Монгол-Европын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Лондон хотноо болжээ. Манай улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентла, Евромани конференци байгууллага хамтран уг уулзалтыг зохион байгуулсан байна. Энэ уулзалтыг Лондонд зохион байгуулсан нь Их Британийн уул уурхай, газрын тос, эрчим хүч, хүнд болон хөнгөн үйлдвэр, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарын өндөр технологи бүхий үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчдыг татах боломж бүрдэж байгаа юм. Европын бизнес эрхлэгчдийн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах талаар баримталж байгаа төр, засгийн бодлого, бизнесийн боломжийг сурталчлах, Европын зах зээлд Монголын компаниудын хувьцааг арилжих боломжийг нэмэгдүүлэх аж. Европын холбооны гишүүн орнуудын бизнесийн сонирхлыг Монголын зах зээлд бий болгох ач холбогдолтой аж.
Нэр бүхий дөрвөн салбар хуралдаанаас бүрдсэн энэ уулзалтыг Монгол Улсын шадар сайд М.Энхболд нээж үг хэлжээ. Европын холбооны 23 орон 1990 оноос хойш манай улсад 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсний 14.5 сая ам.долларыг нь ХБНГУ оруулжээ. Харин манай улсаас Европын холбооны улсуудтай хийсэн худалдаа 317 сая ам.долларт хүрсэн нь нийт гадаад худалдааны найман хувийг эзэлж байгаа аж.
Ж.Байгаль