gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Амарзаяа: Европын FM радиогийн жишгийг барьж ажиллана

Нийгэм
2008-05-05
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-05-05

Улаанбаатар хотод анхны радио нэвтрүүлэг 1931 оны тавдугаар сарын 1-нд цацагдсан түүхтэй. Улмаар гурван жилийн дараа есдүгээр сарын 1-ний өдөр эх орон даяар нэвтрүүлгээ түгээсэн байдаг билээ.

Радио нэвтрүүлэг цацагдсан анхны түүхт өдрийн уламжлалыг хадгалж өнгөрсөн пүрэв гаригт буюу тавдугаар сарын 1-нд Монголын үндэсний олон нийтийн радиогийн (МҮОНР) III суваг “P3” (Пи гурав) нэвтрүүлгээ эхэлжээ. Энэ суваг Улаанбаатар хотод FM 100.9 долгионоор сонсогчдод хүрэх юм билээ. Өрхөө татаад удаагүй байгаа “P3” радиогийн захирал Л.Амарзаяатай уулзлаа.

-FM-ийн сонсогчид нь голдуу залуучууд боло­хоор шинэ содон суваг ажиллаж эхэлбэл тэд та­лархан хүлээж авах байх?
-МҮОНР, Шведийн хөгж­лийн агентлаг, Шведийн олон нийтийн радиотой хамтарсан төслийн хүрээнд радиогийн хамгийн сүүлийн үеийн тех­нологи, шинэлэг загвараар энэ радио сувгийг ажиллуулж эхэлж байна. Маш өндөр, дэвшилтэт технологи л доо. Манай урлагийнхан их баяр­тай хүлээн авч байна. Бидний мэдэхээр олон газраар явж, юм үзэж нүд тайлсан олон улсын сэтгүүлч Ч.Дашзэвэг ах буюу DZman гэхэд л маш их баярлаж байгаагаа илэр­хийл­сэн. Ийм сайхан техник, тех­нологийн боломж ашиглан ажиллаж соёл түгээж байгаа танай багийн хамт олон, хүр­тэх сонсох манай залуучууд, сонсогч фэнүүд­дээ дуу хоо­лойгоо хүчтэйгээр хүргэх манай урлагийнхан бүгд маш их азтай байна гэж баярлаж байгаа юм. Тэгэхээр бидэнд технологийн талаасаа гэхэд л ийм их боломж байна. Тэгээд маш их шинэлэг са­наачил­гаар ажиллаж байгаа. Эхний өдрийн шилдэг дуу шалга­руулах гадаад дууны хит парадыг Шведийн ра­диогийн мэргэжилтэн хатаг­тай Марика хөтлөгч Жаргал­маатай хам­тарч хөтөлсөн нь шинэ сонин байсан.

-Шинэлэг санаачилга гэж байгаа тань мэдээж үндсэн хөтөлбөр, нэвт­рүүлэгтээ барих бодлого, төлөвлөгөө биз дээ?
-”Залуусын дурладаг дуу хөгжим Баяр хөөр бас амралт
Мэдээ мэдээлэл, мэдээж мэдлэг” гэсэн уриатай манай “P3” сувгийн мэргэжлийн баг маань өглөөний 07 цагаас үдшийн 23 цаг хүртэл ажил­лана. Бид эхний өдрийнхөө үйл ажиллагаанаас л урлаг соёлын алдартнуудтай хам­тарсан. МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар, Үндэсний зөвлөлийн нь дарга Х.Чи­лаажав, МҮОНР-ийн захирал Б.Пүрэвдаш, сэтгүүлч Ч.Даш­зэвэг, гавьяат жүжигчин Б.Са­рантуяа, Т.Ариунаа болон С.Сэрчмаа, “Flash” хамтла­гийн Н.Нандиа гээд олон хүн шууд нэвтрүү­лэгт оролцож, хуучлахын зэрэгцээ дуулж, бүжиглэж, зочин хөтлөгч бол­сон. Бага оврын явуулын станцаараа 30 км газарт хаанаас юуг ч татаж шууд нэвтрүүлэх боломжтойг сон­соод Т.Ариунаа дуучин маань тоглолтоо шууд ца­цахыг хүс­сэн. Ийм их боломж бидний ажлын орчинд байна. Дээр нь үндэсний радио, “Хурд” агент­лаг гээд мэдээл­лийн бааз суурь их байна. Уриандаа дурдсан байгаач­лан хамгийн гол нь залууч­дуудад зориул­сан нэвтрүүлэг явуулах юм. Хэлний боловс­рол хөндсөн нэвтрүүлгүүд их хийнэ. Мон­голын радиогийн олон хэлээр цацагддаг бааз суурьтаа тү­шиглээд орос, хятад, япон гээд таван хэлнээ нэвтрүүлэг хийнэ. “Миний Монгол хэл” нэртэй нэвтрүү­лэг бас бий. Монгол хэл заах ч юм уу гээд хүмүүс их гайхаж байгаа л даа. Монгол хэлээ­рээ хэрхэн зөв ярих тухайд чиглэсэн нэвтрүүлэг. Энэ бол өнөөдөр манайд гарцаагүй тулгараад байгаа залуучуу­дын төлөв­шил, боловсролд гарцаагүй хэрэгтэй сэдэв.

