Токиогийн олимпын наадмыг Монголын таван шүүгч дэнслэн явуулж байна. Тухайлбал өнөөдөр бокс, жүдо бөхийн төрлүүдэд Монгол шүүгч ажилласан.
Шүүгчдийн бүрэлдэхүүн:
Олимпын жүдо бөхийн төрлийг шүүх Монголын анхны эмэгтэй шүүгч Т.Энхцэцэг тус төрлийг дэнслэх дэлхийн шилдэг 16 шүүгчийн нэгээр нэрлэгдсэн.
Олимпын байт харвааны төрлийг шүүх Монголын анхны эмэгтэй Э.Саруул тус төрлийг дэнслэх дэлхийн шилдэг 14 шүүгчийн нэгээр нэрлэгдсэн.
Олимпын хүндийг өргөлтийн төрлийг шүүх Монголын анхны эмэгтэй Л.Одгэрэл нь ДАШТ-ий шүүгчээр 7 удаа ажилласан туршлагатай.
Олимпын боксын төрлийг шүүх Ц.Цогтгэрэл нь Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан юм.
Олимпын боксын төрлийг шүүх О.Мандахбаяр нь 1982 онд Германд болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж Монголын боксчдын анхны дэлхийн медальтан тамирчин болж байсан Р.Отгонбаярын хүү юм.