ЗЭЭЛИЙН ХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛАА БУУРУУЛАХЫН ТУЛД ЦАХИМ ЗЭЭЛ РҮҮ ОРОХООС ӨӨР АРГАГҮЙ

-Та анх ХААН Банканд ажилд орсон түүхээсээ хуваалцахгүй юу?
-Би ХААН Банканд 2000 онд ажилд орсон юм. Төв салбарт ажилтан авна гэсэн зарын дагуу материалаа бүрдүүлэн, ХААН Банкны төв салбарт ажилд орлоо гэж бодтол Төв аймгийн салбар буюу Зуунмод хотод ажилд орсон байсан. Оюутан байхдаа Сангийн аж ахуй явсныг эс тооцвол би хөдөө бараг явж үзээгүй юм. Тэнцсэнийхээ дараа л Төв аймагт ажилд орсноо мэдсэн дээ. Тээврийн товчооноос өглөө автобусаар Зуунмод руу ажилдаа явдаг байлаа. Салбарын ерөнхий нягтлан бодогч нар сургалтад суун, шалгалт өгөөд тэнцвэл төв банкандаа ажилладаг. 100-гаад бодлоготой, дөрвөн цаг үргэлжилсэн том шалгалтыг давна. Тэр шалгалтаа амжилттай өгч, урилгаар төв банкны Санхүү удирдлагын хэлтсийн ахлах нягтлан бодогч болсон юм. 2003 онд Санхүү удирдлагын газрын захирал, 2005 оноос Санхүү хариуцсан дэд захирал, 2008 оноос орлогч захирлаар ажилласан. Өнгөрсөн сарыг хүртэл ХААН Банкны орлогч захирлын үүргийг гүйцэтгэж байгаад Гүйцэтгэх захирлаар томилогдсон.
-Олон жил тууштай ажилласны үр дүнд та өнөөдөр Монголын хамгийн том банкийг удирдаж байгаа юм байна.
-Үүнд хувь хүний хичээл зүтгэлээс гадна манай банкны онцлог нөлөөлсөн болов уу. ХААН Банк жилээс жилд өсөн томорсоор байна. Намайг анх ажилд ороход манай банкны өөрийн хөрөнгө хасах үнэлгээтэй, алдагдалтай ажилладаг байв. Тухайн үеийн Гүйцэтгэх захирал Питер Морроу болон гадаад удирдлагууд хувьчлалд бэлдэж байсан үе. Бид байнга шинэ зүйл сурч, урагшилж байсан. Тэр хооронд уналт, босолт гээд шинэ сорилтууд тулгарч байсан болохоор шинэ байгууллагад ажиллаж байгаа мэт санагддаг байлаа.
2005-2006 онд бид тун амжилттай ажиллаж, жилдээ 100 орчим салбар, тооцооны төв нээж байв. Том ажлын ард гарахаар хүн урам зоригтой, баяртай болдог. Ер нь манай банкныхан их тогтвор суурьшилтай ажилладаг. Бид ажиллангаа суралцсаар байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн чиг хандлагатай мөр зэрэгцэхийн тулд цахим шилжилт рүү орсноор олон эерэг өөрчлөлтүүдийг бий болголоо. Иргэд салбарт ирж, үйлчилгээ авдаг байсан бол одоо цахим, мобайл, интернэт банкийг түлхүү хэрэглэж байна. Бид энэ эерэг үр дүнг улам батжуулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
-Өнгөрсөн хавар СЭЗИС бүх төгсөгчдөөсөө 25 шилдэг төгсөгчөө шалгаруулахад та шалгарчээ.
-Тэгсэн. СЭЗИС-ийн хамгийн анхны шилдэг төсгөгч нь Ю.Цэдэнбал дарга. Түүнээс хойш Монгол Улсын хоёр Ерөнхий сайд СЭЗИС-ийг төгссөн. СЭЗИС-ийн төгсөгчдийн холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Төгсөгчид хоорондоо танилцан, харилцаа холбоо тогтоох, оюутнуудад лекц унших зэрэг ажлыг зохион байгуулдаг юм.
-ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогчоор Б.Эрдэнэдэлгэр дэвшин ажиллаж эхэлсэн. Танай банкны удирдлагад одоо хэдэн эмэгтэй захирал ажиллаж байгаа вэ?