-Өнөөдөр FM-үүд удаан хугацаагаар дуу хөгжим явуулж, хит болж байгаа дууны дундуур арилжааны реклам явуулах мэтээр ажилладагт нь сонсогчид нэлээд таагүй ханддаг?
-Хүмүүнлэгийн чиглэ­лээр, залуучууд, сонсогчдын иргэний боловсролд анхаарах чиглэлээр илүү шаргуу ажил­лах хөтөлбөр гаргасан бай­гаа. Олон нийтийнх учраас арилжааны реклам суртал­чилгаа тэр бүр явуулахгүй. Нэг хэсэг олон дуу явуулах эсвэл удаан үргэлжилсэн ярилцлага цацах гээд сон­согчдыг залхаах байдлаас ангид радио байх зорилготой. Тухайлбал, ярилцлага гэхэд таван минутаас хэтрэхгүй. Бараг таван минутыг ч урт хугацаа гэж тооцдог Европын FM радиогийн жишгийг барьж байгаа. Ярилцлагад орж бай­гаа зочин маань сууна гэсэн ойлголт байхгүй. Хүн сууна гэдэг нь ямар нэг байдлаар залхаг, назгай байдалд шилж­дэг юм байна л даа. Тэр нь сонсогчдод маань нөлөөлж, залхаах хандлага төрүүлдэг гэсэн хөгжилтэй орнуудын судалгаа, туршлагаас нэвт­рүүлэн ажиллаж байгаа. Өнөө­­дөр сэтгүүлзүйн бүх төрөлд гол жанр нь ярилцлага ч гэсэн FM радиогийн хувьд цаг идэх гэж байгаа юм шиг 30 минут, бүтэн цагаар үр­гэл­жилдэг мэт залхаадаг байд­­­лыг л дав­тахгүй гэж зорьж байгаа юм.

-Тогтмол нэвтрүүлэг, хө­төлбөрөөсөө танил­цуу­лахгүй юу?
-”Хөх тэнгэрийн хит” гээд нэвтрүүлгээ 15-17 цагт Улаан­баатар хотод хүргэхээс гадна МҮОНР-гийн хоёрдугаар сув­гаар зэрэг дам­жуулах боло­хоор хөдөө орон нутаг дахь залуучууд ч сон­сох боломж­той. Манайх мэр­гэжлийн өн­дөр чадвартай баг, хамт олон­той. СУИС төгссөн, хэл­ний өндөр мэдлэгтэй багш зэрэг хүмүүс бий. Өглөө бү­рийн 07-11 цаг хүртэл “Цэн­гэг”, өдөр 12-15 цагт “Одоо…” зэрэг хөтөлбөр бий. Хүмүүс Монголын радиог 70 “нас” гарчихсан, албаны мэ­дээ мэдээлэл дамжуулдаг хөгшин гэхчилэн үзэх ханд­лага бай­даг л даа. “P3” радиог огт тэгж ойлгож болохгүй. Гэхдээ бид хүмүүст хүрэх ёстой мэдээ мэдээллийг хүр­гэнэ. Огт уйт­гартай биш, сонголт сайтай­гаар, залуусын хөгжил, хү­мүүжилд нэмэр болохуйц байдлаар л хүргэнэ дээ.

Б.Хаш

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан