай Херо Б.Баатарын дүү Ерөнхий сайд боллоо. Та амласан ёсоор 400 сая жуулчнаа Монголд авчраарай, амжилт хүсье. 

  16 цаг 40 минут
2021.01.27

Чуулганы хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. УИХ дахь АН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох хэлэлцүүлгээс завсарлага авах хүсэлт гаргасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар нэг цагийн завсарлага өглөө. 

  17 цаг 59 минут
2021.01.27

УИХ дахь АН-ын бүлгийн завсарлага дууслаа. Санал хураалт явуулж байна. 

Чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцож, 

  • Их Хуралдай танхим 21-17
  • Их Эзэн Чингис хаан танхим 15-13
  • Жанжин Д.Сүхбаатар 14-13
  • Үндсэн хуулийн танхим 7-7
  • Их Засаг танхим 9-8 нь дэмжсэнээр Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд боллоо. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан