gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн албан хаагч болох хүсэлтэй бол…

Нийгэм
2008-04-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-04-21
Төрийн албан хаагч болох хүсэлтэй бол…

Хэрэв та төрийн албанд ажилд орох хүсэлтэй бөгөөд тө­рийн албан хаагчийн шал­галт өгөх гэж байгаа бол доорх мэ­дээллийг сонирхоорой. Шал­галт ирэх сарын 4-5-нд улсын хэм­жээнд явагдах юм. Бүрт­гэлийн талаарх дэлгэ­рэнгүй мэдээллийг өчигд­рөөс эхлэн Удирдлагын ака­деми дээр өгч бай­гаа бөгөөд албан ёсны бүрт­гэл нь энэ сарын 28, 29, 30-ны өдрүүдэд явагдах юм байна.

Бүртгүүлэх хүмүүс төрийн албан хаагчийн биеийн бай­цаалт буюу нэгдүгээр маягтыг бөглөж 4х6 харьцаатай хоёр хувь цээж зураг, их, дээд сур­гууль төгссөн диплом, цаг­даа­гийн газрын тодор­хой­лолт, ажил эрхэлдэг бол ту­хайн бай­гууллагын тодор­хойлолт, нийг­мийн даатгалын дэвтэр зэргийг бүрдүүлж ирэх хэ­рэгтэй гэнэ.

Мэргэшлийн сорилын шал­­галтыг ирэх сарын 4-нд авах бөгөөд төрийн захиргаа, эрх зүй, мэргэжлийн хяналт, эдийн засаг болон байгаль орчин, багийн ажилтан гэсэн чиглэ­лээр авах юм байна.

Төрийн байгууллагуудын ажлын байрны захиалгыг энэ оны эхний сараас хүлээн авч эхэлсэн бөгөөд одоогоор 13 яам, 31 агентлаг болон бусад тө­рийн байгууллагын нийт­дээ 260 гаруй ажлын байрны за­хиалга ирээд бай­гаа гэнэ. Нийслэл болон 21 аймгаас ирүүлсэн захиалгаас үзэхэд эдийн засагч ня-бо, хуульч эрх зүйч, эмч, геоло­ги, уул уурхай, мэдээлэл холбооны инжинер, сэтгүүлч, экологич, байгаль хамгаа­лагч, гадаад харилцаа, ор­чуулагч, хяналт шалгалтын байцаагч, газар зохион бай­гуулагч, бага ангийн болон биеийн тами­рын багш, хүнс­ний техноло­гич зэрэг болов­сон хүчин эрэлт хэрэгцээтэй бай­на.

Нийслэлийн нутгийн за­хиргааны байгууллагуудаас ирүүлсэн сул орон тооны байд­лыг авч үзвэл НИТХ-ын ажлын албанд эрх зүй, тө­рийн бай­гуулалтын асуудал ха­риуцсан ажилтан нэг, НЗДТГ-ын Санхүү эдийн за­саг, төрийн сангийн хэлтэст бүртгэлийн асуудал хариуц­сан мэргэжилтэн нэг, гадаа­д харилцааны асуудал эр­хэл­сэн нэг, хэвлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн ажилтан нэг, нийт­дээ гурван мэргэжилтний орон тоо хү­лээгдэж байна.

Дүүргүүдийн төрийн за­хиргааны хэлтсүүдэд нийт 60 орчим мэргэжилтэн, Нийс­лэл, дүүргийн нийгмийн даат­галын газарт хяналт, нийгмийн, эрүүл мэндийн даатга­лын байцаагч, орлогын бай­цаагч зэрэг нийтдээ 11 бо­лов­сон хүчний захиалга ирүүл­жээ.

Харин Төрийн захиргааны байгууллагуудын хувьд,

УИХ-ын Тамгын газар:
Зохион байгуулагч зургаа, референт тав, нарийн бичгийн дарга нэг.

Улсын дээд шүүх: Шинжээч гурав.
Үндсэн хуулийн Цэцийн тамгын газар:
Зааварлагч хоёр.

Хүний эрхийн үндэсний комисс:
Референт гурав.

Үндэсний статистикийн хороо:
Программ хан­гамж, вэб мастер, эдийн зас­гийн ста­тистикч мэргэжлээр нийт есөн мэргэжилтэн.

ХЗДХЯ:
Төрийн бай­гууламж, за­хиргааны чиглэ­лийн хууль тогтоомж хариуц­сан нэг, өр­гөдөл гомдол ха­риуцсан нэг, гадаад харилцаа хариуцсан нэг, хүний эрхийг хангах үн­дэсний хөтөлбөрийг хэрэг­жүүлэх асуудал хариуц­сан нэг нийт дөрвөн мэр­гэжилтэн.

ЭМЯ:
Орчны эрүүл мэндийн бод­логын хэрэгжилт, зохи­цуулалт хариуцсан нэг, Улс хувийн хэвшлийн түнш­лэ­лийн бодлого хариуц­сан­нэг, салбарын стра­тегийн удирд­лага хариуцсан нэг, цалин хөлс, нэмэгдэл урам­шуул­лын төлөвлөлт зохицуу­лалт ха­риуц­сан нэг. Нийт дөрвөн мэргэжилтэн.

ҮХЯ:
Геологийн суурь судалгаа болон төрөл бүрийн масшта­бын зураглалын аж­лын үнд­сэн чиглэлийг тодор­хойлж, нутаг дэвсгэрийн гео­логийн судал­гаа­ны түвшинг дээш­лүүлэх асуудал хариуц­сан нэг, Ашигт малтмалын эрэл хайгуул гео­логийн су­дал­гааны ажлын чанар үр өгөө­жийг дээшлүүлэх асуу­дал хариуцсан нэг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомжид нэмэлт өөрч­лөлт оруулах болон хол­бог­дох хөтөлбөр төсөл боловс­руулах бодлогын хэ­рэг­жилтэд хя­налт тавих асуудал хариуц­сан нэг, га­даад худалдаанд Мон­гол Ул­сын баримтлах байр суурийг боловсруулах хол­бог­дох су­далгааг хийж үнэ­лэлт дүгнэлт өгөх чиглэлд нэг мэргэ­жил­тэн.

ХХААЯ:
Мал эмнэл­гийн бүртгэл мэдээлэл, до­тоод ажил, гамш­гийн асуудал хариуцсан мэргэ­жилтэн нэг, Хил дамжин халд­варладаг өвчин болон гадаад мэдээ хариуцсан мэр­гэжилтэн нэг, мал аж ахуйн талаарх бод­лого хөтөлбөр, төсөл хариуц­сан шинжээч нэг, Европын холбооны ул­суудын болон Арабын орнуу­дын хам­тын ажиллагаа ха­риуцсан мэр­гэжилтэн нэг.

БОЯ:
Хяналт шалгалт хариуц­сан нэг, орчны бүс, газар ашиглалт хариуцсан нэг, аялал жуулч­лал, мэдээ­лэл сурталчилгаа хариуцсан нэг, судалгаа шин­жилгээ, мэдээл­лийн сан ха­риуц­сан нэг, бай­галь хамгаа­лагч ес, Хан Xэн­тийн тусгай хамгаа­лалт­тай газарт хяналт шал­галт ха­риуц­сан нэг, орчны бүс, газар ашиглалт хариуц­сан нэг, аялал жуулчлал, мэ­дээлэл сурталчилгаа ха­риуц­сан нэг, байгаль хамгаа­лагч 26.

БСШУЯ:
Соёл, урла­гийн маркетин­гийн бодлого, зохицуулалт хариуцсан нэг, сургуулийн өмнөх болон бага, дунд бо­ловсролын статис­тикийн мэ­дээлэл хариуцсан нэг, дээд боловсрол, соёл урлаг, шинж­лэх ухаан, техно­логийн сал­ба­рын хяналт-шинжилгээ үнэл­гээ хариуц­сан нэг, бо­ловс­ролын салба­рын га­даад харил­цаа хариуц­сан нэг, соёл, шинжлэх ухаа­ны эрх зүйн зохицуулалт ха­риуцсан нэг, шинжлэх ухаан техноло­гийн салбарын гадаад харил­цаа, ёслол протокол хариуц­сан нэг, соёл урлагийн салба­рын га­даад харилцаа хариуц­сан нэг.

ЗТАЖЯ:
Америк тив, баруун Евро­пын орнуудтай харилцах хам­тын ажиллагаа хариуцсан мэр­гэжилтэн нэг, төсөв хө­рөн­гө оруулалтын гүйцэтгэл хариуц­сан нэг, сайдын төс­вийн баг­цын гүй­цэтгэл, нягт­лан бодох бүртгэл, санхүү­гийн нэгдсэн тайлан хариуц­сан мэргэжил­тэн нэг, төрийн нарийн бичгийн дар­­гын өдөр тутмын үйл ажил­ла­гаанд туслан, түүний ал­бан үүргээ гүйцэтгэхэд дэмж­лэг үзүүлэх мэргэжилтэн нэг, Ази Номхон далайн орнуудын зах зээл хариуцсан мэргэжил­тэн нэг, Европ, Америкийн зах зээл хариуцсан мэргэжилтэн нэг.

Төрийн өмчийн хо­роо:
Гадаад харилцаа хэвлэл мэдээлэл хариуцсан нэг, Хя­налт, шалгалтын асуу­дал ха­риуцсан нэг, мэдээлэл, мони­торингийн асуудал ха­риуцсан нэг, хамтарсан үйлд­вэрийн асуудал хариуцсан нэг, удирд­лага, менежмен­тийн асуудал хариуцсан хоёр.

Мэдээлэл, харилцаа хол­­боо, технологийн га­зар:
МХХТ-ийн салбарын стра­теги бодлого, хөтөлбө­рийн хэрэг­жилт, зохицуулалт, до­тоод удирдлага хариуцсан нэг, Улс, хот хоорондын бо­лон орон нутгийн дамжуулах бай­гуулам­жийг шинэчлэх асуу­дал ха­риуцсан нэг, төсөл хөтөлбөр боловсруулах хэ­рэг­жилтийг зохицуулах асуу­дал хариуцсан тав.

Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв:
Стан­дартчиллын тех­ни­кийн хо­роонд нэг, гадаад харил­цаа хамтын ажиллагаа эрхэл­сэн нэг, хэмжих хэрэгс­лийн ба­тал­гаажуулалт ха­риуц­сан нэг, Бүтээгдэхүүн баталгаа­жуу­лалт хариуцсан мэргэ­жилтэн нэг,

Шударга бус өрсөл­дөө­нийг хянан зохицуулах га­зар:
Харилцаа холбоо, мэ­дээл­­­лийн технологи хариуц­сан мэргэжилтэн нэг, боловс­рол хариуцсан нэг, аж үйлд­вэр хариуцсан нэг, гадаад харил­цаа, төсөл сургалт ха­риуцсан мэргэжилтэн нэг.

Улсын мэргэжлийн хя­нал­тын газар:
Гадаад ха­рил­цаа хариуц­сан нэг, хэвлэл мэдээлэл хариуцсан нэг

Үндэсний татварын ерөн­хий газар:
Татварын байцаагч гурав,

Ус цаг уур орчны шин­жил­гээ­ний газар:
Даргын туслах нэг, гадаад харилцаа хариуцсан нэг, Ус цаг уур орчны шинжилгээнд ашиг­­лаж буй автомат тоног төхөө­рөмж хариуцсан мэр­гэжилтэн нэг.

Усны хэрэг эрхлэх га­зар: Хөдөө аж ахуйн усан хан­гамж хариуцсан нэг, усны барилга байгууламж хариуц­сан нэг, гадаад харилцаа ха­риуцсан нэг, санхүү ха­риуц­сан нэг, газрын доорх усны ашиг­лалт хамгаалалт ха­риуцсан нэг, мэдээллийн сан хариуцсан нэг мэргэжил­тэн.

Газрын харилцаа гео­дези зураг зүйн газар:
Дар­гын туслах нэг, төсөв санхүү­гийн хяналт шинжил­гээ, үнэл­гээ хариуцсан нэг, газар зохион байгуулалтын хэлтэст нэг, газрын чанарын болон эдийн засгийн үнэлгээ ха­риуц­сан нэг, хэмжил зүйн асуудал хариуцсан нэг, агаар сансрын зургийн мэдээллийн сангийн мэргэжилтэн нэг, төсвийн мэр­гэжилтэн нэг.

Нийслэл, дүүргийн газ­рын алба:
Тогтоол шийд­вэрийн бие­лэлт, төлөвлөлт, газрын дууд­лага худалдаа төсөл сонгон шалгаруулалт, газар өмчлөл, кадастрын мэргэжилтэн төл­бөрийн бай­цаагч зэрэг нийт 23 мэргэ­жилтэн.

Эд хөрөнгийн эрхийн ул­сын бүртгэлийн газар:
Эрхийн улсын бүртгэл ха­риуц­сан 30, өргөдөл, гомдол үр дүнгийн гэрээ, үйл ажилла­гааны төлөвлөгөө хариуцсан мэргэжилтэн хоёр, мэдээ мэ­дээлэл хариуцсан хоёр, хя­налт шинжилгээ хариуцсан мэргэ­жилтэн дөрөв.

Төмөр замын хэрэг эрх­лэх газар:
Салбарын эдийн засгийн тооцоо судалгаа ха­риуцсан нэг, маркетинг ха­риуцсан нэг, хууль эрх зүй хариуцсан нэг, гадаад харил­цаа нэг, олон улсын байгуул­лагууд хариуц­сан нэг, тээвэр үйлчилгээ хариуцсан нэг, зүтгүүр, зүт­гүүрийн аж ахуй, зам замын аж ахуй, автома­тжуулалт до­хио­лол холбоо ха­риуцсан нийт зургаан мэргэ­жилтэн.

Улсын нийгмийн даат­га­лын ерөнхий газар:
Бай­гууллагын сургалт су­далгаа хариуцсан нэг, хуу­лийн хэ­рэгжилтэд хяналт тавих шалгалтын ажлыг зо­хион бай­гуулагч нэг, гадаад харилцаа мониторинг хариуц­сан нийт дөрвөн мэргэ­жил­тэн.

Ашигт малтмал газрын тос­ны хэрэг эрхлэх газар:
Хүний нөөц, гэрээний эрх зүй, хөдөлмөр хамгаалал, хамтын ажиллагаа гадаад харилцаа, гео мэдээлэл, өн­гөт металлийн судалгаа, тус­гай зөвшөөрөл нөхөн олгох, хил гааль татвар хөдөлмө­рийн асуудал, бор­луу­лалт худал­даа­ны гэрээ хариуцсан нийт 16 мэргэ­жилтэн.

“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс:
Хот төлөв­лөлт, барилгын асуудал, тө­сөв санхүү, орч­ны эрүүл ахуйн хяналт, мал амь­тан, ургамлын хорио цээрийн хяналт хариуцсан нийт 13 мэргэжилтэн шалга­руулж ава­хаар саналаа ирүүл­жээ.

Д.Цолмон 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан