Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид арваннэгдүгээр сарын 29-30-нд шилжих шөнө нууцаар биеэ үнэлж байна гэсэн дуудлага хүлээн авсны дагуу газар дээр нь очиж, хяналт шалгалт хийлээ.
Эхний дуудлага Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд үйл ажиллагаагаа явуулж буй “Титэм” саун, массажны газарт нууцаар биеэ үнэлж байсан этгээдүүдийг олж илрүүлсэн юм.
Байшинд ороход насанд хүрсэн 23-30 орчим насны гурван эмэгтэй байв. Тэд биеэ үнэлж байсан нь нотлогдсон бөгөөд 30 орчим настай эмэгтэйгээс энэ талаар тодруулахад “Манай найз энд хүлээн авагч хийгээд өгөөч гэж дуудсан. Би юу хийхээ сайн мэдээгүй. Хамт байгаа хүмүүсийг ч танихгүй” хэмээв.
Тэднээс Эрүүгийн цагдаагийн албаны ажилтан байцаалт авахад биеэ үнэлж байснаа хүлээн зөвшөөрсөн юм. Тус газрын үүдний хэсэгт үүрэн телефоны бүх дугаарт үйлчлүүлэгчдийн захиалгыг хүлээн авдаг утас байлаа. Утсанд “нэг цагийн хэд вэ” гэсэн зурвасууд ирсэн байв. Төлбөр нь цагаас хамаарч 25000-60000 төгрөгийн тарифтай аж.

ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн ажилтан М. Мөнхшүр “Нийслэл хотын нутаг дэвсгэрт зохион байгуулалттайгаар хууль бус ийм үйл ажиллагаа явуулж буй газруудыг гэнэтийн шалгалтаар илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч байна. Таслан зогсоосны дараа ч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ.
Биеэ үнэлсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Бусдад биеэ үнэлэх, бэлгийн мөлжлөгийн талаар сурталчилсан этгээдийг зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцуулна” гэв. Гэнэтийн шалгалт хийсний дараа Эрүүгийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн ирж нэмэлт шалгалт хийж хэргийн цаана эзэн байгаа эсэхэд шалгалт хийхээр үлдэв. Алба хаагчид нийт таван газарт гэнэтийн шалгалт хийж, зохих шийтгэлийг ногдуулан үйл ажиллагааг нь зогсоолоо.
Ө.Түмэндарь