-Манай удирдлагын багт 12 хүн бий. Одоо зургаа нь эрэгтэй, зургаа нь эмэгтэй боллоо. Мөн банкны ТУЗ-д хоёр эмэгтэй захирал бий. Хүйсийн хувьд харьцангуй тэгш багтай. Ер нь бүх хүнд гарааны ижил боломж олгох, хэнийг ч хүйсээр, яс үндсээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчим манай банканд үйлчилдэг. Салбар нэгжүүдийн нийт ажилтны 70 хувь нь эмэгтэйчүүд боловч албан тушаал дээшлэх тусам эрэгтэйчүүд зонхилдог. Гэхдээ энэ байдал аажмаар өөрчлөгдөж байна. Миний бодлоор монгол эмэгтэйчүүд их идэвхтэй, чадвартай, бусад улстай харьцуулбал харьцангуй эрх чөлөөтэй. Үүнд боловсролыг чухалчилдаг гэр бүлийн хүмүүжил нөлөөлдөг.
Ер нь манай улсад эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэж ярих нь бараг илүүц санагддаг. Гаднын хөрөнгө оруулагчид эмэгтэйчүүдэд зориулсан зээлд их ач холбогдол өгч, ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих бодлого баримталдаг шүү дээ. Харин манайд угаасаа нийт ЖДҮ эрхлэгчдийн 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Монгол хүн ам цөөнтэй тул бүгд ажил хийдэг.
-Банкны захирлууд ихэвчлэн завгүй байдаг байх. Гэр бүл, хүүхдүүдэдээ хангалттай цаг гаргаж чаддаг уу. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Цагаа зөв хуваарилан, аль болох ажил, амьдралаа тэнцвэртэй авч явахыг хичээдэг ч ажилдаа илүү цаг зарцуулдаг. Манайх гурван хүүхэдтэй. Би залуудаа ээж болсон болохоор хоёр том хүүхдээ хоёр нас хүртэл нь гэртээ өөрөө харсан. Харин гурав дахь хүүгээ таван сартай байхад нь ажилдаа дуудагдаж орсон доо.

БИД ЦАХИМ БАНКНЫ ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГАТАЙ ХӨЛ НИЙЛҮҮЛЭХИЙН ТУЛД ХИЧЭЭНГҮЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

-Таны ажлын арга барил, онцлог юу вэ?
-Ер нь хүн амархан ажил хийгээд байвал өсөхгүй. Би ямар ч ажлаас айж халшралгүй өөрийгөө сорих дуртай. Дандаа бүх зүйл бүтнэ, үргэлж өгсөнө гэж үгүй. Унана, босно. Унасан бол гутраад байлгүй, юун дээр алдав гэдгийг олж, алдаагаа засах нь чухал. Аль болох хурдан босож, үргэлжлүүлэх нь л чухал. Сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Юун дээр алдсанаа олох чадвартай байх хэрэгтэй гэж боддог.
Ер нь хүн өөрөө хичээвэл бүх боломж өмнө нь бий гэж итгэдэг. Би Төв аймгийн салбарын нягтлан бодогчоос гүйцэтгэх захирал болж өсөж хөгжих боломжийг үе үеийн удирдлагууд бидэнд олгосон. Энэ боломжийг ашиглан, амжиж суралцсандаа би азтай. Надад олгосон боломжийг би залуу ажилтнуудадаа олгоно. Харин та нар сайн хичээгээрэй гэж би хэлдэг юм.
Мэдлэг, мэдээлэл нээлттэй болчихлоо. Сайн их сургуульд суралцахаас илүүтэй хэрэгтэй мэдээллээ зөв газраас олж авах чадвар илүү чухал болов. Бид бүх ажилтнуудадаа тасралтгүй сурах боломж олгоход анхаардаг. Яг одоо манай 214 хүн Linkedin-ий цахим сургалтад хамрагдаж байна. Жилд 1-2 шилдэг ажилтнаа байгууллагын зардлаар гадаадад магистрт сургадаг. Өнөөдрийн байдлаар манай арваад захирал энэ шугамаар сураад ирсэн. Өөрсдөө тэтгэлэг аваад, хилийн чанадад сурах шийдвэр гаргасан ажилтнуудадаа бид урт хугацааны чөлөө өгдөг. Мөн Хаан банк дотроо академитэй.
