Хэрэв та төрийн албанд ажилд орох хүсэлтэй бөгөөд төрийн албан хаагчийн шалгалт
өгөх гэж байгаа бол доорх мэдээллийг сонирхоорой. Шалгалт ирэх сарын 4-5-нд
улсын хэмжээнд явагдах юм. Бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өчигдрөөс
эхлэн Удирдлагын академи дээр өгч байгаа бөгөөд албан ёсны бүртгэл нь энэ
сарын 28, 29, 30-ны өдрүүдэд явагдах юм байна.
Бүртгүүлэх хүмүүс төрийн албан хаагчийн биеийн байцаалт буюу нэгдүгээр маягтыг
бөглөж 4х6 харьцаатай хоёр хувь цээж зураг, их, дээд сургууль төгссөн диплом,
цагдаагийн газрын тодорхойлолт, ажил эрхэлдэг бол тухайн байгууллагын
тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг бүрдүүлж ирэх хэрэгтэй гэнэ.
Мэргэшлийн сорилын шалгалтыг ирэх сарын 4-нд авах бөгөөд төрийн захиргаа, эрх
зүй, мэргэжлийн хяналт, эдийн засаг болон байгаль орчин, багийн ажилтан гэсэн
чиглэлээр авах юм байна.
Төрийн байгууллагуудын ажлын байрны захиалгыг энэ оны эхний сараас хүлээн авч
эхэлсэн бөгөөд одоогоор 13 яам, 31 агентлаг болон бусад төрийн байгууллагын
нийтдээ 260 гаруй ажлын байрны захиалга ирээд байгаа гэнэ. Нийслэл болон 21
аймгаас ирүүлсэн захиалгаас үзэхэд эдийн засагч ня-бо, хуульч эрх зүйч, эмч,
геологи, уул уурхай, мэдээлэл холбооны инжинер, сэтгүүлч, экологич, байгаль
хамгаалагч, гадаад харилцаа, орчуулагч, хяналт шалгалтын байцаагч, газар
зохион байгуулагч, бага ангийн болон биеийн тамирын багш, хүнсний технологич
зэрэг боловсон хүчин эрэлт хэрэгцээтэй байна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн сул орон тооны байдлыг
авч үзвэл НИТХ-ын ажлын албанд эрх зүй, төрийн байгуулалтын асуудал хариуцсан
ажилтан нэг, НЗДТГ-ын Санхүү эдийн засаг, төрийн сангийн хэлтэст бүртгэлийн
асуудал хариуцсан мэргэжилтэн нэг, гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэг,
хэвлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн ажилтан нэг, нийтдээ гурван
мэргэжилтний орон тоо хүлээгдэж байна.
Дүүргүүдийн төрийн захиргааны хэлтсүүдэд нийт 60 орчим мэргэжилтэн, Нийслэл,
дүүргийн нийгмийн даатгалын газарт хяналт, нийгмийн, эрүүл мэндийн даатгалын
байцаагч, орлогын байцаагч зэрэг нийтдээ 11 боловсон хүчний захиалга ирүүлжээ.
Харин Төрийн захиргааны байгууллагуудын хувьд,
УИХ-ын Тамгын газар:
Зохион байгуулагч зургаа, референт тав, нарийн бичгийн дарга нэг.
Улсын дээд шүүх: Шинжээч гурав.
Үндсэн хуулийн Цэцийн тамгын газар:
Зааварлагч хоёр.
Хүний эрхийн үндэсний комисс:
Референт гурав.
Үндэсний статистикийн хороо:
Программ хангамж, вэб мастер, эдийн засгийн статистикч мэргэжлээр нийт есөн
мэргэжилтэн.
ХЗДХЯ:
Төрийн байгууламж, захиргааны чиглэлийн хууль тогтоомж хариуцсан нэг, өргөдөл
гомдол хариуцсан нэг, гадаад харилцаа хариуцсан нэг, хүний эрхийг хангах үндэсний
хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал хариуцсан нэг нийт дөрвөн мэргэжилтэн.
ЭМЯ:
Орчны эрүүл мэндийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан нэг, Улс хувийн
хэвшлийн түншлэлийн бодлого хариуцсаннэг, салбарын стратегийн удирдлага
хариуцсан нэг, цалин хөлс, нэмэгдэл урамшууллын төлөвлөлт зохицуулалт хариуцсан
нэг. Нийт дөрвөн мэргэжилтэн.
