Австралийн албан ёсны үндэсний өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг. Энэ баяр Австралийн үндэстний олон янз байдлыг онцолдог байна. Дэлхий дахинд байгаа австраличууд гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо нэгдэж, "Тунгаах, хүндэтгэх, тэмдэглэх'" уриан дор цугларан тэмдэглэдэг бахархлын өдөр юм.
Австралийн уугуул иргэд тус улсын үзэсгэлэнт газар нутгийн уламжлалт эзэд бөгөөд Австралийн баялаг түүхийн салшгүй чухал хэсэг. Энэхүү баярын өдрөөр Австрали үндэстний онцлог шинж болсон Абориген болон Торрес Стрейт арлын уугуул ард түмний түүх соёл, ололт амжилтыг хүн бүр бахархан тэмдэглэхийн зэрэгцээ шинээр иргэншил авч буй австраличуудыг онцлон тэмдэглэдэг уламжлалтай аж.
Австралийн Элчин Сайдын Яамнаас үндэсний өдрийг тохиолдуулан түнш байгууллагууд, Монголд амьдардаг австраличууд, Австралид төгсөгчдийг оролцуулан Австралийн өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулжээ.
“Австралийн үндэсний баярын өдөр нь Австрали хүн байхын утга учрыг тунгаах боломжийг бидэнд олгодог. Энэ өдөр бид түүх соёлоо эргэн дурсаж, дэлхий дахинд буй австраличуудтай нэг дор цуглаж, эх орондоо хүндэтгэл үзүүлдэг. Орчин үеийн, хүртээмжтэй нийгэм бүтээхийн төлөө ард түмэн, соёл, газар нутгийнхаа гэх олон талт баялгийг бид онцлох нь зүйтэй,” гэж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит онцолсон байна.
Монгол Улсын гуравдагч хөршийн хувьд Австрали Улс иргэд хоорондын бат бэх хэлхээ холбоо, улс төрийн харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байдаг. 750 гаруй төгсөгчтэй Австралийн тэтгэлэгт хөтөлбөр 30 жилийн турш амжилттай хэрэгжиж байна.
Хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, уул уурхай, боловсролын салбарт тууштай өргөжин хөгжиж ирсэн. Австралийн компаниуд манай улсад чанартай хөрөнгө оруулалт, ажлын байр, ур чадварын хөгжлийг бий болгож байна. Австрали, Монгол хоёр улс жендерийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, залуучуудыг чадавхжуулах чиглэлээр эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хамтран ажиллаж байна гэж тус улсын ЭСЯ-наас мэдээлэв.
Гэрэл зургуудыг Австрали Улсын ЭСЯ-ны нүүр номоос ашиглав.