“ГАНДАНД МАШ ОЛОН УДАА ОЧИЖ БАЙСАН Ч ОЧИХ БОЛГОНДОО ШИНЭ ЗҮЙЛ ОЛЖ ХАРДАГ”

Та эртний түүх дурсгалын газар, эд зүйлс их сонирхдог гэдэг нь таны сошиал хуудсаас харагддаг. Монголд байх хугацаандаа эртний түүх дурсгалын ямар газруудаар зочилсон бэ?
Тийм ээ, Монголын түүх, уламжлалыг би гайхан биширч буйгаа сошиал хуудсаараа илэрхийлдэг юм. Надад Монгол орны талаар илүү ихийг мэдэж, сүм хийд болон бусад үзэсгэлэнт газруудтай танилцах нь маш гайхалтай санагддаг. Монголын түүхийн талаар ном уншиж, судлах дуртай. Дашрамд дурдахад, АНУ-д Монголын талаар ном их гарч байгаа учраас мэдээллийн сан үнэхээр өсч байгаа.
Элчин сайдын яамны зүгээс түүх, соёлын байгууллагуудыг дэмжих зорилгоор байгуулсан “Соёлын өвийг хамгаалах элчин сайдын нэрэмжит сан” байдаг бөгөөд энэ нь бодит нөлөө үзүүлж байгаад бид маш их баяртай байна. Энэ зун миний очсон Амарбаясгалант хийд гэх мэт Монголын соёлын гайхалтай өв бүхий зарим газруудыг бид дэмжин ажиллаад байна. Мөн Монголын Үндэсний музейн үзмэрийг бар коджуулж, архивлахад манай элчин сайдын яам дэмжин ажиллалаа. Түүнчлэн хамгийн сүүлд даавуун эдлэлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах төслийг хэрэгжүүлсэндээ их баяртай байна. Үндэсний музейд очиход эртний даавуун урлалын үзэсгэлэн намайг үргэлж гайхашруулдаг. Тэдгээрийг хадгалах, хамгаалах ажлыг зохицуулж, хамтран ажиллахыг АНУ дэмжиж байгаа нь миний хувьд ч мөн чухал зүйл юм. Бид хагас жилийн өмнө Богд хааны ордон музейд байдаг ирвэсийн арьсан гэрийг сэргээн засварлаж, дахин толилуулахад дэмжлэг үзүүлсэн. Өмнө нь харж байгаагүй, ер бусын гэр юм шиг надад санагддаг. Gogo.mn-ийн уншигчид тэр гэрийг үзсэн байх.
Таныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйж байхыг нэг удаа харсан. Та энд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
Одоогоор эхнэр маань цар тахлын улмаас энд байхгүй байгаа учраас би чөлөөт цагаа ихэвчлэн алхах, заримдаа хотоор гүйх зэргээр өнгөрөөж байна. Гэхдээ танд гүйж байгаа юм шиг харагдаж болох ч би хөнгөн гүйж байгаа мэт хурдан алхдаг. Зарим Нью-Йоркчууд тэгж хурдан алхдаг бөгөөд би тэдний нэг юм (инээв). Өмнө нь хэлсэнчлэн, би хотоор маш их алхдаг. Ингэж явахдаа намайг үнэхээр гайхашруулсан зүйлстэй таарч байлаа. Би танай музейнүүдэд маш их дуртай, боломж гарах бүрт л очиж үздэг. Музей одоо буцаад нээгдсэнд маш их баяртай байгаа шүү.
Саяхан би Гандантэгчэнлин хийд, түүний орйолцоох ер бусын үзэсгэлэнтэй гудамж болох Занабазарын гудамж дахь жижиг хийдийг үзэхээр очсон. Үүнээс гадна ихэвчлэн залуу уран бүтээлчдийн хамтарсан 2020 оны уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд оролцсон минь олзуурхууштай байлаа. Олон залуу уран бүтээлчийн гоё бүтээлүүдийг хараад урам авсан. Хот даяар бүтээлч залуус гайхалтай уран бүтээлүүд хийж байхыг хараад миний сэтгэл ихэд хөдөлдөг.
Та зарим элчин сайдын хамтаар хамтлаг болон тайзан дээр хөгжим тоглож байгаа зургийг твиттерт саяхан харсан. Хэзээ байгуулагдсан хамтлаг вэ?
Энэ бол Fat Cat Jazz клубын хоёр жилийн ойн баярыг тохиолдуулан бидний хийсэн үзүүлбэр байсан юм. Элчин сайд нар заримдаа Fat Cat Jazz клубт уулздаг байсан. Харин коронавирусээс сэргийлэх зөвлөмжийн дагуу саяхныг хүртэл очих боломжгүй байсан бол дахин очиход маш сайхан байлаа. Энэ талаар асуусан тань инээдтэй санагдлаа (инээв).
Монгол, АНУ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 33 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бий болгосон хоёр улсын харилцааны хамгийн чухал үндэс суурийг та юу гэж боддог вэ?
