Долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 14-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл хийсэн.
Тэрбээр "Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөц бий. Үүнээс АИ-92 авто бензин 21 хоног, дизелийн түлш 35, АИ-80 бензин 45 хоног, онгоцны түлш зургаа, долоо хоногийн нөөцтэй байна" гэж хэлсэн. Нэмээд хомстол үүсэж, үнэ өснө гэдэг ташаа мэдээлэл. Нөөц тодорхой хэмжээнд багассан ч яам, агентлаг арга хэмжээ авч байна гэжээ.
Энэ мэдэгдлээс хойш долоо хоногийн дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөөд буйг сурвалжлав. Үндсэн нэг л асуултад хариулт хайлаа. Хомстол хэзээ арилж, түгээлт хэвийн болох вэ?
Эхлээд Ашигт малтмал газрын тосны газрыг зорилоо. Үүдэнд нь очоод Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяртай уулзах хүсэлт тавьсан ч "Дарга алга. Шатахууны асуудлаар ярилцлага өгөх хүн байхгүй" гэж хэвлэл мэдээлэл хариуцсан албан тушаалтан хэлэв.
Иймд шатахууны борлуулалт хэзээ хэвийн болохыг дарга нар өөрсдөө ч хэлж мэдэхгүй байна уу гэх хар таамагтай гэдрэг эргэлээ.
"ЭГЧДЭЭ ТУСЛААЧ"
Тэндээс Тасганы овоонд байрлах "Петровис" шатахуун түгээх станц руу очив. Сандарсан байрын настай эмэгтэй бензин авахаар дугаарласан машинууд дундуур хойш урагш гүйгээд л байна.
Гэрээсээ шатахуун авахаар гарсан ч олдохгүй явсаар энэ хүрсэн. Одоо хөдлөх ч бензингүй болоод байгаа. Гэтэл энэ шатахуун түгээх станц зөвхөн гишүүнчлэлийн карттай хүнд дээд тал нь 30 мянган төгрөгийн шатахуун худалдана гэснээр эмэгтэйн бензин олох сүүлийн найдвар тасраад байгаа нь энэ.
"Картаараа таван литр ч хамаагүй бензин аваад өгөөч, эгч нь нэмж мөнгө төлье" гэсэн ч жолоочид толгой сэгсрээд цонхоо хаана. Эмэгтэй дахиад л түгээгч дээр ирээд "Би бензингүй хөдөлж чадахгүй боллоо. Ядаж нэг литрийг өгчих, тэгэх үү" гэж арга ядна, түгээгч толгой сэгсэрнэ. Энэ хооронд түрүүчээс хойш дугаарласан эмэгтэйн ээлж ирсэн ч "Картгүй хүнд бензин өгөхгүй" гэдгийг сонсоод бухимдав. Хариуд нь түгээгч "Тэгвэл наанаа хоно" гэж хатуурхах юм.
Ер энэ нийгэмд мөнгөтэй байсан ч туйлдах нь. Гэхдээ бид юуны учир ийн туйлдаж байгаа вэ? Асуулт ургасаар, хариулт олдохгүй явсаар л.
"АИ-92 БАЙГАА, НӨӨЦ ТАСАЛДАХГҮЙ"
Баян бүрдийн тойрогт байрлах М-Oil шатахуун түгээх станцад, сүүлийн өдрүүдэд "нүдний гэм" болоод байгаа АИ-92 авто бензин худалдаалж байна. Ингэхдээ нэг автомашинд 20 мянган төгрөгийн шатахуун олгох аж. Үнэ 2050 төгрөг.
Шатахуун түгээх станцын ажилтан "Нөөц хэвийн, хомстол үүсэхгүй" гэж ярилаа. Энд мөн дизель түлшний борлуулалт хэвийн байна. Харин АИ-95 бензин дуусжээ.
Уйгагүй хайвал энд тэндхийн шатахуун түгээх станцад АИ-92 авто бензинийг хязгаартай ч гэсэн олгож байна. Эндээс улсаараа тэг зогсчихгүй нь гэх итгэл төрөв.
"ШАТАХУУНГҮЙ ГУРАВ ХОНОЖ БАЙНА"
Дэнжийн мянгад байрлах "Петровис"-ийн шатахуун түгээх станцад аль ч төрлийн бензин алга, тасраад гурав хонож байгаа гэнэ. "Хэзээ хэвийн болохыг мэдэхгүй. Хоёр төрлийн дизель түлш л худалдаалж байна" гэх түгээгчийн үг мөн л цаашид хэрхэх тухай зориг сул бодол төрүүллээ.