ҮХЯ:
Геологийн суурь судалгаа болон төрөл бүрийн масштабын зураглалын ажлын үндсэн
чиглэлийг тодорхойлж, нутаг дэвсгэрийн геологийн судалгааны түвшинг дээшлүүлэх
асуудал хариуцсан нэг, Ашигт малтмалын эрэл хайгуул геологийн судалгааны
ажлын чанар үр өгөөжийг дээшлүүлэх асуудал хариуцсан нэг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг
дэмжих хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах болон холбогдох хөтөлбөр төсөл
боловсруулах бодлогын хэрэгжилтэд хяналт тавих асуудал хариуцсан нэг, гадаад
худалдаанд Монгол Улсын баримтлах байр суурийг боловсруулах холбогдох судалгааг
хийж үнэлэлт дүгнэлт өгөх чиглэлд нэг мэргэжилтэн.
ХХААЯ:
Мал эмнэлгийн бүртгэл мэдээлэл, дотоод ажил, гамшгийн асуудал хариуцсан
мэргэжилтэн нэг, Хил дамжин халдварладаг өвчин болон гадаад мэдээ хариуцсан
мэргэжилтэн нэг, мал аж ахуйн талаарх бодлого хөтөлбөр, төсөл хариуцсан
шинжээч нэг, Европын холбооны улсуудын болон Арабын орнуудын хамтын
ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нэг.
БОЯ:
Хяналт шалгалт хариуцсан нэг, орчны бүс, газар ашиглалт хариуцсан нэг, аялал
жуулчлал, мэдээлэл сурталчилгаа хариуцсан нэг, судалгаа шинжилгээ, мэдээллийн
сан хариуцсан нэг, байгаль хамгаалагч ес, Хан Xэнтийн тусгай хамгаалалттай
газарт хяналт шалгалт хариуцсан нэг, орчны бүс, газар ашиглалт хариуцсан
нэг, аялал жуулчлал, мэдээлэл сурталчилгаа хариуцсан нэг, байгаль хамгаалагч
26.
БСШУЯ:
Соёл, урлагийн маркетингийн бодлого, зохицуулалт хариуцсан нэг, сургуулийн өмнөх
болон бага, дунд боловсролын статистикийн мэдээлэл хариуцсан нэг, дээд
боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, технологийн салбарын хяналт-шинжилгээ
үнэлгээ хариуцсан нэг, боловсролын салбарын гадаад харилцаа хариуцсан
нэг, соёл, шинжлэх ухааны эрх зүйн зохицуулалт хариуцсан нэг, шинжлэх ухаан
технологийн салбарын гадаад харилцаа, ёслол протокол хариуцсан нэг, соёл
урлагийн салбарын гадаад харилцаа хариуцсан нэг.
ЗТАЖЯ:
Америк тив, баруун Европын орнуудтай харилцах хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн
нэг, төсөв хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хариуцсан нэг, сайдын төсвийн багцын
гүйцэтгэл, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн нэгдсэн тайлан хариуцсан
мэргэжилтэн нэг, төрийн нарийн бичгийн даргын өдөр тутмын үйл ажиллагаанд
туслан, түүний албан үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн нэг, Ази
Номхон далайн орнуудын зах зээл хариуцсан мэргэжилтэн нэг, Европ, Америкийн
зах зээл хариуцсан мэргэжилтэн нэг.
Төрийн өмчийн хороо:
Гадаад харилцаа хэвлэл мэдээлэл хариуцсан нэг, Хяналт, шалгалтын асуудал хариуцсан
нэг, мэдээлэл, мониторингийн асуудал хариуцсан нэг, хамтарсан үйлдвэрийн
асуудал хариуцсан нэг, удирдлага, менежментийн асуудал хариуцсан хоёр.
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн
газар:
МХХТ-ийн салбарын стратеги бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, зохицуулалт, дотоод
удирдлага хариуцсан нэг, Улс, хот хоорондын болон орон нутгийн дамжуулах байгууламжийг
шинэчлэх асуудал хариуцсан нэг, төсөл хөтөлбөр боловсруулах хэрэгжилтийг
зохицуулах асуудал хариуцсан тав.
Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв:
Стандартчиллын техникийн хороонд нэг, гадаад харилцаа хамтын ажиллагаа
эрхэлсэн нэг, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт хариуцсан нэг, Бүтээгдэхүүн
баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн нэг,
Шударга бус өрсөлдөөнийг хянан
зохицуулах газар:
Харилцаа холбоо, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн нэг, боловсрол
хариуцсан нэг, аж үйлдвэр хариуцсан нэг, гадаад харилцаа, төсөл сургалт хариуцсан
мэргэжилтэн нэг.
Улсын мэргэжлийн хяналтын газар:
Гадаад харилцаа хариуцсан нэг, хэвлэл мэдээлэл хариуцсан нэг
Үндэсний татварын ерөнхий газар:
Татварын байцаагч гурав,
Ус цаг уур орчны шинжилгээний газар:
Даргын туслах нэг, гадаад харилцаа хариуцсан нэг, Ус цаг уур орчны шинжилгээнд
ашиглаж буй автомат тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн нэг.
Усны хэрэг эрхлэх газар: Хөдөө аж ахуйн усан хангамж хариуцсан нэг, усны
барилга байгууламж хариуцсан нэг, гадаад харилцаа хариуцсан нэг, санхүү хариуцсан
нэг, газрын доорх усны ашиглалт хамгаалалт хариуцсан нэг, мэдээллийн сан
хариуцсан нэг мэргэжилтэн.
Газрын харилцаа геодези зураг зүйн
газар:
Даргын туслах нэг, төсөв санхүүгийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан
нэг, газар зохион байгуулалтын хэлтэст нэг, газрын чанарын болон эдийн засгийн үнэлгээ
хариуцсан нэг, хэмжил зүйн асуудал хариуцсан нэг, агаар сансрын зургийн
мэдээллийн сангийн мэргэжилтэн нэг, төсвийн мэргэжилтэн нэг.
Нийслэл, дүүргийн газрын алба:
Тогтоол шийдвэрийн биелэлт, төлөвлөлт, газрын дуудлага худалдаа төсөл сонгон
шалгаруулалт, газар өмчлөл, кадастрын мэргэжилтэн төлбөрийн байцаагч зэрэг
нийт 23 мэргэжилтэн.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн
газар:
Эрхийн улсын бүртгэл хариуцсан 30, өргөдөл, гомдол үр дүнгийн гэрээ, үйл
ажиллагааны төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн хоёр, мэдээ мэдээлэл хариуцсан
хоёр, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн дөрөв.
Төмөр замын хэрэг эрхлэх газар:
Салбарын эдийн засгийн тооцоо судалгаа хариуцсан нэг, маркетинг хариуцсан
нэг, хууль эрх зүй хариуцсан нэг, гадаад харилцаа нэг, олон улсын байгууллагууд
хариуцсан нэг, тээвэр үйлчилгээ хариуцсан нэг, зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй,
зам замын аж ахуй, автоматжуулалт дохиолол холбоо хариуцсан нийт зургаан
мэргэжилтэн.
Улсын нийгмийн даатгалын ерөнхий
газар:
Байгууллагын сургалт судалгаа хариуцсан нэг, хуулийн хэрэгжилтэд хяналт
тавих шалгалтын ажлыг зохион байгуулагч нэг, гадаад харилцаа мониторинг хариуцсан
нийт дөрвөн мэргэжилтэн.
Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх
газар:
Хүний нөөц, гэрээний эрх зүй, хөдөлмөр хамгаалал, хамтын ажиллагаа гадаад
харилцаа, гео мэдээлэл, өнгөт металлийн судалгаа, тусгай зөвшөөрөл нөхөн
олгох, хил гааль татвар хөдөлмөрийн асуудал, борлуулалт худалдааны гэрээ
хариуцсан нийт 16 мэргэжилтэн.
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс:
Хот төлөвлөлт, барилгын асуудал, төсөв санхүү, орчны эрүүл ахуйн хяналт, мал
амьтан, ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан нийт 13 мэргэжилтэн шалгаруулж
авахаар саналаа ирүүлжээ.
Д.Цолмон