Тийм ээ, хоёр улсын хооронд тогтоосон харилцаа 33 жилийн турш бат бэх байж ирлээ. Гол шалтгаан нь бидний суурь үнэт зүйлс нэг адил байгаад оршдог. Хоёул ардчилсан улс учраас хүний эрхийг дээдэлдэг. Энэхүү эрх нь сонгуулийн ач холбогдлоос авахуулаад шашны эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө гээд маш өргөн хүрээг хамарна. Миний уулзаж байсан монголчууд эдгээр үнэт зүйлсэд ихээхэн ач холбогдол өгдөг нь надад их өндөр сэтгэгдэл төрүүлдэг. Ялангуяа бүс нутаг дахь зарим сэтгэл зовоосон асуудлууд, ардчилал, шашны эрх чөлөөнд бэрхшээл тулгарахад энэхүү нийтлэг үнэт зүйлсийн хүрээнд АНУ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмжихийг ямагт эрмэлзэж байдаг.

Хоёр орны харилцааг цаашид ямар байдлаар өргөжүүлж, хөгжүүлэх боломжтой гэж та бодож байна вэ?
Өмнө хэлсэнчлэн, 33 жилийн турш бат бэх байж ирсэн бидний харилцаа тогтвортой өргөжин хөгжсөөр байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд, тэр дундаа жил гаруйн өмнө хоёр улсын Ерөнхийлөгч нар стратегийн түншлэлийг байгуулснаас хойш бидний харилцаа бүхий л чиглэлдээ шат ахилаа. Эдийн засгийн харилцаа нь голлох үүрэгтэй гэж би хувьдаа үздэг бөгөөд түүнийг өргөжүүлэх хэрэгтэй гэдэгт манай хоёр улс санал нэгддэг. Үүний чиг хандлага ч чамлахааргүй эерэг байна. Тухайлбал, АНУ-аас Монгол Улс руу гаргах экспорт нэмэгдэхийн сацуу Монголоос АНУ руу чиглэлтэй экспорт ч мөн өсч байна. Бидний чухалчлан үздэгээр Монголд Америкчуудын оруулах хөрөнгө оруулалтын түвшин өсөлттэй байгаа нь ч сайшаалтай.
Шинээр байгуулагдсан АНУ-ын Засгийн газрын институц болох Хөгжлийн санхүүжилтийн корпорац нь энэхүү харилцааг улам өргөжүүлэхийн тулд хувийн хэвшлийнхний хөгжлийн шийдлийг санхүүжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх замаар түншлэлийг хоёр дахин өсгөхийг эрмэлзэж байна. Хөгжлийн санхүүжилтийн корпорац Монголд үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхол их байгааг дуулгахад таатай байна. Одоогоор хэд хэдэн төсөл хэрэгжиж байгаа бөгөөд цаашид ч хөгжүүлэх олон санаа бий.
Бидэнд хамтын ажиллагааны бусад олон чиглэл бий. Жишээлбэл, бид цэргийн салбарт нягт хамтын ажиллагаатай. Монголын энхийг сахиулагчдыг дэмжих идэвхтэй үйл ажиллагаа нь бидний хамтын ажиллагааны чухал хэсэг юм. Монгол цэргүүд дэлхийн хамгийн хүнд хэцүү хэсэгт энх тайван тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа төдийгүй олон улсад олсон нэр хүнд нь монголчуудын бахархал болсон. Бид Монголын энхийг сахиулагчдад сургалт, машин, тоног төхөөрөмж болон бусад олон зүйлээр тусалж байгаадаа баяртай байдаг.
Хоёр улс бие биенээсээ хэрхэн суралцаж, иргэд хоорондын харилцаа улам гүнзгийрч байгаа талаар ярилцлагын үеэр цаашид дурдагдах байх. Үүнд хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааны талаар онцолмоор байна. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, мөн Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх газрын мэргэжилтнүүд Монгол Улсад ирж, хууль хүчнийхэн, цагдаагийн байгууллагын албан хаагчдад дэлхий нийтийн асуудал болоод буй хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд нь тусалж, туршлагаа хуваалцсанд би сэтгэл хангалуун байдаг.
Энэ цөөхөн жишээ бидний олон салбарт хамтран ажиллаж байгааг илэрхийлэх бөгөөд цаашид салбар бүрт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ хэмээн найдаж байна.
Шинээр Америкийн соёл, мэдээллийн төвийг Дархан хотод нээхээр болсон. Энэхүү төслийн талаар сонирхуулбал? Энэ төвийг ашиглалтад оруулснаар ямар ач холбогдолтой вэ?
Улс орнууд дахь Америкийн төвүүд нь даацтай хөтөлбөр, чанартай мэдээллийн нөөцөөрөө тухайн улс, орон нутагтаа өндрөөр үнэлэгддэгт би сэтгэл хангалуун байдаг. Америкийн соёл, мэдээллийн төв Монголд хэд хэд байдаг бөгөөд саяхан Дархан хотод шинэ төв нээх болсонд их баяртай байгаа. Хэдхэн сарын дараа шинэ төвийг албан ёсоор нээх бөгөөд энэ нь Улаанбаатар хотын төв номын санд байрладаг Америкийн төвтэй ижил үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Компьютер, соёл, нийгмийн боловсролын хөтөлбөр, бусад үйл ажиллагаа явуулах боломжтой танхим гээд хэрэгтэй зүйлсийг цогцоор нь шийдсэн шинэ номын сантай болно гэсэн үг. Мөн АНУ-ын мэргэжилтнүүдийг тухайн орон нутагт авчирч, туршлагаа хуваалцах боломжийг энэ газар бүрдүүлэх юм. Түүнчлэн тухайн орон нутагт ажиллаж буй Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд ч ашиглаж болох юм. Тиймээс бид их баяртай байна. Үүнийг зөвхөн Дарханчууд төдийгүй ойр орчмын ард иргэд нээлттэй ашиглах боломжтой гэдгээрээ давуу талтай.
