Хүүхдийн хорт хавдрын 95% нь шалтгаан тодорхойгүй, 40% нь хожуу шатандаа оношлогдож байна. Тиймээс эрт оношлох нь хамгийн чухал. Иймд хүн бүр хүүхдийн хорт хавдрын анхаарах шинж тэмдгүүдийн талаарх ойлголт, мэдээллээ нэмэгдүүлэхийг ЭХЭМҮТ-өөс зөвлөлөө.
Анхаарах, сэрэмжлэх шинжүүд:
- цонхийж цайх, ясны ерөнхий өвдөлт
- халдварын шинж тэмдэггүйгээр халуурах
- шалтгаангүй турах
- цагаан толбо, нэг нүд солир харах
- хэвлий томрох
- толгой өвдөх, удаан хугацаагаар бөөлжих /өглөөгүүр/
- ясны өвдөлт /гэмтэл, халдварын шинжгүйгээр хавдах/
- ядрах сульдах
- толгой эргэх, тэнцвэр алдах, солир харах

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайтай оронд хорт хавдартай хүүхдүүдийн 80 хувь, бага дунд орлоготой орнуудад 15-45 хувь нь эмчлэгддэг гэж ДЭМБ-аас мэдээлжээ.
Монгол Улсад 2010-2019 онд 0-19 насны 878 хүүхэд хорт хавдраар оношлогджээ. Хүүхдэд тохиолдож байгаа хорт хавдрын бүтцийг үзэхэд 70 хувийг лимфолейкеми, тархи, лейкеми, нүд, холбох зөөлөн эд, Ходжкины бус лимфома, ясны хорт хавдар эзэлж байна.