Улаанбаатар хотод соёл, мэдээллийн үйл ажиллагаа явуулдаг гадаадын төвүүд цөөнгүй. Сонирхож буй улсынхаа соёлын үйл ажиллагаанд оролцож, хэлний сургалтад суух боломж найман настай балчраас наян настай бууралд хүртэл нээлттэй аж. Бид Ази, Европын соёл, мэдээллийн таван төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй хөтөлбөр, цагийн хуваарь, төлбөрийн талаарх багц сурвалжилгаа танд хүргэж байна.
Монгол-Франц соёлын төв
Монгол Францын төв 2004 онд үйл ажиллагаагаа эхэлжээ. Франц хэлний сургалт, номын сангийн үйлчилгээ, мэргэжлийн орчуулга, соёлын үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Цагийн хуваарь: 09:00-20:00 цаг
Франц хэлний сурах түвшнээс хамаараад төлбөр харилцан адилгүй. Цахим, ганцаарчилсан, бүлгийн сургалт явуулдаг. Анхан шатны 40 цагийн хичээл нь 365 мянган төгрөгийн үнэтэй. Жил бүрийн бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг төлснөөр соёлын үйл ажиллагаанд үнэгүй хамрагдаж, номын санд суух боломжтой аж.
Мөн Францад сурах сонирхолтой хүүхдүүдэд зориулж үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Жил бүр арван хүүхдийг Франц руу тэтгэлгээр явуулдаг байна. Магистрт суралцах оюутнуудад Засгийн газрын тэтгэлэг, бакалаврын түвшинд суралцах оюутанд сургууль тус бүрээс тэтгэлэг өгдөг. Франц хэл заах албан ёсны дипломтой хүмүүс хичээл ордог гэв. Мөн Франц хэлний диплом олгодог Монголд буй цор ганц төв аж.
Холбогдох: Facebook
Хаяг: “Ханбогд Кашимер” барилгын 3-р давхарт

Монгол дахь Оросын соёл, мэдээллийн төв /Русский ДОМ В УЛАН-БАТОРЕ/
1976 онд байгуулагдсан Русский Дом В УЛАН-БАТОРЕ төв нь хүмүүнлэг, боловсрол, соёл урлагийн чиглэлээр 48 жил үйл ажиллагаа явуулж буй. Тус төвд дуу, бүжиг, театр, уран зургийн студи үнэ төлбөргүй ажилладгаас гадна хоёр сараас бүтэн жилийн хугацаатай хэлний сургалт хичээллэдэг.
Хэлний бэлтгэлийн хагас жилийн төлбөр нь 250-500 мянган төгрөг. Суралцагчдын 60-70 хувь нь хүссэн сургуульдаа амжилттай элсдэг байна. 09:00, 15:00, 18:15 минутаас сургалтууд ордог.
Нийт 30 мянга гаруй сан хөмрөгтэй номын сан ажилладаг. Мөн сар тутам соёлын үйл ажиллагаа зохион байгуулдгаас гадна долоо хоног бүрийн пүрэв гарагт 16:00 цагаас үнэ төлбөргүй кино үзүүлдэг. Мөн бага насны хүүхдүүдийн хэл зүгшрүүлэх сургалт ч хичээллэдэг байна.
РЦНК төвийн сурагч Б.Аранзал: Би төгөлдөр хуурч болох хүсэлтэй. ОХУ-д суралцах зорилго тавьсан. Энд хэлний бэлтгэлд суугаад дөрвөн сар болж байна. Анх орос хэлний анхны мэдэгдэхүүнгүй байсан бол сургалтад сууснаар оросоор чөлөөтэй ойлголцож, тодорхой хэмжээнд ярих чадвартай болсон.

Монгол-Япон соёлын төв
Монгол дахь Японы соёлын төв 2002 онд байгуулагдсан. Бизнесийн сургалт, япон хэлний сургалт, номын сан, соёлын ажил зохион байгуулдаг. Мөн саяхнаас япончуудад монгол соёл түгээх ажлыг эхлүүлжээ. Номын сан нь даваа гарагт 14:00-18:00 цаг хүртэл, мягмар-баасан гарагуудад 10:30-18:00 цагийн хооронд ажилладаг. Нийт 11 мянга гаруй сан хөмрөг бүхий номын сантай. Нэг, гурав, тав, есдүгээр саруудад японы уламжлалт баярыг танилцуулах хичээл болон мэдээлэл өгөх ажлыг зохиодог.
Мөн Японы их, дээд сургуулиудын оюутнууд богино, болон уртын дадлагаар ирж “Японоор ярилцах цаг” гэх хичээлүүд ордог.
Анхан шатнаас эхлэн ахисан түвшний хэлний сургалтууд нь намар, хавар, зун гурван удаа элсэлт авдаг юм байна. Гурван сарын хугацаатай долоо хоногт гурван удаа хичээллэж, нэг оролт нь 120 минут үргэлжилдэг. Анхан шатны сургалтын төлбөр нь 493 мянгаас эхэлдэг. Дунд, ахисан шатны сургалтын төлбөр нь тодорхой хувиар багасдаг аж. Мөн япон хэлний хөтөч болох сонирхолтой хүүхдүүдэд тусгай сургалт зохион байгуулж, хэлний түвшин тогтоох N5-N1 хүртэлх шалгалтыг авдаг байна.
Холбогдох: Facebook
Хаяг: МУИС-ийн ард