Энэ бол жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн стратегийн түншлэлийн бас нэг жишээ гэж хэлж болох бөгөөд ийнхүү бодит үр дүнгээ өгч байгаад баяртай байна.

АНУ-д боловсрол эзэмших хүсэлтэй хүүхэд залуус их. Тиймдээ ч энэ нь АНУ-ын эдийн засагт жилд 46 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бий болгодог гэж сонссон. Ер нь цаашид олон улсын оюутнуудын тоог нэмэх үү? Тэр дундаа монгол оюутнуудад ямар боломжууд байгаа вэ?
АНУ-ын боловсролын систем сайн тул энэ нь бидний дипломат харилцааны 33 жилийн турш хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг байсаар ирсэн. Бусад салбарын адил сүүлийн үед өсөлттэй, үр дүнтэй яваа салбар. Бид монгол оюутнуудад зориулсан боловсролын бүхий л түвшний солилцоо, тэтгэлэгт хамрагдахтай холбоотой төрөл бүрийн үйл ажиллагаа, боломжийг санал болгодог.
Жил бүр бид академик болон мэргэжлийн солилцоонд зориулан 2 сая орчим ам.доллар зарцуулдаг. Бидний хамгийн сайн мэдэх Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр Монголд өргөжин тэлж байгаад таатай байна. Мөн нэг жилийн турш Монголын ахлах ангийн сурагчид АНУ-д суралцах боломжтой Ирээдүйн манлайлагчдын солилцооны хөтөлбөр (FLEX)-ийг дурдмаар байна.
Түүнээс гадна, монгол оюутан, эрдэмтэн, багш нарт зориулсан манлайлал, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээр Америкт нэг сарын хугацаанд туршлага судлах SUSI хөтөлбөрийг нэрлэж болно. Хэрэв би солилцооны хөтөлбөрүүдийг бүгдийг нь нэрлэж, мэдээлэл өгнө гэвэл маш их цаг орно (инээв). Тиймээс илүү дэлгэрэнгүйг сонирхож байгаа хүмүүст манай Элчин сайдын яамны цахим хуудас, албан ёсны сошиал хуудсаас (Twitter, Facebook, Instagram) мэдээлэл авахыг зөвлөе. Тэнд зөвхөн хөтөлбөрийн талаар бус хэрхэн өргөдөл гаргах гэх мэт бүх мэдээлэл бий.
Түүнээс гадна АНУ-д сурах сонирхолтой монгол хүүхэд залууст зориулж санхүүжилт, визний талаархи асуулт хариулт, арга замыг хайж олоход туслах “EducationUSA” хэмээх зөвлөгөө өгөх байгууллага бий. Өөрт тохирох сургуулиа хэрхэн олох, өргөдөл гаргах, санхүүгийн тусламж, цаашлаад оюутны визний талаархи мэдээлэл гээд бүх төрлийн зөвлөгөөг эндээс авч болно.
Урт хугацаанд хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрөөрөө бид бахархдаг бөгөөд Америкт боловсрол эзэмшсэн олон төгсөгчийг нэгтгэсэн Америкт төгсөгчдийн холбоо (МАSА) өдгөө “ EducationUSA” төвийг ажиллуулж байна. Сонирхуулахад, уг холбоо нь хамгийн идэвхтэй төгсөгчдийн холбоо гэдгээрээ АНУ-ын засаг захиргаанд алдартай бөгөөд нэр хүндтэй төгсөгчид, оюутнууд, дадлагажигчид болон бусад мэргэжилтнүүдийг хамруулдаг.
Гуравдугаарт, бидний чухал ач холбогдолтой гэж үздэг бас нэг салбар бол англи хэлний сургалт юм. Өмнө нь дурдсанчлан, монголчуудын дийлэнх нь англи хэл сурч, түүнийгээ сайжруулах сонирхол их байдаг. Энэ нь бидний тэргүүлэх зорилтуудын нэг учир энэ хүрээнд их зүйл хийж байна. Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын маань үүрэг оролцоо олон нийтийн дунд танигдсан гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн даруйд манай сайн дурын ажилтнууд Монголд буцан ирж ажлаа үргэлжлүүлнэ.
