Газар эзэмших, өмчлөх иргэдийн холбооноос Монгол Улсын иргэн бүрд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна.
Тэрээр "Монголчууд үнэтэй байранд орохын тулд насаараа хөдөлмөрлөх аргагүй болсон. Монгол Улсын Ерөнхий сайдад иргэн бүрд 0,7 га газар эзэмшүүлэх шаардлагыг хүргүүлж байна. Өнөөдрөөс эхлэн манай холбооноос Иргэн баян бол Улс баян гэх үндэсний аяныг эхлүүлж байна. 2003 оноос газрын хууль батлагдсанаас хойш хууль бусаар газар аван худалдаж баяжиж байгаа этгээдүүд байсаар байна. Газрын тухай хуулиа мэдэхгүйгээс иргэд 0,7 га газраа авч чадахгүй байна" гэв.
ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар "Дүүргийн төлөөлөгчийн хувьд газар олгох асуудлаар ажиллаж байна. Монгол Улсын иргэн бүр газар үнэгүй эзэмших эрхтэй байтал газрын мафууд тухайн нутаг дэвсгэрийн газрын албатай сүлжээ үүсгэж байна. Хан-Уул дүүрэгт 100 га газар зарна гэх зарууд олон байдаг. Ямар хүмүүс нь бүтэн уул эзэмшээд ямар хүмүүс нь нэг хашаанд гурав дөрвөөрөө гэр бариад амьдрах ёстойг вэ. Иргэд газар авах, эзэмших хуулийн зохицуулалтаа мэдэхгүй байна. Эсвэл газар эзэмших гэсэн иргэн холбогдох байгууллагад нь өргөдөл өгөхөөр аль болох иргэдээс өргөдлийг нь авахгүй байх хандлагатай.
Шүүхийн хонгилоор дамжуулж газар хулгай хийдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг
Дүүргийн төлөөлөгчөөр сонгогдсоноосоо хойш Хан-Уул дүүргийн 10 мянга гаруй иргэдээс гарын үсэг цуглуулсан. Яармагийн гүүрнээс зайсангийн гүүр хүртэл цэцэрлэгт хүрээлэн байгуулах гээд баталж өгөх холбогдох байгууллагуудад хандан гурван жилийн турш хөөцөлдөж байна. Гэтэл туул гол дагуух бүх газрыг бүлэг хүмүүс эзэмшээд авчихсан. Тэгээд газар эзэмших эрхийг нь цуцлуулъя гээд шүүх болно. Гэвч байнгын газрын мафын тал ялдаг ийм л эмгэнэлтэй байдал үүсээд байна. Шүүхийн хонгилоор дамжуулж газар хулгай хийдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг. Иргэд маань газар нутгаа зарж идэж байгаа бүлэг этгээдүүдийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Монголын иргэдийг газартаа эзэн байгаач ээ гэж уриалмаар байна" гэв.
Газар эзэмших, өмчлөх иргэдийн холбооны хуулийн зөвлөх н.Нямсамбуу "Төрийн буруутай үйл ажиллагааг иргэний нийгмийн байгууллага шүүмжлэх ёстой. Монгол Улсад иргэн бүх газар өмчлөх эрхтэй байдаг. Үүнийг мэдэхгүйгээс өмчлөөгүй олон хүмүүс байна. Иргэд газраа өмчилье гээд тухайн нутаг дэвсгэрийн газрын албан дээрээ очихоор хүнд суртлаас болж газраа авч чадахгүй байна" гэв.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.