-Өнгөрсөн намар та эдийн засгийн сэтгүүлчидтэй ХААН банкны гүйцэтгэх захирлын орлогчийн хувиар уулзсан. Харин одоо гүйцэтгэх захирлын албан тушаалд дэвшээд байна. Та 2008 оноос хойш Гүйцэтгэх захирлын орлогчоор ажилласан болохоор шинэ албан тушаал хашихад илүү дөхөм байгаа болов уу?
-Орлогч захирал байхдаа банкны гол хороодыг удирддаг байсан тул илүү дөхөмтэй байна. Мэдээж шинэ албан тушаал маань илүү өргөн хүрээнд ажиллахыг шаардана, хариуцлага нэмэгдэнэ. Би ХААН Банкны баримталдаг байр суурийг тууштай үргэлжлүүлнэ. Бидний шийдвэр дандаа хамтынх байдаг. Хэн нэг хүн эсвэл Гүйцэтгэх захирал дангаараа шийдвэр гаргах тухай ойлголт бараг үгүй. Ер нь банкны системд ганц хүн шийдвэр гаргадаггүй шүү дээ. Зээлтэй холбоотой шийдвэрийг Зээлийн хороо, хөрөнгөө хэрхэн ашигтай байршуулах, хүү, шимтгэл ямар байхыг Актив пассивын удирдлагын хороо хэлэлцэж шийднэ. Хороод хамгийн багадаа таван хүнтэй. Энэ байдал цаашид ч өөрчлөгдөхгүй.
Хийхээр төлөвлөж буй ажил гэвэл бид дижитал стратегиэ шинээр батална. Бизнес төлөвлөгөөний хүрээнд дижитал банк болохын тулд ийм хөрөнгө оруулна, ийм ийм зүйл нэвтрүүлнэ гэж санхүүгээ төлөвлөдөг байсан бол одоо илүү ач холбогдол өгч, стратегиэ шинэчлэхээр зорьж байна. Иргэд банк руу ирэлгүйгээр бүх үйлчилгээг авах бүрэн боломжтой болж байна. Манай банкны нийт төлбөр тооцооны 97 хувь нь цахимаар хийгддэг. Банкны хоёр дахь гол үүрэг бол хадгаламж татан төвлөрүүлэх. Үүний 40 гаруй хувь цахимжсан. Харин зээл олголт орхигдоод байгаа юм. Бидний орлого олдог гол үйл ажиллагаа бол зээл олгох. 2020 оны эцсээр манай нийт зээлийн багц 5.3 их наяд төгрөгт, зээлдэгчийн тоо 600 мянгад хүрлээ. Цаашид зээлийн хүү, үйл ажиллагааны зардлаа бууруулахын тулд цахим зээл рүү орох шаардлагатай.
-ХААН Банк 540 гаруй салбар нэгжтэй. Цаашид салбарын тоог нэмэх үү, эсвэл цахим банкны үйлчилгээндээ илүү төвлөрөх үү?
-Салбар нэгжийн тоонд анхаарахаас илүү харилцагчдад тухтай орчин бүрдүүлэх нь чухал. Аливаа бүс, газар нутаг дахь салбараар үйлчлүүлж буй харилцагчийн тоо их байвал шинэ салбар нээхээс аргагүй. Энэ оноос бид Улаанбаатарт банкны ажилтнуудын оролцоо бага, харилцагч өөртөө үйлчлэх цахимжсан салбарууд шинээр нээхээр төлөвлөсөн.
-Цахим банкны хамгийн том сүлжээг бий болгохын тулд та бүхэн ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Манай банканд бизнес хөгжлийн чиглэлээр долоон газар, зөвхөн мэдээллийн технологийн найман газар ажиллаж байна. Эхлээд олон улсын зах зээлд байгаа шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ болон дотоодын хэрэглэгчид ямар бүтээгдэхүүнийг илүү сонирхож, юу хүсэж шаардаж байна гэдгийг олж тогтооно. Сүүлийн хэдэн жилийн турш бид жил бүр 100-130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний 70-80 хувийг мэдээллийн технологи, бизнес хөгжилд зарцуулсан. АТМ, киоск машин болон пос машинууд худалдан авлаа. Энэ бол нүдэнд ил үзэгдэх хэсэг нь. Мэдээллийн технологийн програм хангамжууд маш өндөр хөрөнгө оруулалт шаарддаг. Ингэж хөрөнгө оруулалт хийснээр цахим банкны үйлчилгээгээр бид нийт зах зээлийн 50-90 хүртэл хувийг эзэлж, банкууд дунд тэргүүлдэг. Үүнд 2.4 сая харилцагчийн маань бааз суурь ч нөлөөлсөн.