Фулбрайтын англи хэлний туслах багш нар ажилладгаас гадна бид цахим хичээлийг үнэ төлбөргүй хүргэдэг. Эдгээр нийтэд нээлттэй цахим сургалтууд буюу миний хэзээ ч мартахгүй товчлол MOOC (Massive Online Open Course) нь англи хэлээр бүх сэдвийг хамарсан маш сайн агуулгатай. Түүнээс гадна бид англи хэлний багшийн нөөц боловсон хүчнийг бий болгохыг зорьж, тэдний заах арга зүйн ур чадварыг хөгжүүлж байна. Өнгөрсөн жил заах арга зүйн туршлага солилцохоор 400 гаруй багш хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирж чуулахад оролцох завшаан надад тохиосон юм. Манай хөтөлбөрүүдэд хамрагдсанаар англи хэл нь үнэхээр сайжирсан багш нартай уулзахад надад маш сайхан санагдаж байлаа. Танд гэж хэлэхэд, хэн нэгэн надад Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын ачаар англи хэл сурсандаа талархаж буйгаа англиар хазгай муруй ч хамаагүй хэлэхэд нь би маш их баярладаг.
Та Филиппинд амжилттай хэрэгжүүлсэн хүүхэд хамгааллын хөтөлбөрийг Монголд хамтран хэрэгжүүлэх талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай уулзахдаа ярилцсан байсан. Уг хөтөлбөрийн талаар дэлгэрүүлбэл?
Хэдхэн сарын дараа бүрэн хэрэгжиж эхлэх Хүүхэд хамгааллын хөтөлбөрийг Монголд саяхан санаачиллаа. Энэ нь хүүхэд хамгаалах чиглэлээр Монголын Засгийн газар, хууль сахиулах байгууллага, шүүх засаглал, прокурорын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн 5 сая ам.долларын (15 тэрбум төгрөгийн) хөтөлбөр юм. Үүнд иргэний нийгэм мөн чухал үүрэг гүйцэтгэнэ. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн наймаа, хүүхдийн хүчирхийллийн бүх хэлбэртэй тэмцэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах юм. Ийм үзэгдэл Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна.
Миний хувьд Филиппин болон танай улсад уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан нь үнэхээр нэр төрийн хэрэг юм. Энэхүү хөтөлбөр нь хүүхдийн хүчирхийллийн янз бүрийн хэлбэрээс урьдчилан сэргийлэхэд тусалж, мөрдлөг явуулах, зохицуулалт хийх, гэмтнийг яллах зэрэгт чиглэхээс гадна гол нь хүүхдийн наймаа, бусад ижил төстэй гэмт хэргийн хохирогчдод анхаарал халамж тавихад чиглэх юм. Аливаа улс оронд байгууллага хоорондын хамтын ажиллагаа багагүй бэрхшээлтэй байдаг бөгөөд энэ хөтөлбөр нь зөвхөн нэг яамны оролцоотой бус, Америкт хэлдэгчлэн Засгийн газар тэр чигээрээ анхаарал хандуулж буюу Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөрийн яам, Прокурорын газар, мөн дээр хэлсэнчлэн иргэний нийгэм хамтран ажиллах гэж байгаад баяртай байна. Энэ нь зөвхөн хүүхдийн эрхийг хамгаалаад зогсохгүй холбогдох бүх байгууллага, мэргэжилтнүүдийг нэгтгэн, Засгийн газар асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн уялдаа холбоотой ажилладгийг харуулах болно.

Хоёр улсын стратегийн түншлэл тогтоосноос хойш нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд хийгдсэн томоохон ажлууд болон өөрчлөлтүүд?
Жил гаруйн өмнө би Вашингтонд очиж, хоёр орны Ерөнхийлөгч нар Стратегийн түншлэлийн гэрээг үзэглэхэд байлцсан юм. Өдгөө хөтөлбөр, дэмжлэг, санхүүжилт нь бодитоор хэрэгжиж байгаа нь гэрээ амжилттай байгааг нотолж буй хэрэг.
Манай хоёр улс хэрэгжүүлэх үүргээ тууштай биелүүлж, энэ нь хоёуланд маань ашиг тусаа өгч байна. Үүнтэй холбогдуулан хоёр улсын хооронд хийсэн анхны шууд нислэг болох тусгай үүргийн дипломат нислэгээр Монгол Улс нэг сая ам.долларын үнэ бүхий буцалтгүй тусламжийн хандив өргөсөнд дахин талархлаа илэрхийлье. Энэхүү хандиваар илгээсэн хамгаалах хэрэгсэл нь манай улсын Онцгой байдлын газар, Уугуул иргэд үйлчлүүлдэг эмнэлгийн ажилтнуудад коронавирусээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авахад нь туслахаар хуваарилагдсан.
Дашрамд дурдахад, хоёр улсын хооронд анхны шууд нислэгийг үйлдсэн нь түүхэн үйл явдал боллоо. АНУ-ын Засгийн газар Монголын Засгийн газрын хүсэлтийн дагуу энэхүү дипломат нислэгийг үйлдэх зөвшөөрөл олгосон. Цаашид үйлдэх шууд нислэгийг бид талархан хүлээж авах бөгөөд хэрэв Монгол Улс арилжааны шууд нислэг эхлүүлэхийг хүсвэл бид аюулгүй байдлын гэрчилгээ авахад нь тусалж, Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран ажиллахад бэлэн байна. Энэхүү гэрчилгээг авахын тулд АНУ-ын Холбооны нисэхийн удирдлагын газрын (FAA) байцаагчид Монгол Улсын агаарын тээврийн аюулгүй байдлын хөтөлбөрийг үнэлж, хийх шаардлагатай өөрчлөлт байгаа эсэхийг зөвлөх юм. Мөн засгийн газар хоорондын нягт хамтын ажиллагааг харгалзан Америк руу тогтмол хийх арилжааны нислэгийг нээх эрхээ Монгол Улс авч чадна гэдэгт итгэлтэй байна.
