Энэ сарын 05–ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрийг Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд нар танилцуулав. Энэ үеэр “... цаашид вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна” гэж шийдвэрлэсэн тухай Сангийн сайд тайлбарлав. Өөрөөр хэлбэл, вакцинд (буюу дархлаажуулалтад) хамрагдаагүй бол тухайн иргэнд нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн үг.
Иргэдийг аль болох олноор нь вакцинд хамруулах нь маш чухал хэдий ч ийм хүнлэг бус байдлаар арга хэмжээ авах нь хүмүүнлэг нийгэмд байж боломгүй явдал юм.
ЯАГААД?
Юун түрүүнд, ер нь ямар хүмүүст ямар зорилгоор нийгмийн халамж үйлчилгээ үзүүлдэг вэ гэдгээс эхэлье. Нийгмийн халамж гэдэг нь зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай байгаа иргэдэд наад захын хэрэгцээ шаардлагыг нь хангах үүднээс төрөөс үзүүлж буй үйлчилгээ юм. Тодруулбал, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.1 – д нийгмийн халамжийг дараах байдлаар тодорхойлсон байна.
“Эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн – иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа” юм.
Хүн бүр өөрийн бие, гэр бүл, амьдрах орчин, нийгмээ сонгож төрдөггүй тул хүнд төрсөн цагаасаа эхлээд бусдаас ялгаатай орчин нөхцөлд амьдрах шаардлагатай болдог.
Сүүлийн үед “Манай улс халамжийн улс боллоо, халамжаас болж иргэд улам залхуурч байна” гэх мэт үнэн биш, үндэслэлгүй, улс төрийн шинжтэй янз бүрийн мэдээллүүд үе үе гарч байна. Та бүхэн ийм мэдээнд бүү автаасай гэж хүсье.
Нэгэнт л хүн бүр өөрийн бие, гэр бүл, амьдрах орчин, нийгмээ сонгож төрдөггүй тул хүнд төрсөн цагаасаа эхлээд бусдаас ялгаатай орчин нөхцөлд амьдрах шаардлагатай болдог. Өөрөө бүх чадлаараа хичээсэн ч амьдарч буй орчин, нөхцөлөөсөө өөд өндийж чадахгүй иргэн, хүн, хүүхэд маш олон. Бид нэг л нийгэмд хамт амьдарч байгаа учраас тэдгээр иргэдэд зайлшгүй шаардлагатай тусламж, дэмжлэг, боломжийг үзүүлэхийн тулд “нийгмийн халамж”-ийг үзүүлдэг юм. Энэ нь зөвхөн Монгол Улсад л байдаг арга хэмжээ биш. Хүний амьдрал өрнөж буй бүх нийгэм, улсуудад бий, байх шаардлагатай арга хэмжээ. Тиймдээ ч Нэгдсэн үндэстний байгууллага, Улаан загалмайн нийгэмлэг гэх зэрэг олон улсын байгууллагууд халамж шаардлагатай бүлэг хүмүүст хандсан, онцгойлон анхаарсан ажил, дэмжлэгүүдийг цаг ямагт хийж байдаг.
Нийгмийн халамжид хамрагдах нь хүний үндсэн эрх юм. Тиймдээ ч үүнийг баталгаажуулж, НҮБ – ийн Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлд “Энэхүү Пактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан, хүн бүрийн нийгмийн хангамжид хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж заасан байна. Энэ нь манай улсын хүлээсэн үүрэг юм. Учир нь Монгол Улс нь энэ олон улсын гэрээнд 1968 оны 06 сарын 05 – ны өдөр нэгдэн гарын үсэг зурж, 1974 оны 11 сарын 18 – нд соёрхон баталсан юм.
Иймд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хүний нийгмийн халамжид хамрагдах эрхийг баталгаажуулах үүднээс бид энэ эрхийн агуулгыг Үндсэн хуульдаа ч баталгаажуулсан. Тиймээс, нийгмийн халамж авах буюу нийгмийн халамжид хамрагдах нь хүний, Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.5 – д “Өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;” гэж заасан.