Нөгөө талаар банкны үйлчилгээ цахимжих тусам цахим халдлагын эрсдэл чухлаар тавигдах боллоо. Банкны систем болон харилцагчдыг цахим халдлагаас хамгаалахад ихээхэн анхаардаг. Мэдээллийн аюулгүй байдлын нэлээд том баг ажиллаж байна. Энэ чиглэлд олон улсын стандартуудыг мөрддөг болохоор системээ, харилцагч нараа аюулгүй байлгадаг. Сүүлийн хоёр жилийн турш “Ятгах тусам нягтал”, “Нягтлах тусам аюулгүй” гэх мэт аянуудыг Монголбанк, цагдаагийн байгууллага, Монголын банкны холбоотой хамтран зохион байгуулж, олон нийтэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэсэн.
-2020 оны 12-р сарын 31-ний байдлаар ХААН Банкны нийт өөрийн хөрөнгө 1.3 их наяд төгрөг, нийт актив 12.1 их наяд төгрөгт хүрсэн нь салбартаа тэргүүлсэн үзүүлэлт төдийгүй системийн бараг 1/3-ийг эзэлжээ. 12 их наяд төгрөг гэдэг бол манай нэг жилийн улсын төсвийн орлоготой дүйнэ. Гэвч сүүлийн нэг жилд бизнес эрхлэгчид зээл олголт зогслоо гэж хамгийн их гомдоллож байна. Танай банкны зээл олголт ямар түвшинд байгаа вэ?
-Бид 2020 оны турш тасралтгүй зээл олголоо. Бизнесийн зээлийг түлхүү олгохын тулд аян зохион байгуулсан юм. Дөрвөн сарын турш үргэлжилсэн аяны хүрээнд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Өнгөрсөн сарын байдлаар манай дотоодоос татан төвлөрүүлсэн хөрөнгө 10 орчим их наяд төгрөг, гаднын банк санхүүгийн байгууллагуудаас татан төвлөрүүлсэн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт тус тус хүрчээ. Зээл олгох эх үүсвэр хангалттай байна. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар Монголбанкны тавьсан шаардлагаар 25 хувь байх ёстой бол манай банкны үзүүлэлт 54 хувьтай байна.
Гэхдээ хатуу хөл хорионы үеэр нийслэл болон зарим аймагт зээл олголтын хурд саарсан. Халдварын голомт тархаагүй аймаг, сумдад манай 440 орчим салбар нэгж тасралтгүй ажиллаж, хэрэгцээтэй зээлийг олгосоор байна. 2020 онд манай зээлийн багц нийт 5.3 их наяд төгрөгт хүрч нэмэгдсэн. Оны эхэнд 4.9 их наяд төгрөг байсан юм. Тэтгэврийн зээлийг тэглэснээр манай нийт зээлийн багцын 10 орчим хувь төлөгдсөн. Энэ эх үүсвэрээ бизнесийн зээлд гаргах боломж бүрдсэн гэсэн үг. Өнгөрсөн онд бид жижиг дунд бизнес эрхлэгчдэд ихээхэн анхаарсны үр дүнд тэдэнд олгосон зээлийн багц 1.8 их наяд төгрөгт хүрч нэмэгдлээ. Энэ хэмжээгээр зах зээлийн чухал бүрэлдэхүүн болсон жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжсэн гэсэн үг.

ГЭРЭЭНИЙ НӨГӨӨ ТАЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ МЭДСЭЭР БАЙЖ ЗЭЭЛЭЭ АВНА ГЭЖ БОЛОХГҮЙ

-Яагаад ЖДҮ эрхлэгчдийг дэмжих бодлого баримтлах болов? Тэднийг илүү эрсдэлтэй бүлэг гэж үздэг шүү дээ.
-Манай улсын эдийн засгийн бүтцийг харахаар том ААН-үүд, тэгээд ЖДҮ эрхлэгчид бий. Бид томоохон ААН-үүдэд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг илүүтэй дэмжихээр зорьж байна. Тухайлбал, “Оюутолгой”, “Эрдэнэт”, АПУ зэрэг томоохон компанийн бэлтгэн нийлүүлэгч, хамтрагчдад зээл олгодог. Бизнесийн тогтвортой байдалд нь эргэлздэг тул банкууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох нь бага. Мөн барьцаа хөрөнгө, борлуулалтын орлого нь тэр бүр банкны шаардлагыг хангадаггүй. Иймд том ААН, бэлтгэн нийлүүлэгч болон манай банк гурван талын гэрээ байгуулж, бие биенийхээ эрсдэлийг хамтран хаах замаар, гэрээний орлогыг нь барьцаалан багагүй зээл олгоод байна.
Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн чанарыг хэрхэн сайжруулах тухай олон улсын зөвлөхүүдээс зөвлөгөө, техникийн дэмжлэг авч, цуврал сургалтууд зохион байгуулж, жил найман сарын турш бэлдсэний дараа энэ төрлийн зээлийг олгож эхэлсэн. Бидний хувьд шинэ үйлчилгээ тул алдаа оноо бий. Энэ онд энэ зээлийн бүтээгдэхүүнээ улам төгөлдөржүүлнэ.
-Банкууд иргэд, ААН-үүдийн зээлийн төлбөрийг ирэх долдугаар сар хүртэл хойшлуулсан. Үүний нөлөөгөөр хадгаламжийн хүүгээ буулгасан уу? Банкуудын хадгаламжийн хүү өнгөрсөн сард 1-2 нэгжээр буурчээ.
-Зээл төлөлтийг хойшлуулсны улмаас банкууд хадгаламжийн хүүг буулгасан гэсэн үг биш. Хадгаламжийн хүүнд бодлогын хүү, инфляц шууд нөлөөтэй. Бодлогын хүүг Төв банк 6 хувьд хүргэлээ. Инфляц улсын хэмжээнд 2.3 хувь болж буурлаа. Өнгөрсөн онд төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байв. Энэ бүх таатай хүчин зүйлийн нөлөөгөөр хадгаламжийн хүү буурсан. Хадгаламжийн хүүг бууруулснаас хамгийн багадаа гурван сар, ер нь хагас жилийн дараа зээлийн хүүг бууруулах боломжтой. Банкууд эдийн засгийн таатай үеийг ашиглан хадгаламжийн хүүг буурууллаа. Ингэснээр зээлийн хүүг бууруулахдаа бэлдэж байна.
Дахин хэлэхэд хадгаламжийн хүүг бууруулсан нь зээл төлөлтийг хойшлуулсантай холбоогүй. Харин зээлийн хугацаа уртассан нь арай өөр зүйл. Зээл төлөлтийг хойшлуулснаар зээлийн дундаж хугацаа сунасан нь санаа зовоож байна. Зарим зээл 84 сарын (7 жил) хугацаатай боллоо. Гэтэл бидний татан төвлөрүүлсэн хөрөнгийн хугацаа хамгийн ихдээ 1-2 жил. Иймд бид гаднын санхүүгийн байгууллагуудаас урт хугацаатай (5-8 жил) эх үүсвэрүүд татсан. Бусад банкууд ч чадлынхаа хэмжээнд арга хэмжээ авч байна.
-Хэрэв дотоодод халдвар гарсаар, ААН-үүд эргээд хэвийн байдалдаа орох хугацаа хойшилсоор байвал зээл төлөлтийг дахин хойшлуулах уу?
-Шаардлагатай бол сунгахаас өөр аргагүй. Бид харилцагчидтай хамтран ажиллаж, тэднийг дэмжинэ. Гэрээний нөгөө тал бизнесийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байгааг бид мэдсээр байж заавал зээлээ авна гэж болохгүй. Нөхцөл байдлыг нь ойлгон хамтарч ажиллаж байна. Манай мэргэжилтнүүд хөл хорионд хамгийн их өртсөн салбаруудыг тодорхойлсон. Боловсрол, зочид буудал, энтертайнмент чиглэлийн компаниуд таг зогслоо. Хөл хорио шууд болон дам нөлөө үзүүлж байгаа салбаруудыг хоёр удаа тодорхойллоо. Шууд нөлөөнд автсан харилцагчийн зээлийг сунгаж байна. Бизнес эрхлэгч ямар ч аргагүй байгааг ойлгож байна. Харин ажил нь тодорхой хэмжээнд явж буй харилцагчийн тухайн сарын эргэн төлөлтийг багасгаж байна. Зээлийг зүгээр л сунгаад байж болохгүй.