Стратегийн түншлэлийн хүрээнд АНУ-ын хөгжлийн тусламжийн голлох хөтөлбөр болох Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) талаар дурдах нь зүйтэй. Сүүлийн хэдэн жилд манай элчин сайдын яаман дахь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг америк ажилтангүй байсан. Харин коронавирусийн цар тахлын аюул өнгөрсний дараа агентлагийн албан хаагчид ирнэ. Хэдийгээр тэд хараахан ирээгүй байгаа ч сүүлийн нэг жилийн хугацаанд Олон улсын хөгжлийн агентлаг Монголд маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан.
Түүнээс дурдвал, 3 сая ам.долларын санхүүжилттэй, сонгогчдын боловсролд зориулсан хөтөлбөрийг нэрлэж болох бөгөөд энэ нь эмэгтэйчүүд, залуусыг сонгууль, улс төрийн үйл явцад идэвхтэй оролцохыг уриалсан хөтөлбөр юм. Өөр нэг хөтөлбөр маань жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалттай бөгөөд Ковид-19-өөс өмнө боловсруулчихсан байсан юм. Мөн бид Ковид-19-тэй тэмцэх үйл ажиллагаанд зориулж 1.5 сая ам.долларын тусламж үзүүлсэндээ баяртай байна. Үүнд санхүүгийн дэмжлэг болон хамгаалах хэрэгслийн тусламж багтаж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын эрчим хүчний зах зээлд дэмжлэг болох 2.5 сая ам.долларын хөтөлбөрийг боловсруулж байна.
Элчин сайдын яамныхан бид Монголын ирээдүйн залуу манлайлагчдад зориулагдсан LEAD хөтөлбөрт сэтгэл их хангалуун байдаг. Хөтөлбөр маш сайн хэрэгжиж ирсэн бөгөөд стратегийн түншлэл байгуулсан эхний жилд ч амжилттай үргэлжилж байна. LEAD-ийн төгсөгчтэй уулзах бүрт энэ нь хэр үр дүнтэй хөтөлбөр болохыг, залуус хичнээн их зүйл сурсныг, бид ч мөн тэднээс суралцсан байдгийг олж хардаг.
Мөн сүүлийн хэдэн жил бид 2013 онд байгуулсан Ил тод байдлын гэрээнийхээ хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Энэ нь монголчууд болон олон улсын оролцогч талуудыг эдийн засгийн асуудлаарх хууль, тогтоомжийн төсөлд батлагдахаас нь өмнө санал оруулах боломжоор хангахад чиглэх юм. Энэхүү гэрээг хэрэгжүүлэхэд АНУ-аас саяхан 500 мянган ам.долларыг нэмж орууллаа.
Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын хөтөлбөр Стратегийн түншлэлийн гэрээ байгуулахаас өмнө эхэлж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нилээд ахицтай байлаа. Энэ бол нийслэл хотын ус хангамжийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр гэдгийг Улаанбаатарчуудын ихэнх нь мэдэх байх. Хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усны хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх болно. Магадгүй зарим хүн тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхгүй явсаар ноцтой асуудал болж хувирах хүртэл нь анзаардаггүй байх.
Энд миний хэлэх гэсэн санаа бол стратегийн түншлэл нь бидний харилцааг зүгээр нэг үргэлжлүүлэх бус харилцааны эрч хүчийг нэмж, шат ахиулсан үйл явдал болсон юм. Бид үүнийгээ цаашид үргэлжлүүлж, бүр өргөжүүлнэ хэмээн найдаж байна.
Монгол ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй гаргах хуулийн төсөл ямар шатандаа явж байгаа бол?
Эхлээд ерөнхий нэг мэдээлэл өгөхөд, бусад салбарын адил эдийн засаг дахь бидний үүрэг оролцооны гол зорилго бол Монгол Улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэх явдал юм.
Өөрөөр хэлбэл, түүхий эдийг дотооддоо боловсруулах талаар Монгол Улсын засгийн газрын хүчин чармайлтыг дэмжсэнээр эдийн засгийн үнэ цэнийн дийлэнх хувь нь нутагтаа үлдэнэ гэсэн үг юм. Энэ нь ноолуурын салбар төдийгүй хөдөө аж ахуйн бүхий л салбарт хамаарна.
Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төсөл АНУ-ын Конгресст өргөн баригдсан. Энэ нь АНУ-ын хууль тогтоогчдын шийдэх асуудал ч гүйцэтгэх засаглал буюу бидэнд ноолуурын салбарыг дэмжих өөр арга замууд байгааг баяртайгаар хэлье. Монгол Улсын хөдөө орон нутгийн иргэд, мөн нийт эмэгтэйчүүдэд энэ салбар хичнээн чухал гэдгийг бид мэдэх учир энэ чиглэлд чадах чинээгээрээ туслахыг хүсэж байна. Тиймээс бидний санаачлан хийж байгаа зүйлсийн нэг бол цар тахлын улмаас цахимаар ажиллах брэндинг болон маркетингийн мэргэжилтэн урьж, хэрхэн монгол ноолуураар Монголын онцгой брэндийг бий болгох, цаашлаад ноолуур, түүгээр дамжуулан монголын нэрийг дэлхийн зах зээлд хэрхэн таниулах санааг хэрэгжүүлэхэд нь туслах юм.
