Аялгуут тансаг ардын дуу нь хүмүүний сэтгэлийг ариусгах шидтэй билээ. Өөрийн дуулах донж маяг, намба төрх, хоолойн торгон нугалаа цохилго, мэдрэмжээрээ ардын дууг аргадан, амилуулдаг МУСТА, дуучин Б.Алтанжаргалын хоёр дахь бие даасан тоглолт удахгүй болох гэж байна.
Урт түүхийн домогт дуунууд
Уяхан хөгжмийн зөөлөн аялгуу
Уран хоолойн ганган шаглааг
Зөвхөн дэргэдээс нь хүртэх тансаг мэдрэмжийг төрүүлэх “Тэнгэрийн салхи” ардын дууны тоглолт “Корпорэйт Конвеншн Центр”-т 2020 оны арваннэгдүгээр сарын 12,13-ны өдрүүдэд 19.00 цагаас болно.
Уг тоглолт нь Chillout буюу байгалийн чимээ, зөөлөн хэмнэл бүхий тайван уур амьсгалыг бүрдүүлсэн, бүрэн хэмжээний амьд тоглолт аж. Б.Алтанжаргалын дуулахыг сонссон хэн бүхэн тал нутаг, ижий аав, амраг хайртай бүхэндээ очсон мэт мэдрэмжийг авч, гэгэлзэн, гуниглан, догдлон, жаргаж сонсоно гэдэгт итгэж байна хэмээн тоглолтыг зохион байгуулагчид онцолж байв.
Ардын дууны тансаг аялгууг амилуулан дуулах уг тоглолтод үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, этник бүжгийн “Даанс лаб” хамтлаг, уртын дуучин Л.Баяржавхлан нар оролцоно.
Уг тоглолт нь Chillout буюу байгалийн чимээ, зөөлөн хэмнэл бүхий тайван уур амьсгалыг бүрдүүлсэн, бүрэн хэмжээний амьд тоглолт аж.
Тоглолтын Ерөнхий ивээн тэтгэгчээр “Ай энд Жи Интернейшнл ХХК”, дэмжигч байгууллагаар “Корпорэйт Хотел энд Конвеншн центр”, “Талын эзэн ХХК”, “E Студи”, “Хөхүүр айраг зоог”, “Хуяг брэнд”, “Намнаа клуб”, “Лимитлес рекордс” тус тус ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8844, 8855-8810, 9990-9192 утаснаас болон www.altanjargal.com цахим хуудаснас авна уу. Харин тоглолтын тасалбарыг https://www.ticket.mn/event/983/ болон 1900-1800 дугаараар захиалан авах боломжтой.