Энэхүү баталгаатай үндсэн эрхийг нь эдлүүлэх нөхцөлийг бий болгохоор Монгол Улс Нийгмийн халамжийн тухай хуулиа баталсан (2012 оны шинэчилсэн найруулга). Тус хуулийн 3.1.1 – р заалтад дээр дурдсан “нийгмийн халамж”-ийг тодорхойлжээ.
Тухайн хүн өөрийн төрөлхийн шинж байдал, амьдралын боломж, орчин, нөхцөл зэргээс шалтгаалан наад захын шаардлага хангасан орчин, нөхцөлд амьдрахад нь зайлшгүй шаардлагатай байгаа дэмжлэгийг олгохын тулд нийгмийн халамж үзүүлэх шаардлагатай байдаг. Зайлшгүй шаардлагатай дэмжлэг гэдгийг тодотгоё.
Аль ч тохиолдолд өөрсдөө буруутах шийдвэрийг Засгийн газар гаргажээ.
Мөн “нийгмийн халамж”, нийгмийн халамжийн үйлчилгээ гэдэг нь таны төлснөөс ч хавьгүй өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ нь зөвхөн “хүнсний талон” буюу хоол хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээгээр хязгаарлагдахгүй. “Цаатан иргэний тэтгэмж” – ээс авахуулаад “гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж”, “16 насанд хүрсэн одой иргэний тэтгэвэр”, “хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны тэтгэмж” гэх зэрэг олон төрлийн зайлшгүй шаардлагатай тэтгэмж, үйлчилгээнүүд багтдаг.
Хэрвээ Засгийн газраас нийгмийн халамж авдаг иргэдийг энэ халамжгүйгээр амьдрах боломжтой гэж үзэж байгаа бол Засгийн газар өөрсдөө “зөвхөн зайлшгүй шаардлагатай иргэдэд нийгмийн халамж олгож байгаа” гэдгээ үгүйсгэж байна гэсэн үг юм. Эсвэл, тухайн хүн амьдрахын тулд, амь зогоохын тулд зайлшгүй шаардлагатай халамж гэдгийг нь мэдсээр байж түүгээр нь “бооно”, хязгаарлана гэдэг бол харгис, хүнлэг бус шийдвэр, арга хэмжээ байна. Аль ч тохиолдолд өөрсдөө буруутах шийдвэрийг Засгийн газар гаргажээ.
Иргэдийг вакцинд олноор нь хамруулах нь маш чухал болохыг бидний дийлэнх нь ойлгож, хүлээн зөвшөөрчнө. Гэсэн хэдий ч энэ вакцин одоо хийж буй КОВИД-19–ийн халдварын эсрэг вакцин нь Дархлаажуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “заавал хийх дархлаажуулалт”–д хамаарахгүй. Ийм учраас иргэдийг КОВИД-19–ийн эсрэг вакцинд хамрагдах үүрэгтэй гэж үзэх боломжгүй, хамрагдаагүйнх нь төлөө Үндсэн хуулиар баталгаажуулсан Үндсэн эрхийг нь хязгаарлах үндэслэлгүй юм.
Заавал хийх дархлаажуулалтын жагсаалтад оруулаагүй байгаа нь ч үндэслэл, шалтгаантай. Хэрвээ тийм биш бол аль хэдийнэ КОВИД-19 – ийн эсрэг вакциныг бид заавал хамрагдах дархлаажуулалт болгон хуульчлах байсан биз. Нөгөөтээгүүр, вакцинд хамрагдаагүй байгаа иргэд ч өөр, өөрийн шалтгаантай.
Тэгэхээр, заавал хамрагдах албагүй, тийм үүрэггүй байхад нь тухайн иргэнийг ийнхүү вакцинжуулалтад хамрагдаагүйнх нь төлөө наад захын хэрэгцээний дэмжлэгийг хязгаарлах нь хүний ёс талаасаа ч, хууль ёс талаасаа ч үндэслэлгүй, хүмүүнлэг бус арга хэмжээ боллоо.
Үндэслэлгүй байдлаар иргэний нийгмийн халамжид хамрагдах үндсэн эрхийг явцууруулан хязгаарласан Засгийн газрын энэ шийдвэр Үндсэн хуулийн зөрчлийн шинжтэй гэж үзэх үндэслэлтэй. Цаашлаад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэхтэй холбоотой зөрчил гарч болзошгүйг ч дурдах нь зүйтэй.