Бидний өөр нэгэн дэмжлэг бол өмнө нь дурдсан Хөгжлийн санхүүжилтийн корпорацаас эмэгтэй эзэнтэй монгол ноолуур үйлдвэрлэгч байгууллагад шинэ үйлдвэр барьж, тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулж 5 сая ам.долларын зээл олгосон. АНУ-ын Засгийн газрын бусад нэгжүүдийн нэгэн адилаар Хөгжлийн санхүүжилтийн корпорац нь хөдөө аж ахуй болон ноолуурын салбарт төрөл бүрийн аргаар туслахыг эрмэлзэж байгааг илэрхийлж энэхүү жишээг дурдлаа.

“БИД МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРГАХАД ЧАДАХ БҮХНЭЭРЭЭ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ БАЙНА”

Манай арилжааны банкууд Америк банктай шууд харилцах боломжгүй байдаг. Заавал гадны орны банкуудаар зуучлан харилцдаг. Саарал жагсаалтын улмаас ийм нөхцөл үүссэн гэж ойлгож байна. Бид саарал жагсаалтаас гарах нөхцлөө бүрдүүлсэн учир энэ байдал өөрчлөгдөх болов уу?
Саарал жагсаалтаас гарах нь танай улсын хувьд ямар чухал болохыг бид мэднэ. Монгол Улс саарал жагсаалтад байх нь бидний ашиг сонирхолд ч нийцэхгүй. Гэхдээ саарал жагсаалтыг техникийн нөхцөл, шаардлагыг хангах үйл явц гэж ойлгох нь чухал юм. Жишээ нь, террористууд Монгол Улс болон бусад улсыг мөнгө угаах зорилгоор ашиглаж чадахгүй байх нөхцөл бүрдүүлэх үйл явц гэж ойлгож болно. Монголыг мөнгө угаах боломж бүрдсэн газар болоосой гэж хэн маань ч хүсэхгүй нь тодорхой. Өөрөөр хэлбэл, саарал жагсаалттай холботой аливаа шийдвэр нь улс төрийн бус, харин мэргэжлийн шийдвэр юм. Тиймээс бид Монголыг саарал жагсаалтаас гаргах техникийн шаардлагад анхаарлаа хандуулж, жагсаалтаас гарахад нь чадах бүхнээрээ туслахыг хичээж байна. Монгол Улс ч энэ тал дээр маш их ахиц дэвшил гаргаж байгаа нь бидэнд өндөр сэтгэгдэл төрүүлж байна. Энэ асуудлаар бид Монголын албаны хүмүүстэй хамтран ажиллаж, тусалж байгаадаа маш их баяртай байгаагаа онцолмоор байна.
Америкийн Сангийн яаманд саарал жагсаалтын асуудал хариуцдаг мэргэжилтэн Монгол Улсад зөвлөж байна. Жагсаалтаас гарах техникийн шаардлагуудыг хэрхэн хангах талаар тэр хүн мэргэшсэн учир Монголын талаас гаргаж буй хүчин чармайлтад үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэж би түүнийг хэлнэ. Монгол Улс ахиц дэвшил гаргасныхаа төлөө талархал хүлээх ёстой бөгөөд бид үүнд нь хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.
АНУ сүүлийн үед коронавирусний эсрэг ямар арга хэмжээ авч байгаа вэ? Энэхүү халдварт өвчнөөс улбаатай танай улсад эдийн засаг, ажилгүйдлийн түвшинд өөрчлөлт гарсан уу? Засгийн газрын зүгээс эдийн засгийг тогтвортой байлгахаар ямар арга хэрэглэж байна вэ?
Ковид-19 бол АНУ төдийгүй дэлхий нийтийг хамарсан маш хүнд үйл явц, үзэгдэл болж байна. Манай Засгийн газар ард иргэддээ урамшууллын тасалбар, ажилгүйдлийн тэтгэмж олгож, эдийн засгаа бэхжүүлэхийн тулд багагүй ажил хийсэн. Манай улс анагаах ухаан, шинжлэх ухааны судалгааны чиглэлээр манлайлдаг бөгөөд энэхүү цар тахлын сорилт энэ төрлийн судалгаанд хөгжлийн нэгэн шинэ давлагааг бий болгож байна.
Энэхүү Ковид-19-ийн үеэр ардчилсан тогтолцоо, засгийн газрын нээлттэй, ил тод байдал чухал ач холбогдолтой болж байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй. Тулгарч буй бэрхшээлийн талаар нээлттэй ярих нь ардчиллын нэг давуу тал бөгөөд ингэснээр олон нийт, улс орон бүхэлдээ асуудлыг зөв шийдвэрлэх боломжтой болох юм. Гэвч улс орон бүр ардчилсан үзэл бодлоо илэрхийлэх боломж олгодоггүй нь харамсалтай.
АНУ-д түр хугацаагаар ажиллах H2 визний хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байна вэ? Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Монголоос хэдэн хүн яваад байна вэ?
