Улаанбаатар хотод анхны радио нэвтрүүлэг 1931 оны тавдугаар сарын 1-нд
цацагдсан түүхтэй. Улмаар гурван жилийн дараа есдүгээр сарын 1-ний өдөр эх орон
даяар нэвтрүүлгээ түгээсэн байдаг билээ.
Радио нэвтрүүлэг цацагдсан анхны түүхт өдрийн уламжлалыг хадгалж өнгөрсөн пүрэв
гаригт буюу тавдугаар сарын 1-нд Монголын үндэсний олон нийтийн радиогийн (МҮОНР)
III суваг “P3” (Пи гурав) нэвтрүүлгээ эхэлжээ. Энэ суваг Улаанбаатар хотод FM
100.9 долгионоор сонсогчдод хүрэх юм билээ. Өрхөө татаад удаагүй байгаа “P3”
радиогийн захирал Л.Амарзаяатай уулзлаа.
-FM-ийн сонсогчид нь голдуу залуучууд
болохоор шинэ содон суваг ажиллаж эхэлбэл тэд талархан хүлээж авах байх?
-МҮОНР, Шведийн хөгжлийн агентлаг, Шведийн олон нийтийн радиотой хамтарсан
төслийн хүрээнд радиогийн хамгийн сүүлийн үеийн технологи, шинэлэг загвараар энэ
радио сувгийг ажиллуулж эхэлж байна. Маш өндөр, дэвшилтэт технологи л доо.
Манай урлагийнхан их баяртай хүлээн авч байна. Бидний мэдэхээр олон газраар
явж, юм үзэж нүд тайлсан олон улсын сэтгүүлч Ч.Дашзэвэг ах буюу DZman гэхэд л
маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн. Ийм сайхан техник, технологийн боломж
ашиглан ажиллаж соёл түгээж байгаа танай багийн хамт олон, хүртэх сонсох манай
залуучууд, сонсогч фэнүүддээ дуу хоолойгоо хүчтэйгээр хүргэх манай
урлагийнхан бүгд маш их азтай байна гэж баярлаж байгаа юм. Тэгэхээр бидэнд
технологийн талаасаа гэхэд л ийм их боломж байна. Тэгээд маш их шинэлэг санаачилгаар
ажиллаж байгаа. Эхний өдрийн шилдэг дуу шалгаруулах гадаад дууны хит парадыг
Шведийн радиогийн мэргэжилтэн хатагтай Марика хөтлөгч Жаргалмаатай хамтарч
хөтөлсөн нь шинэ сонин байсан.
-Шинэлэг санаачилга гэж байгаа тань
мэдээж үндсэн хөтөлбөр, нэвтрүүлэгтээ барих бодлого, төлөвлөгөө биз дээ?
-”Залуусын дурладаг дуу хөгжим Баяр хөөр бас амралт
Мэдээ мэдээлэл, мэдээж мэдлэг” гэсэн уриатай манай “P3” сувгийн мэргэжлийн баг
маань өглөөний 07 цагаас үдшийн 23 цаг хүртэл ажиллана. Бид эхний өдрийнхөө үйл
ажиллагаанаас л урлаг соёлын алдартнуудтай хамтарсан. МҮОНРТ-ийн захирал
М.Наранбаатар, Үндэсний зөвлөлийн нь дарга Х.Чилаажав, МҮОНР-ийн захирал Б.Пүрэвдаш,
сэтгүүлч Ч.Дашзэвэг, гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа болон С.Сэрчмаа,
“Flash” хамтлагийн Н.Нандиа гээд олон хүн шууд нэвтрүүлэгт оролцож, хуучлахын
зэрэгцээ дуулж, бүжиглэж, зочин хөтлөгч болсон. Бага оврын явуулын станцаараа
30 км газарт хаанаас юуг ч татаж шууд нэвтрүүлэх боломжтойг сонсоод Т.Ариунаа
дуучин маань тоглолтоо шууд цацахыг хүссэн. Ийм их боломж бидний ажлын орчинд
байна. Дээр нь үндэсний радио, “Хурд” агентлаг гээд мэдээллийн бааз суурь их
байна. Уриандаа дурдсан байгаачлан хамгийн гол нь залуучдуудад зориулсан
нэвтрүүлэг явуулах юм. Хэлний боловсрол хөндсөн нэвтрүүлгүүд их хийнэ. Монголын
радиогийн олон хэлээр цацагддаг бааз суурьтаа түшиглээд орос, хятад, япон гээд
таван хэлнээ нэвтрүүлэг хийнэ. “Миний Монгол хэл” нэртэй нэвтрүүлэг бас бий.