Монгол- Италийн төв
Монгол дахь Италийн соёлын төв 2010 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. Итали хэлний сургалт, соёлын үйл ажиллагаа, итали хэлний мэргэжлийн орчуулгын үйлчилгээ, их сургуулийн мэдээлэл өгөх үйлчилгээ үзүүлдэг.
Итали хэлний сургалт нь цахим болон танхим гэсэн хоёр хэлбэрээр хичээллэдэг. Богино хугацааны тэнхимийн сургалтаас гадна “Study in Italy” гэх 9-10 сарын хэлний хөтөлбөртэй аж. Сургалтын төлбөр түвшнээсээ хамаараад 282 мянгаас эхэлдэг. Мөн энэ жил хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотой багагүй өөрчлөлт орж, энэ сарын 14-нөөс нэгдсэн мэдээлэл нь гарах аж. Цагийн хуваарь 09:30-18:30 хүртэл ажилладаг.
Тус улсын их сургуулиудын хөтөлбөр дүрслэх урлаг, сонгодог урлаг, шинжлэх ухаан гэсэн гурван хэсэгт хуваагддаг. Нийт оюутны 40 хувь нь урлагийн чиглэлээр суралцдаг аж. Жил бүр итали хэлний заах арга зүй эзэмшсэн, магистраас дээш түвшний боловсролтой хоёр багш ирж сургалт ордог. Итали хэлний мэдлэгийн түвшин тогтоох олон улсын CELI шалгалтыг авдаг цорын ганц төв аж.
Улиралд нэг удаа сонгодог урлагийн боловсрол олгох өдөрлөг, итали хэлний нээлттэй хичээл, Study In Italy өдөрлөгийг зохион байгуулдаг. Мөн хоёр сард нэг удаа итали киноны өдөрлөг болдог.
С.Билэгдэмбэрэл “Итали улсыг сонирхоод хоёр жил болж байна. Итали хэл сураад найман сар болсон. Би сэтгэл судлалаар суралцах хүсэлтэй. Итали хэлийг би логиктой хэл гэж боддог. Дүрэм, үгийн хувирал ихтэй тод, чанга ярихыг шаарддаг амбицтай хэл” гэв.
Холбогдох: Facebook
Хаяг: Blue Sky төвийн 10-р давхарт

Монгол-Америк соёлын төв
American Corner 2004 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. Хэлний сургалт, хөтөлбөр, соёлын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй. Сар тутам дараах хуваариар ажилладаг байна.
Мягмар гарагт 16:30-18:00 цагийн хооронд ахисан шатны эсээ бичлэгийн анги
Лхагва гарагт кино хэлэлцүүлэг
Пүрэв гарагт 18:00-19:30 “Америкийн тухай ярилцъя” цуврал лекц
Баасан гарагт 15:00-16:30 цагт хүүхдүүдэд зориулсан “ Speaking Club”
Сард нэг удаа “Номын хэлэлцүүлэг”
Бямба гарагт 12:00-16:00 цагийн хооронд ярианы клуб
16:00-18:00 “ Мэдлэгээ хуваалцъя” ярилцлагын булан
Англи хэлний хичээлийг Фулбрайтын тэтгэлгээр ирдэг мэргэжлийн багш нар заадаг аж. Хэлний сургалтуудаас гадна цахим спортыг зөв талаас нь таниулах зорилготой 9-12 дугаар ангийн сурагчдад зориулсан “E sports” клуб хичээллэдэг. Мөн 2D animation, Lego клубтэй. 10-11 дүгээр ангийн сурагчдад тус төвд зургаан сарын турш дадлагажих боломжийг олгодог байна.
Холбогдох: Facebook
Хаяг: Нацагдоржийн номын санд