Хоёр жилийн өмнө хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш олон зуун монголчууд ажлын Н2 ангиллын виз авчээ. Тус визний ангиллаар ажилд зуучилдаг нэр хүндтэй олон байгууллага байдаг. Нэр хүндтэй гэж онцолж байгаа тэдгээр мэргэжлийн байгууллага болон элчин сайдын яамнаас зөвлөгөө авах нь чухал юм. Мөн АНУ-ын Хөдөлмөрийн яамны цахим хуудаст хандан бие даан ажил хайж, хэрэгтэй мэдээллээ авах боломжтой.
Н2 ангиллын виз авсан хүмүүс АНУ-д тодорхой хугацаанд ажилласны дараа Монгол руу буцах ёстой байдаг. Манай нутагт байхдаа Америкийн хууль тогтоомжинд нийцсэн, боломжийн цалин хөлс авах бөгөөд визний хугацаа нь дуусан буцаж ирсэн ч дахин ажиллах өргөдөл гаргаж, амжилттай хамрагдаж буй нь хөтөлбөр сайн байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Энэхүү хөтөлбөр нь монголчуудад ч, Америкт ч аль алинд нь ашигтай гэдгийг харуулж байна.
Та сая болсон УИХ-ын сонгуульд ажиглагчаар оролцох сонирхолтой байгаагаа СЕХ-нд уламжилсан байсан. Та сонгуулийн үйл ажиллагаанд ажиглагчаар оролцсон уу?
Элчин сайдын яамны хэд хэдэн ажилтан СЕХ-нд бүртгүүлэн 2020 оны УИХ-ын сонгуульд ажиглагчаар оролцсон. Ажиглагчаар ажиллах боломж олгосонд бид талархалтай байгаа. Гэхдээ ажиглагчаар ажилласан манай ажилтнууд аль нэг талыг баримтлаагүй, нам, эвсэл, нэр дэвшигчийг дэмжээгүйг энд хэлэх хэрэгтэй байх. Бидний үзэж буйгаар сонгуулийг аль болох чөлөөтэй, шударга явуулахыг дэмжих нь чухал байлаа.
Сонгуулийн бас нэг чухал зүйл бол иргэдийн оролцоо байдаг. Тиймээс өмнө нь миний дурдсан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас залуучууд, эмэгтэйчүүд ардчиллын үйл хэрэгт илүү идэвхтэй оролцохыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжиж байгаад баяртай байна. Энэ нь гурван сая ам.долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөр бөгөөд саяхны сонгуульд эерэгээр нөлөөлснийг хэлэх нь зүйтэй байх.
Та их идэвхтэй элчин сайд юм шиг санагддаг. Томоохон уулзалт, хуралд оролцсон эсвэл холбогдох албаныхантай чухал асуудлаар санал бодлоо солилцсон гээд таны талаарх мэдээллийг их олж хардаг.
Баярлалаа. Миний бие болон манай элчин сайдын яамны ажилтнууд чадах чинээгээрээ идэвхтэй байхыг хичээдэг. Үүний нэг шалтгаан нь манай хоёр талын харилцаа маш бат бөх төдийгүй улам эрчтэй хөгжиж байгаа явдал юм. Харилцаагаа олон талаар сайжруулах боломжтой үед зөвхөн албан тушаалтнууд төдийгүй худалдагч, багш, цагдаагийн албан хаагч, таксины жолооч, оюутан гээд Монголын нийгмийн бүхий л төлөөлөлтэй ярилцаж, тэдний хэрэгцээ шаардлагыг сонсон, түүнд нь бид хэрхэн туслах боломжтой талаар олж мэдэх нь чухал юм.
Гэхдээ бидний идэвхтэй байгаа өөр нэг шалтгаан бол монголчууд маш найрсаг, сонирхол татам улс. Миний хувьд сонирхолтой, шинэ зүйлсийг сурч, мэдэх боломж олгодог учир би хотоор алхах их дуртай. Жишээлбэл, би Ганданд маш олон удаа очиж байсан ч очих болгондоо шинэ зүйл олж хардаг. Мэдээж нүдэнд торохоор том биш ч урьд нь огт анзаарч байгаагүй жижиг дуган эсвэл Ганданд шинээр нээгдсэн барилга дотор гайхалтай чамин ур хийцтэй таардаг. Тиймээс бид идэвхтэй байхыг хичээдэг нэг шалтгаан нь суугаа улсынхаа талаар аль болох ихийг мэддэг байх нь мэргэжлийн хувьд ч, хувь хүний хувьд ч чухал ач холбогдолтой гэж боддогтой холбоотой. Энэ нь тааламжтай бөгөөд бас сайхан туршлага болдог.

“МОНГОЛ БОЛ ҮНЭХЭЭР ОНЦГОЙ, ЕР БУСЫН ОРОН”

Хөгжлийн бэрхшээлтэй Америкчуудын тухай хууль баталсны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд танай яамны зүгээс Монголд хийхээр төлөвлөж байгаа зүйл юу байна вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй америкчуудын тухай хууль (ADA) дэлхий даяар алдар нь түгсэн түүхэн баримт бичиг болсон. Уг хуулийг хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцах нь бидний хувьд маш чухал. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм, эдийн засагт идэвхтэй оролцох боломжоор хангахыг хүсдэг.
