Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 4 бүсийн нийтийн эзэмшлийн 51 байршлын зам талбайд цэвэрлэгээ хийжээ.
Цаг агаар эрс хүйтэрсний улмаас өглөө оройдоо цас орж, нийтийн эзэмшлийн автозамуудад халтиргаа гулгаа үүсэж буй тул. Өнөр, Төв, Толгойт, Баянхошууны нийтийн эзэмшлийн 51 байршлын 1.102.097 /нэг сая зуун хоёр мянга ерэн долоо/ метр.квадрат зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг зам цэвэрлэгээний дөрвөн байгууллага хариуцан ажиллаж буй аж.
Улмаар нийтийн эзэмшлийн автозамуудын халтиргаа гулгааг арилгах зорилгоор өглөө, оройдоо тусгай зориулалтын тоног төхөөрөмжид дөрвөн автомашинаар өдөртөө 17.1 тн тусгай зориулалтын бодис, 20.9 тн давсыг цацаж байна.
2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэг 122 тн тусгай зориулалтын бодис, 405.8 тн давс, 50 тонн дайрга нөөцөлсөн.
Энэ сарын 6-ны өдрийн байдлаар зам цэвэрлэгээний дөрвөн байгууллагад 79 тн тусгай зориулалтын бодис, 258 тн давс, 82 тн дайрганы нөөцийн үлдэгдэлтэй, 450 ширхэг цас цохигч, 200 ширхэг цас хусуур, 890 ширхэг хүрзний багаж хэрэгслүүд байгаа юм. 2020 онд улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр гэр хороололд 27 чиглэлд 144035 м2 зам талбай шинээр тавигдсан учраас өмнөх жилүүдээс илүү их давс бодисын нөөцийн зардлууд нэмэгдэж байна гэж СХД-ийн ЗДТГ-аас мэдээллээ.