Эмэгтэй хүн бүрийн тэр бүр хүсэж сонирхож зорьдоггүй адал явдал сорилт бэрхшээлээр дүүрэн “цагдаа” мэргэжлийг сонгосон залуу ээжийн тухай энд өгүүлэх болно оо. Бизнесийн удирдлага чиглэлээр их сургуульд мэргэжил эзэмшсэн боловч бага наснаасаа хүсэж мөрөөдөж ирсэн ажлаа хийхээр гэнэтхэн л нэг өдөр зориг шулууджээ. Хүнд төрөлхийн нэг араншин өгөгдөл байдаг даа...
Түүний хувьд зовж зүдэрсэн нэгэнд илүү хүч чадалтай нь бяр тэнхээгээ үзүүлэх, шударга бус үйл явдлын хажуугаар чимээгүй өнгөрч чаддаггүй. Цээж дотроос нь өмгөөлөх хамгаалах эмзэглэх сэтгэгдэл төрдөг байсан нь Дөлгөөнийг цагдаагийн алба хаагч болох зам руу хөтөлжээ. Хүний мэдрэмж хүсэл тэмүүлэл гэдэг тийм л хүчтэй.
2015 онд ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн Цагдаагийн албаны “ОФИЦЕР”-ын сургалтад элсэн орсон хавар Дөлгөөн бага сартай бие давхар гэдгээ мэдээд ухрах нэг алхам түүнд байсан ч хайртай хань гэр бүлийнхээ дэмжлэг, урмаар төгсөн суралцахаар болжээ. Өдөр тутмын бэлтгэл сургуулалт, тэс өөр орчинд бие давхар эмэгтэй дасан зохицох багагүй даваа. Хүнд армийн гутал, жагсаалын бэлтгэл, жирэмсэн үеийн дааврын өөрчлөлт гээд л шантрах үе олон л гарч... Гэсэн ч тэр урагшаа тэмүүлсээр энэ цагт хэсгийн байцаагч, сургалт хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч цолтой болж өнөөдөр ч гэсэн хүн ардынхаа сайн сайхан,амар тайван амьдралын төлөө зүтгэсээр л явна.
Хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа олон ч сэтгэл өвтгөсөн, гуниг харуусал төрмөөр, сэтгэл тэнийсэн хэргүүд дээр ажиллаж байж. Хамгийн тод үлдсэн нэгэн дурсамж гэвэл гэр бүлийн маргаантай архины хамааралтай удаа дараагийн үйлдэлтэй гэр бүлийг эвлэрүүлэн зуучилж тэдний асуудлыг эергээр шийдэж өгсөн үйл явдал. Энгийн зүйл юм шиг боловч одоо тэр гэр бүл ажилтай бие биеэ ойлгож хүндэлдэг айл шиг айл болж хааяа хааяа “Баярлаж явдаг шүү байцагч аа” гэж хэлэхийг сонсох хамгийн сайхан мэдрэмж хэмээн өгүүлсэн юм.
Мөн оршин суугаа газраасаа төөрсөн бяцхан охиныг олоход даарчихсан айсандаа мэнчийтэл улайсан бүлтгэр охин санаанаас ер гардаггүй. Охиныг олоод л өмсөж явсан дүрэмт хувцсандаа ороогоод шууд л тэвэрч авсан. Дараа нь ээж аавтайгаа баярлалаа гэж хэлээд гэр лүүгээ явж байгааг харах л хамгийн сайн байхдаа хэмээн өгүүлсэн юм. Цагдаагийн алба хаагчийн хийх ёстой үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг ч гэсэн цаана хүний амь,амьдрал цаашид буй болж болох эрсдэлээс хамгаалж өдөр бүр монголын цагдаа нар чимээгүй гавьяа байгуулж байдаг юм байна даа гэсэн сэтгэгдэл төрөөд хоолой зангирч байлаа... Энэ зөвхөн л жишээ /хэсэг чимээгүй суув/
Нийгмийн сүүдэртэй хэсэгт зовсон нэгний хамгаалагч,аврал эрсэн нэгний гэрэлт итгэл найдвар болж яваа нь түүний бахархал. Мөн цагдаа байхаас гадна сайн ээж, сайн хань байна гэдэг хамгийн том бахархал бяцхан охиндоо өдөр бүр үйлдлээрээ зөв эерэг байхыг харуулахыг хүсдэг хэмээн даруухан инээх Дөлгөөн бүсгүйтэй адил эгэл жирийн олон олон мөрдэстэй бүсгүйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн аюулыг сөрж зогсдог юм шүү.
Бие биедээ урмын сайн үг хэлж хайр түгээж жаргаж амьдарцгаая!
Сэтгүүлч: Б.Анура