-Хадгаламжийн хүү буурснаар иргэд, ААН-үүдийн хадгаламжийн дүнд ямар нэг өөрчлөлт орсон уу. Шинээр хадгаламж нээлгэх нь багассан уу?
-Хадгаламжийн хүү буурч байж, харилцагчдад зээл олгох эх үүсвэрийн зардал багасаж, улмаар зээлийн хүүг буулгах нөхцөл бүрддэг. Бид хадгаламжийн хүүг бууруулах шийдвэр гаргахдаа хадгаламж эзэмшигчид манай банкийг сонголгүй гараад явбал яах вэ гэсэн тооцоог ч давхар хийсэн. Үүнийг стресс тест гэж нэрлэдэг. Банкны үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байж болохуйц хэмжээнд хадгаламжийн хүүгээ бууруулсан. Бусад банкууд мөн хадгаламжийн хүүгээ буулгавал зардлаа багасгана, хэмнэлттэй.
Ташрамд хэлэхэд банкуудад зээлийн хүүг өндөр байлгах сонирхол зорилго байдаггүй. Зээлийн хүү өндөр байх тусам банкуудад эрсдэлтэй, хэцүү байдаг. Компаниуд зээл аваад, ашиг олж, түүнээсээ зээлийн хүүгээ төлж, үлдсэнээр нь дараагийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэх, үргэлжлүүлэх ёстой. Үүнийг харгалзан бид аль болох зээлийн хүүг буулгахыг зорьдог.

-УИХ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталлаа. Банкуудын эзэмшлийн төвлөрлийг задалж, аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхээргүй болов. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Банкууд олон нийтэд нээлттэй, үйл ажиллагаа ил тод болж, засаглал сайжрах сайн талтай. Хууль маань нэгэнт батлагдчихлаа, одоо хуулийг хэрхэн мөрдөж ажиллах нь чухал болж байна.
-Банкууд 2022 оны зургаадугаар сарын 30 гэхэд ААН-ийн хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани болох ёстой. Энэ хугацаа хангалттай юу? Аудит хийлгэх, брокер дилерийн компаниа сонгон гэрээ хийх гэх мэт бэлтгэл ажил шаардлагатай.
-Хуулийн хэрэгжилтийг хоёр үе шаттай гэж ойлгож байна. Эхнийх нь банкууд хувьцаат компани болох. Энэ үйл явц 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор хийгдэж дууссах ёстой. Банкны системийн хэмжээнд нийт 12 банк үйл ажиллагаа явуулж байгаагаас системд нөлөө бүхий таван банк хуулийн зохицуулалтын дагуу 2022 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй байгаа. Харин бусад банкуудын хувьд нээлттэй, эсвэл хаалттай хувьцаат компани байх сонголтоо өөрсдөө хийнэ. Дараа нь аливаа этгээд дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмших банкны хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаасны хэмжээ тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй байх зохицуулалт үйлчилж эхэлнэ.
Хуулийн энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэй юм. Банкийг нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх зэрэг харилцааг зохицуулсан түр журмыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран батлах бөгөөд одоогоор уг журам батлагдаагүй байна.
-Банкуудаас хэн ч түрүүлж хувьцаагаа санал болгохыг хүсэхгүй байх?
-Хоёр талтай. Түрүүлж хувьцаагаа худалдсан нь давуу эсвэл сул талыг үүсгэж болох юм. Банк бүрийн санхүүгийн чадавх, бусад үзүүлэлт, нөхцөл байдал харилцан адилгүй тул дор бүрнээ тооцоо судалгаагаа хийгээд шийдвэрээ гаргах байх.
-Зээлийн хүү бууруулах стратегийг УИХ-аас баталсан. Хүү өндөр байхад хүргэж буй хүчин зүйлүүдээ ч тодорхойлов. Энэ баримт бичиг өмнөх хууль тогтоомжууд шиг замхран мартагдахгүй. Эрх баригчид болон банкууд мэдээллээ нэгтгэн, нэг ойлголтод хүрсэн тул хэрэгжих магадлал өндөр гэж та үзэж байсан. Гэвч дотоодод халдвар гарлаа. Тэгэхээр жил бүр зээлийн хүүг 1 хувиар бууруулах зорилт биелэх үү?