Монгол хэл заах ч юм уу гээд хүмүүс их гайхаж байгаа л даа. Монгол хэлээрээ
хэрхэн зөв ярих тухайд чиглэсэн нэвтрүүлэг. Энэ бол өнөөдөр манайд гарцаагүй
тулгараад байгаа залуучуудын төлөвшил, боловсролд гарцаагүй хэрэгтэй сэдэв.
-Өнөөдөр FM-үүд удаан хугацаагаар дуу хөгжим
явуулж, хит болж байгаа дууны дундуур арилжааны реклам явуулах мэтээр
ажилладагт нь сонсогчид нэлээд таагүй ханддаг?
-Хүмүүнлэгийн чиглэлээр, залуучууд, сонсогчдын иргэний боловсролд анхаарах
чиглэлээр илүү шаргуу ажиллах хөтөлбөр гаргасан байгаа. Олон нийтийнх учраас
арилжааны реклам сурталчилгаа тэр бүр явуулахгүй. Нэг хэсэг олон дуу явуулах
эсвэл удаан үргэлжилсэн ярилцлага цацах гээд сонсогчдыг залхаах байдлаас ангид
радио байх зорилготой. Тухайлбал, ярилцлага гэхэд таван минутаас хэтрэхгүй.
Бараг таван минутыг ч урт хугацаа гэж тооцдог Европын FM радиогийн жишгийг
барьж байгаа. Ярилцлагад орж байгаа зочин маань сууна гэсэн ойлголт байхгүй. Хүн
сууна гэдэг нь ямар нэг байдлаар залхаг, назгай байдалд шилждэг юм байна л
даа. Тэр нь сонсогчдод маань нөлөөлж, залхаах хандлага төрүүлдэг гэсэн хөгжилтэй
орнуудын судалгаа, туршлагаас нэвтрүүлэн ажиллаж байгаа. Өнөөдөр сэтгүүлзүйн
бүх төрөлд гол жанр нь ярилцлага ч гэсэн FM радиогийн хувьд цаг идэх гэж байгаа
юм шиг 30 минут, бүтэн цагаар үргэлжилдэг мэт залхаадаг байдлыг л давтахгүй
гэж зорьж байгаа юм.
-Тогтмол нэвтрүүлэг, хөтөлбөрөөсөө
танилцуулахгүй юу?
-”Хөх тэнгэрийн хит” гээд нэвтрүүлгээ 15-17 цагт Улаанбаатар хотод хүргэхээс
гадна МҮОНР-гийн хоёрдугаар сувгаар зэрэг дамжуулах болохоор хөдөө орон
нутаг дахь залуучууд ч сонсох боломжтой. Манайх мэргэжлийн өндөр чадвартай
баг, хамт олонтой. СУИС төгссөн, хэлний өндөр мэдлэгтэй багш зэрэг хүмүүс
бий. Өглөө бүрийн 07-11 цаг хүртэл “Цэнгэг”, өдөр 12-15 цагт “Одоо…” зэрэг хөтөлбөр
бий. Хүмүүс Монголын радиог 70 “нас” гарчихсан, албаны мэдээ мэдээлэл
дамжуулдаг хөгшин гэхчилэн үзэх хандлага байдаг л даа. “P3” радиог огт тэгж
ойлгож болохгүй. Гэхдээ бид хүмүүст хүрэх ёстой мэдээ мэдээллийг хүргэнэ. Огт
уйтгартай биш, сонголт сайтайгаар, залуусын хөгжил, хүмүүжилд нэмэр болохуйц
байдлаар л хүргэнэ дээ.
Б.Хаш