Манай Элчин сайдын яам нь Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр олон жилийн турш ажилласан. Тиймээс Монголын холбогдох албад, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилласан ажлаа дүгнэн, энэхүү 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хөтөлбөрийн талаар цөөн хэдэн жишээ дурдахад, бид өнгөрөгч долдугаар сард Америкийн соёл, мэдээллийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд бие даан амьдрах талаар сургалт зохион байгуулсан. Мөн сүүлийн хэдэн жил Монголын хөгжлийн бэрхшээлтэй залуу тамирчдын хоёр багийг АНУ-д дэлхийн паралимпийн сургалт, хөтөлбөрт хамруулсан. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй америкчуудын тухай хуулийг судлуулахаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн тусгай төлөөлөгчдийг бид АНУ руу явууллаа.
Энэхүү хөтөлбөрт оролцсон хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хууль тогтоомжийг Монголд амжилттай сурталчлан таниулахад тусалсныг энд дурдахад бахархалтай байна. Мөн бид аутизмтай хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээг Монголд хөгжүүлэх зорилгоор Америкаас Фулбрайтын тэтгэлэгт мэргэжилтэн авчирлаа.
Хөтөлбөрүүдийнхээ талаар цааш нь яриад байвал багагүй цаг орно. Тиймээс бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах талаар монголчуудтай туршлагаа хуваалцахаар их зүйл хийж байгааг л хэлмээр байна. Монголчууд АНУ-д туршлага хуваалцахаар очиход нь бид ч мөн тэдний бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаа туршлагаас суралцдаг. Тиймээс солилцооны хөтөлбөрүүд нь “хоёр урсгалтай гудамж” юм гэж би хэлэх дуртай.
Энэ оны арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хэрэв Доналд Трамп дахин сонгогдвол эсвэл Жо Байден ерөнхийлөгч болвол авч хэрэгжүүлэх бодлого нь манай улсад хэрхэн нөлөөлөх бол? Жишээ нь цагаачдын бодлого, оюутан солилцоо гэх мэтэд өөрчлөлт орох болов уу?
Юун түрүүнд би дипломатч, элчин сайдын хувьд, мөн АНУ-ын холбооны засгийн газрын ажилтны хувьд аль нэг нам, эсвэл нэр дэвшигчийг дэмжсэн зүйл хэлэх боломжгүй юм. Гэхдээ энэ ярианы эхэнд хэлсэнчлэн, манай хоёр орны харилцаа Америк даяар бидний хүлээн зөвшөөрдөг хамтын үнэт зүйлс дээр тулгуурладаг. Тиймээс бидний харилцаа цаашид улам хөгжинө гэж найдаж байна. Түүхэн цаг үеэс уламжилж ирсэн бидний сайхан харилцаа бидэнд үр өгөөжөө өгсөн. Монгол Улс шиг хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг дээдэлдэг улсын хувьд Конгресст болон Цагаан ордонд хэн байгаагаас үл хамааран сайхан харилцааны нөхцөлийг бүрдүүлсэн гэсэн үг юм.
Та Монголд ирээд жил хагасын хугацааг өнгөрүүлжээ. Монгол орноор аялсан уу? Өнгөрч буй энэ зуныг та болон таны гэр бүл хэрхэн өнгөрөөсөн бэ?
Энэ зун мэдээж тодорхой шалтгааны улмаас бага зэрэг төвөгтэй байна. Би жил хагасын дотор Монгол орны олон газраар, тэр дундаа алс баруун, говь, хойд хэсгээр аялсан. Энэ зуны хувьд би их азтай байлаа. Учир нь Дарханд Америкийн төвийг нээхээр Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудаар аялах завшаан тохиолдлоо. Өмнө нь очиж үзээгүй, тийм ч танил бус нутагт зочилсон минь үнэхээр гайхалтай байлаа. Би үүнийг танд болон танай уншигчдад таалагдах гэж хэлээгүй юм шүү. Монгол бол үнэхээр онцгой, ер бусын орон. Маш олон янзын оршихуй байдлаараа үзэсгэлэнтэй. Ялангуяа нутгийн хойд хэсэг нь бусдаасаа маш ялгаатайг та мэдэх байх.
Би дипломатч хүнийхээ хувьд бус чин сэтгэлээсээ хэлэхэд Монголчууд маш найрсаг, ямар ч айлд зочилсон халуун дулаанаар угтдаг зочломтгой зантайгаас гадна маш нээлттэй, гайхалтай ард түмэн. Америк жуулчдын тоо жил бүр тогтмол өссөөр байгаа бөгөөд өнгөрөгч зун өмнөх жилүүдийнхээс илүү олон жуулчин ирсэн үзүүлэлттэй байсан. Мэдээж энэ жилийн хувьд жуулчид ирээгүй ч ирэх зун маш олон америкчууд Монголд ирнэ гэж бид найдаж байна. Мөн олон монголчууд АНУ-ыг зорих болсон нь бидэнд урам нэмж, бидний харилцаа өргөжин тэлж буйн бас нэгэн шалтгаан нь энэ билээ.
-Ярилцсанд баярлалаа.