-Ковид зээлийн хүүнд их нөлөө үзүүлэхгүй. Зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг давхар бууруулах шаардлагатайг би түрүүн тайлбарласан. Хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг гэж бий. Инфляц 4 хувь байхад манайд 100 төгрөг хадгалуулсан хүний мөнгийг бид 104-өөс дээш болгох үүрэгтэй. Инфляц 10 хувьд хүрчихвэл бид хадгаламж эзэмшигчийн мөнгийг 108 л болгоно гэж хохироож болохгүй. Тэгэхээр зээлийн хүү буурахад эдийн засгийн суурь хүчин зүйлүүд илүү нөлөөтэй. Ковидын дам нөлөө бол бий.

ХУУЛЬ БҮХ ХҮНД ИЖИЛ ТЭГШ ҮЙЛЧИЛДЭГ БОЛСОН ҮЕД МОНГОЛ АЗИЙН САНХҮҮГИЙН ТӨВ БОЛОХ БОЛОМЖТОЙ

-Бизнесийн зээлийн хүүг 50 хүртэл хувиар бууруулах, зээл авсан ААН-үүдэд төрөөс татаас өгөх тогтоолын төслийг Г.Амартүвшин тэргүүтэй УИХ-ын 20 гишүүн өргөн барилаа. Энэ төсөл батлагдвал банкуудад ихээхэн ашигтай. Төсөл өргөн барьсан гишүүд банкуудын лоббид өртжээ гэх шүүмжлэл өрнөсөн.
-Тогтоолын төслийн талаар Банкны холбооноос санал аваагүй. Энэ талаар би хэвлэлээс л мэдээлэл авсан. Цар тахалтай холбогдуулан ямар арга хэмжээ авах нь Засгийн газрын эрх. Засгийн газар энэ цаг үед иргэдийн эрүүл мэндэд хамгаас илүү анхаарч байгаа болов уу. Иргэд эрүүл байхын зэрэгцээ тогтвортой орлоготой, ажилтай байгаасай гэж бодож байгаа. Ажлын байрыг хадгалах олон хувилбарын нэг нь энэ төсөл гэж бодож байна.
-Төсөл энэ хэвээр батлагдвал нийт зээлийн багцад нь бизнесийн зээл давамгайлдаг буюу томоохон банкуудад эерэг нөлөө үзүүлнэ. Тэтгэврийн зээлийг тэглэснээр багагүй эх үүсвэр суларсан шиг үйл явдал болох уу?
-Тогтоолын төсөл энэ хэвээр батлагдвал банкуудад шууд том хэмжээний дэмжлэг ирнэ гэж хэлэхгүй л дээ. Бидний хувьд зээлийн хүүг Засгийн газар төлөх, ААН төлөх л ялгаа харагдаж байна. Түүнээс зээлийн хүүний хэмжээ өөрчлөгдөхгүй. Харин 100 хувиар зээлийн хүү төлж байгаад 50 хувиар төлөх зээлдэгчдэд шууд нөлөөтэй. Хэрвээ Засгийн газар төлбөл шүү дээ.
-Зээл авсан нь л хождог буруу жишиг тогтох вий гэж олон хүн болгоомжилж байна. Тэтгэврийн зээл авсан иргэд зээлээ тэглүүлсэн. Бизнесийн зээл авсан (уул уурхай, мэдээллийн технологийн компаниуд хамаарахгүй) бол зээлийн хүүнийхээ талыг улсаар төлүүлнэ. Зээл авах гээд авч чадаагүй, гарааны компаниуд бий.
-Засгийн газар энэ оны улсын төсөв алдагдалтай байхаар батлагдсан тул бизнесийн зээлийн хүүний 50 хувь буюу ийм их мөнгийг төр өөр дээрээ үүрч төлөх боломж байхгүй гэж харж байна. УИХ энэ төслийг батална гэж бодохгүй байна.
-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хүүхдийн мөнгийг нэмэх, цахилгааны төлбөрийг төр төлөх гэх мэт өрхийг дэмжсэн шийдвэрүүд гаргалаа. ААН-үүдээ дэмжихгүй байна гэх шүүмжлэл гарч байна.