Бүр цаашилбал түгээгчгүй колонк ч байна. Баянхошууны Тойргийн уулзварт байрлах "Шунхлай" шатахуун түгээх станцад АИ-92, АИ-95 бензин байхгүй гэх бичиг угтав. Харуул болон салбар хариуцсан ажилтан нь мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
"ЧИ МЭДДЭГ ЮМ УУ" : "БИ МЭДДЭГ ЮМ"
Дэнжийн мянгаас Баянхошуу руу явах замд байрлах "Тэс петролиум" шатахуун түгээхэд АИ-92 авто бензинийг 30 мянган төгрөгт өгч байна. Энэ станц хэрэглэгчдэдээ хөнгөлөлтийн карт олгодог.
Гэхдээ карттай эсэхээс үл хамааран 20 мянган төгрөгийн үнийн дүнд багтаан шатахуун олгож байв. Мөн АИ-95 авто бензинийг хязгааргүйгээр олгож байна. Энд урт дараалал үүсжээ.
Шатахуун түгээх станцын ажилтан дарааллыг тасалж хаалт тавьсан ч бухимдсан иргэн хаалтыг нь авч "Чи мэддэг юм уу, наад бензинээ өг" гэж түрэмгийлэв. Ажилтан бууж өгөлгүй "Би мэддэг юм" хэмээгээд хаалтаа буцаан тавив. Энэ хоёрын маргааныг хэн, хэзээ таслах бол оо?
"КАРТТАЙ, ТАЛОНТОЙ ХҮМҮҮСТ ӨГНӨ"
СХД-ийн Баруунсалаанд байрлах "Петровис"-ийн шатахуун түгээх станц карттай хүмүүст 30 мянган төгрөгт АИ-92, АИ-95 бензин олгож байна. Мөн талонтой хүмүүст бензин өгөх гэнэ. Анзаарахад захын гэр хорооллын зам дагуух станцуудад дараалал цөөн харагдав.
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны нөөцөөр ОХУ-аас бүрэн хамаардаг. ОХУ дотоод зах зээл дэх шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулах, бууруулах зорилгоор экспортыг түр хугацаагаар хязгаарлаж болзошгүй тухай өнгөрсөн хавраас мэдэгдэж эхэлжээ.
Энэ мэдээллийг ОХУ-д суугаа манай ЭСЯ-аас ирүүлснийг УУХҮЯ-нд тухайн үед хүргүүлж байжээ. Тэгвэл бид яагаад бэлтгэл хангаж, нийлэлтийг таслахгүй байх тал дээр анхаарсангүй вэ? Экспортын түр хориг гурван сараас багагүй хугацаанд үргэлжилж магадгүй гэх таагүй мэдээ дуулдаж байна. Цаашид хэрхэх вэ?
Газрын тосны бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компани жил бүрийн найм, есдүгээр сард урсгал засвар хийдгээс есдүгээр сард Монголд нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ багасдаг.
Үүнтэй холбоотойгоор зөрүүг БНХАУ-ын “Чайна ойл”, “Петрочайна” компаниас авахаар ЗТХЯ, ГХЯ, Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа гэж АМГТГ-аас мэдээлсэн. Гэсэн ч урдаас авах шатахуун гааль дээр гацжээ.
Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньрутай өнөөдөр уулзалт хийж байна. Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайдтай албан уулзалт хийх аж. Эдгээр уулзалт хэвлэл мэдээлэлд хаалттай болж байна. Сайн мэдээ дуулдаасай.
Хөдөө аж ахуйн салбарт ургац хураалтын ажил эд өрнөж, тариа ногоогоо борлуулахаар хот, хөдөөгийн хооронд зорчих иргэдийн урсгал нэмэгдэж байгаа. Гэтэл их ажлын энэ үед шатахуунгүй болоод "явгарчихвал" наанадаж тариаланчдын хөдөлмөр хайран, цаанадаж Монгол Улсын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөтэй.
Долоо хоногийн өмнөхөн л "Цахим үндэстэн" болж буйгаа зарласан Монгол Улс долоо хоногийн дараа "Явган үндэстэн" болж хувирлаа.
Нисдэг камераар тэнгэрт соёмбо зурахын оронд шатахууны хомстол үүсгэхгүй, нийлүүлэлтийг тасалдуулалгүй, ард иргэдийг туйлдуулахгүй байхад анхаарах нь таны ажил байжээ, Ерөнхий сайд аа.