-Moody’s судалгааны байгууллагаас цар тахлын сөрөг нөлөөг бууруулах эдийн засагтаа оруулсан дэмжлэгийг харьцуулан гаргасан байсан. Энэ судалгаагаар Энэтхэг улс жишээлбэл ДНБ-ийнхээ 4 орчим хувьтай тэнцэх санхүүжит гаргасан байгаа юм. Тэгвэл уг аргачлалаар тооцож үзэхэд өнгөрөгч 11-р сарын байдлаар манай улсын ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дэмжлэгийг Засгийн газраас эдийн засагт оруулсан байна. Арван хувь бол дунджаас дээгүүр үзүүлэлт. Засгийн газар эдийн засгийн боломжоороо л цар тахлын эсрэг хичээж ажиллаж байна. ААН-ийн төлдөг зарим татвар, НДШ-ийг өнгөрсөн онд царцаасан. Байгууллагуудын төлдөг 13.5 хувийн НДШ-ийг тэглэсэн нь байгууллагуудад багагүй дэмжлэг болсон. Ажлын байраа хадгалсан ААН-үүдэд ажилтных нь тоогоор тус бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Хөл хорионы улмаас манай цалингийн зээлийн эргэн төлөлтөд асуудал үүсэх болов уу гэсэн болгоомжлол бидэнд байсан. Төсвийн албан хаагчид, томоохон ААН-ийн ажилтнууд зээлээ цагт нь эргэн төлж байна. Компаниуд ч ажлын байраа хадгалах, сургаж бэлдсэн хүмүүсээ авч үлдэхийн тулд бүх чадлаараа хичээж байна. Том компаниудын ажилтнуудын цалингийн зээлийн хугацааг сунгаж, хамтран ажиллаж байна.
-Танай банк 6000 орчим ажилтантай. Ажилтнуудаа цомхотгосон уу?
-Үгүй. Манай бизнесийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна. Зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж байгаа тул ажилтнуудын ачаалал харин ч нэмэгдсэн. Нэмж хүн авах, ачааллыг хуваах шаардлага үүсэж байна.
-Та Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгчөөр хоёр жил ажиллана. Өнгөрсөн онд Ариг, Чингис хаан, Үндэсний хөгжлийн банкуудад асуудал үүсэв. Банкны холбоо энэ онд ямар ажлууд хийх вэ?
-Банкны холбоо сайн дураараа эвлэлдэн нэгдсэн, ТББ. Хамтарч зардлаа бууруулах, үйл ажиллагааг сайжруулах, сургалт явуулахад илүү анхаарч ажилладаг.
-АТМ, пос машин гэх мэт банк бүрийн тусдаа гаргадаг зардлыг бууруулах зорилгоор Банкны холбоо өнгөрсөн онд судалгаа эхлүүлсэн. ТЭЗҮ боловсруулах ажил ямар шатандаа яваа вэ?
-Судалгаагаа үргэлжлүүлж байна. Банкууд бэлэн мөнгөний удирдлагын нэгдсэн төвтэй болсноор харуул хамгаалалт, тээвэр гэх мэт банк бүрийн гаргадаг зардлыг бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл, нэг машин тойроод бүх банкны АТМ-ыг цэнэглэх боломжийг судалж байна. Мөн зээлийн мэдээллийн сан байгуулж, нэг хүний зээлийн хүсэлтийг олон банк зэрэг судлахгүй, зээлдэгч нарыг ангилан, рейтинг тогтоох судалгааг эхлүүлсэн.
-Төгсгөлд нь танаас Монгол Улс Азийн санхүүгийн төв болох боломжтой юу гэж асуухыг хүслээ. Эсвэл энэ нь зүгээр л эрх баригчдын хоосон амлалт уу?
-Боломж үргэлж байдаг. Үүний тулд юуны өмнө манай улсын санхүүгийн салбарын (зөвхөн банк биш) дурэм журмууд ил тод, ойлгомжтой байх ёстой. Хуулиуд хоорондоо зөрчилдөх ёсгүй. Хууль бүх хүнд ижил тэгш үйлчилдэг болсон үед Монгол Азийн санхүүгийн төв болох боломжтой.
-Шинэ ажлаа аваад хамгийн анх бидэнтэй уулзаж, дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
-Та бүхэнд бас баярлалаа. Энэ 2021 онд ХААН Банкны түүхт 30 жилийн ой тохиож байна. Бид 30 жилийн ойгоо олон амжилт, урам зоригтой угтаж, цаашид ч нийгэм, эдийн засаг, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, манлайлагч банкны байр сууриа бататган, олон гайхалтай түүх бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. ХААН Банканд итгэл хүлээлгэн дэмжиж хамт байдаг харилцагчид, хамтрагч түншүүддээ, нийт хамт олондоо ирж буй цагаагчин үхэр жилдээ эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсье.

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс
Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс